UBLife Logo
Newsfeed

ХАОС экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам Улаанбаатар хотноо үргэлжилсээр байна

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
ХАОС экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам Улаанбаатар хотноо үргэлжилсээр байна

Ер бусын мэдрэмжийг өдөөсөн, дэлхийн түвшний уран бүтээлчид оролцсон ХАОС нэртэй экспериментал хөгжим, дүрсэх урлагийн олон улсын наадам Улаанбаатар хотноо болж байна.

Өнгөрсөн Баасан гаригт буюу 5 дугаар сарын 10-ны өдрөөс ХАОС нэртэй экспериментал хөгжим, дүрсэх урлагийн олон улсын наадмын үйл ажиллагаа Улаанбаатар хотноо 4 өөр байршилд нээлтээ хийлээ. Тус наадамын хүрээнд медиа урлаг, саунд, электрон хөгжмийн чиглэлээр олон улсад цоо шинэ урсгалыг бий болгож, дэлхийд хэдийнээ танигдсан уран бүтээлчид, монголын шилдэг контемпорари уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтуудыг Улаанбаатар хотноо 05 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү наадам нь хамгийн сүүлийн үеийн технологт суурилсан, дэлхийн түвшний онцгой бүтээлүүдийг эх орондоо үзүүлж байгаагаараа онцлог юм.

Наадмын онцгой арга хэмжээ болох хөгжим, дуу авиа, медиа дүрслэлийн амьд тоглолт 2024 оны 5-р сарын 11-ний өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдлаа. Тус тоглолтон дээр Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмөөрөө олон сая хүний танил болсон Австрали гаралтай Исландын хөгжмийн зохиолч, продюсер, уран бүтээлч Бен Фрост экспериментал хөгжмийн цувралаа, Tate Modern, Centre Pompidou, Венецийн биенналь тэргүүт эрин цагийн урлагийн нөлөө бүхий музей, олон улсын наадмуудад бүтээлээ толилуулж ирсэн, медиа урлагийн төрлөөр дэлхийд хамгийн нэр хүндтэй уран бүтээлчдийн нэгт тооцогддог Японы уран бүтээлч Риоичи Күрокава ‘subassemblies” бүтээлээ, мөн монгол DJ Eid55558.55, Номт нар Итали VJ уран бүтээлч Марко Чичери нарын хамт хаалтын үдэшлэгт зориулан медиа бүтээл, электроник хөгжим хослуулан тоглолоо. Энэхүү тоглолт нь дуу авиа, дүрслэл, орон зай, гэрэлтүүлгийн хувьд урьд хожид харагдаж байгаагүй үнэхээр онцгой, цоо шинэ, дэлхийн түвшний байсан гэдгийг тэнд байгаа үзэгчдийн сэтгэл хөдлөл, сошиал медиа постуудаас харагдана.

Наадмын хоёр дахь хэсэг болох дуу авиа, дүрслэлийн үзэсгэлэнгүүд гурван өөр байршилд энэ сарын 20-ыг дуустал гарч байна. Тухайлбал уран бүтээлч Бен Фростын “Араатны өнгө” нэртэй үзэсгэлэн Теди төвийн урд байрлах Ancore Event Hall-д өдөр бүр 10.30-20.00 цагийн хооронд, уран бүтээлч Рёичи Күрокавагийн “дахин нэгдэл” нэртэй үзэсгэлэн МҮОНРТ-ийн урд байрлах Black Box Театрт өдөр бүр 10.30-20.00 цагийн хооронд, Сиднейн их сургуулийн медиа урлагийн профессор, уран бүтээлч Диана Честер, монгол уран  бүтээлч Ж.Ариунтуяатай хамтарсан “Зааг” үзэсгэлэн ХУД-ийн Хаан Банк Тауэрийн 3 давхарт байрших Хаан Галерейд өдөр бүр 10.00-18.00 цагийн хооронд гарч байна.

Бен Фростын “Араатны өнгө” өрөг үзэсгэлэн нь 24 суваг чанга яригчийг өндөр таазтай харанхуй орон зайнд байршуулж тус тусын сувгаар дамжин орон зайнд тархах олон давхар дуу авиа, гэрэл, утаа сэлтээс бүтэх ба дуу авиан долгионууд нь үл ойлгогдох аюулд хариу үйлдэл үзүүлэх араатнууд, тэдний өөрийгөө хамгаалах зөн авирыг санагдуулна. Энэ тэрүүгээр шилжин сонсдох чимээ нь зогсолтгүй хувирах хөг яруу орчинг бүрдүүлж амьд буй, амьсгалж буйн бодит чимээний дуу авиан нийлмэл орчинг бүрдүүлжээ. Энэхүүүзэсгэлэнгээр дамжуулан Фрост "байгаль" гэж юу болох талаар үзэгчдээс асууж, байгаль ертөнц, бид хоорондын нарийн төвөгтэй харилцааны талаар эргэцүүлэн бодохыг урьсан байна.

Рёичи Күрокава нь “re-assembli” буюу “Эргэн нэгдэл” үзэсгэлэнгээрээ байгалийн болон хүний бүтээлийн харилцан уялдааг архитектурын өнцгөөс харуулахыг зорьжээ. Энэхүү бүтээл нь лазерын тусламжтайгаар хуулбарласан хотын барилга байгууламж, эзэнгүй балгас, байгалийн гурван хэмжээст өгөгдөл дээр суурилсан гэнэ. Байгалийн эрхшээлээр сүйрч, өгөршиж гандсан балгас, барилга байгууламжууд агшин зуур дахин сэргэж, энэхүү ер бусын үзэгдлийн олон давхаргат зураглалын хэмжээс нь хувирал, сүйрэл, дахин төрөлтөөр дамжин байгаль болоод хүний бүтээл, хийсвэрлэл болоод бодит үзэгдлийн дунд хөвөх төсөөллийг нэмэгдүүлэх аж.

Диана Честер, Ж.Ариунтуяа нарын “Зааг” үзэсгэлэн нь амьдрал ба үхэл, эхлэл ба төгсгөл, чийгшил ба хуурайшил, эд хоорондын заагийн тухай юм. Энэхүү хамтын төслөө хэрэгжүүлэхийн тулд Диана, Ариунтуяа нар 2023 онд говь нутгийг зорин 1000 гаруй км замыг туулж, Хонгорын элс, Баян заг, Ёлын ам, Мухар шивэрт зэрэг газруудаар аялж, алга болсон булаг шанд, гол мөрний улбаа, гүн мөсөн хавцал, палеонтологийн газар, элсэн цөл зэргийг судлан ажиж, байгалийн дуу чимээ, дүрсний бичлэг хийж, баримтжуулан үзэсгэлэнд зориулсан материал, санаагаа цуглуулаад иржээ.

Фестивалийн куратороор Т.Билгүүн, Б.Гантуяа нар, зохион байгуулагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, 976 Art Gallery, хамтран зохион байгуулагчаар Соёлын яам, дэмжигчээр Steppe Amusement, IFA, Лодойдамба сан, Эйр Транс, Khan Gallery, Black Box Theatre, Ancore Event Hall, Gerege Kiosk, Holiday Inn ажиллаж байна.

Фестивалийн тухай илүү мэдээллийг https://www.facebook.com/Xaosfestival 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.