UBLife Logo
Спорт

"Манчестер Сити" клубийн Премьер лигт түрүүлэх магадлал 70 хувьтай болж өслөө

У.Чинзориг
У.Чинзориг
"Манчестер Сити" клубийн Премьер лигт түрүүлэх магадлал 70 хувьтай болж өслөө

Английн Премьер лигийн 2023-2024 оны улиралд ямар баг түрүүлэх вэ? 

Энэ амралтын өдрүүдээр явагдсан 32-р тойргийн тоглолтууд тэргүүлэгчдийн байрлалыг сольж, эхний гурван багийн хоорондох зайг хоёр оноо зааглах боллоо. 

"Опта" супер компьютерийн тусламжтайгаар энэ улирлын төгсгөлд хэн нь ялагч болохыг урьдчилан таамаглах боломжтой цаг үед бид амьдарч байгаа билээ. 

"Манчестер Сити" бямба гарагт "Лутон Таун"-ыг 5:1-ээр бут ниргэн ээлжит ялалтаа байгуулсан бол "Ливерпүүл" талбайдаа "Кристал Палас"-тай тоглоод 1:0-ээр хожигдож, харин "Арсенал" Эмират цэнгэлдэхдээ "Астон Вилла"-д 2:0-ээр ялагдсан нь тэргүүлэгч багуудын байрыг тэр чигт нь өөрчилж орхив.

Энэ тойргийн дараагаар "Манчестер Сити" клубийн түрүүлэх магадлалыг "Опта" супер компьютер 70.1 хувьтай гэж таамаглалаа.

Харин "Арсенал"-ын хувьд, аваргын цом өргөх магадлал 18.3 хувьтай байгаа бол "Ливерпүүл"-ийн боломж ердөө 11.7 хувьтай болж буураад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.