UBLife Logo
Нийгэм

Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна

Ub.life
Ub.life
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна

Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар "Монгол туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллахаар болжээ. Ц.Батнайрамдалын санал болгосон шинэ технологи, дэвшилт төхөөрөмжийг түүхтэй хослуулан хийх “Эх дэлхий, эх оршихуй цадиг” зохиол төлөвлөгөөг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, олонхийн саналаар баталсан байна. 

Ц.Батнайрамдал өнгөрсөн онд тохиосон Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмын соёл урлагийн үйл ажиллагааны ерөнхий найруулагчаар ажилласан. Өмнө нь 2014-2018 онд дөрвөн жил дараалан Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллажээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын захиалгаар “Legend” төслийн ерөнхий найруулагчаар 2019 онд ажиллаж байсан бол 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулсан туршлагатай юм байна. 

Сонирхуулахад, найруулагч Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хамгийн бага мөнгөн дүнгээр босох төлөвлөгөө буюу 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.