Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

75 нас хүрсэн Алла Пугачевагийн амьдралын дүрэм


ОХУ, бүр цаашилбал хуучин ЗХУ-ын эстрад, хөгжмийн ертөнцийн “Загалмайлсан эх” Алла Пугачева өнөөдөр 75 нас хүрч байна. Тэрээр сүүлийн өдрүүдэд Израилд байгаа бөгөөд өнөөдөр тэнд нөхөр Галкиний хамт төрсөн өдрөө тэмдэглэж байгаа нь гарцаагүй. 

Агуу Алла Пугачевагийн амьдралын дүрмийг танилцуулъя.

“Хүмүүсийн анхааралд байхыг багаасаа хүсдэггүй байлаа. Зураг авхуулахыг ч хүсэхгүй. Тийм болохоор сургуульд намайг “зэрлэг хүн” гэж хочилдог байсан”

“Би гурван удаа гэрлэсэн, бүгдэд нь аз жаргалтай байсан. Харин нөхрүүд минь аз жаргалгүй байлаа. Учир нь би тэднийг тайзныхаа золиос болгосон юм”

“Ярилцлага бол нүглээ наманчилж байгаа хэрэг биш гэдгийг бүү март”

“Намайг бөмбөгдөж, шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Надаас өөр сул дорой хүн байсан бол үхчих байлаа шүү дээ”

“Урлагийн ертөнцөд ухаан жолоогүй амьдарч тэнэг хүн л чадна”

“Хүмүүсийг хайрлахын тулд тэдэнтэй харьцахгүй байх хэрэгтэй”

“Шүүмжлээд л байх юм. Тэгвэл намайг урт банзалтай, даруу, ичимхий охин байхад яагаад хэн ч алга ташин, хашхирдаггүй байсан юм бэ”

“Хоолны олон л дэглэм барьж байлаа. Хамгийн гол дэглэм бол бага гударч, их хөдлөх”

“Эмэгтэйчүүддээ хэлэхэд та нар минь эрчүүдийг тоглоом наргиан мэт хүлээж ав. Тэгвэл бүх юм сайхан болно”

“Эмэгтэй хүн болгон жүжигчин. Харин муу жүжиглэсэн нь амьдралд ялагддаг”

“Чамд үнэнийг л хэлдэг хүмүүсийн үгийг сонсож бай”

“Хүнд дээрэлхүүлэхгүй байх хэмжээний мөнгө байхад л хангалттай”

“Би шударга хүн болохоороо худал ярьж чаддаггүй. Тийм болохоор хэвлэл мэдээлэлтэй харьцдаггүй юм”

“Хэрэв чи өөрийгөө хайрлахгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй”

“Хэрэв танил чинь баян, алдартай болчихвол түүнтэй дахин танилцах хэрэг гардаг”

“Миний төлөө эрчүүд ямар гавьяа байгуулж байв гэж үү? Тэд надтай гэрлэсэн”

“Ямар ч хайр дурлалтай учрахгүй байснаас бүтэлгүй дурлаад зовж явах нь дээр”

“Эр хүний төлөө бүхнээ хаяна гэж үү? Намайг бүх юмаа хаяхыг шаарддаг ямар тэнэг эр вэ? Харин тэнэгийн төлөө би бүх юмаа хэзээ ч хаяхгүй”

“Чамд хайргүй хүнээс бүү ай. Харин хайртай юм шиг царайлж байгаа хүнээс ай”

“Нэгдэн нийлсэн хайраас хүүхэд төрдөг, харин нийлээгүй хайраас дуу төрдөг”

 “Нэгдүгээрт би сайхан, хоёрдугаарт туранхай биш, гуравдугаарт... ер нь надад дөрөвдүгээр, тавдугаар ч байгаа. Тэгэхээр би бас юмтай хүн”

“Амьд домог гэдэг үг надад таалагддаггүй. Домог гэхээр нэг л хүйтэн хөндий, тэгээд ч үхсэн хүн мэт. Тэгснээ одоо болтол амьд байна гэж байгаа юм шиг”

“Таны дуу хөгжмийг сонсож өссөн гэдэг үгээ март. Миний дуун дээр өссөн бол миний дуун дээр үхнэ шүү”

 “70 нас бол хөгшрөл, доройтол гэж хүмүүс боддог. Миний хувьд зүгээр л тоо”

“Би ухаантай эмэгтэй, үүнийгээ нуухад маш хэцүү байдаг”

“Шидэт саваа байвал юу хүсэж дохих вэ гэж үү? Тэр саваагаар хэдэн новшийг л зодох байсан байх даа”

“Ертөнц сөнөнө гэж айлгаад байх юм. Харин би ертөнц эхлэхийг хүлээгээд байдаг”

“Сайн хөгжмийн зохиолчид ч сайн, муу янз бүрийн дуу хийдэг. Сайныг нь би дуулдаг”



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Эми Ли "LINKIN PARK" хамтлагийн шинэ гоцлол дуучин мөн үү?
2
20 цагийн өмнө
Жастин Биберийн шинэ зураг фэнүүдийг нь айлгав
3
4 өдрийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
12 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.15 202.131.231.2

Баярлалаа, сонирхолтой байлаа :))

0 Хариулах