UBLife Logo
Newsfeed

Хамгийн сайн нөхөр болж чадах зурхайн 5 орд

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Хамгийн сайн нөхөр болж чадах зурхайн 5 орд

Хүмүүс заяаны хань гэхээр л өндөг шиг өөгүй төгс нэгнийг төсөөлдөг. Гэтэл төгс зүйл гэж энэ ертөнцөд үгүй билээ. Иймд хэн нэгнийг амьдралын хамтрагчаараа сонгохдоо өөгүй гэхээсээ илүү нийтлэг сайн сайхан чанаруудыг нь харж сонговол зохилтой. Жишээ нь харилцааг хүндэтгэдэг, бусдыг энэрч хайрладаг, аядуу тогтуун гэх мэт шинж чанарууд бүрэлдсэн байвал сайн нөхөр болж чадна хэмээн дүгнэж болно. Иймд энэ мэтчилэн сайн чанаруудыг шингээсэн таван ордыг онцолж байна. Мэдээж энэхүү нийтлэл нь 100% таарах албагүй ч хүн төрөлхтөн зурхайгаар олон зууны турш хувь хүний зан чанарыг тодорхойлсоор ирснийг дурдах нь зүйтэй болов уу.   

Үхрийн орд (4-р сарын 21 - 5-р сарын 21)

Хүчирхэг бас дуу цөөтэй үхрийн ордныхон бусдын сэтгэлийг эзэмдэхдээ гаргууд бөгөөд сайн хамтрагчид байдаг. Тэд харилцаанд тогтвортой мэдрэмжийг төрүүлж, бат бөх удаан үргэлжлэх харилцааг бий болгодог. Мөн тэд маш үнэнч бөгөөд хариуцлага хүлээх чадвартай хэмээн тодорхойлогджээ. Тэд хайртай хүмүүсийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг ба энэ нь тэднийг үнэнч зан чанартайг гэрчилдэг байна. Үхрийн ордны эрчүүд мөн гэр бүл, хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж чаддаг ба харилцаанд хүлээцтэй, тайван хандаж чаддаг. Нэмж дурдахад та тэдэнтэй байхдаа хэзээ ч уйдахгүй.


Мэлхийн орд (6-р сарын 21-ээс 7-р сарын 22)

Мэлхийн ордныхон хайртай хүмүүсээ чин сэтгэлээсээ хайрлаж, үргэлж зүрх сэтгэлээ бэлэглэж байдаг. Тэр хэн нэгнийг хайрласан л бол амьдралынхаа №1 хүн гэж үзэж, яг тэгж ханддаг. Та мэлхийн ордны хүнтэй ханилсан бол аз жаргалаар хэзээ ч дутахгүй гэдгийг амлая. Учир нь гүн гүнзгий сэтгэл мэдрэмжтэй мэлхийн ордныхны халамжтай зан чанар бат бөх гэр бүлийг бүтээдэг. Тэд маш гэрсэг ба гэрээсээ тайтгарлыг мэдэрдэг. Иймдээ ч гэрийн дотоод тохижил, уур амьсгалд ихэд анхаардаг ба тэр чинээгээрээ аз жаргалтай амьдралыг бүтээж чаддаг орд юм. Мөн мэлхийн ордныхон эмпат өндөртэй буюу бусдыг ойлгож, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхдээ гаргууд. Хамтрагчаа хэзээ ч үл тоомсорлодоггүй ба асуудлыг заавал шийдэж ард нь гардгаараа алдартай. Мөн мэлхийн ордныхон бусад ордны эрчүүдээс илүү мэдрэмжтэй. Тэд бол бүхэлдээ хайр юм.


Охины орд (8-р сарын 23-аас 9-р сарын 22)

Охины ордны эрчүүд хэдийгээр шаардлага өндөртэй ч зүрх сэтгэлээ хэн нэгэнд зориулбал маш үнэнч байдаг. Мөн тэдний нягт нямбай, ажилсаг зан нь амьдралын бүхий л талбарт амжилттай байхыг илтгэдэг. Охины ордны эрчүүд шаргуу хөдөлмөрлөхөөс айдаггүй ба гэр бүлдээ бүхнийг зориулахад бэлэн байдаг. Бусад ордын эрчүүд хайр дүрэлзсэн, оч цацруулсан гал мэт асдаг бол энэ ордны эрчүүд жигд, тайван асаж буй гал мэт байдаг. Ийм хайр нь найдвартай тайван мэдрэмж төрүүлнэ. Иймд тэд урт хугацааны харилцаг эрхэмлэдэг ба бат бөх гэр бүлийг оршин тогтноож чаддаг байна. Охины эрчүүдийг хүйтэн гэдэг ч энэ нь цуурхал юм. Тэдний дотор хөгжилтэй хүүхэд оршиж байдаг, иймд та тэдэнтэй байхдаа барагтай бол уйдахгүй гэдгийг амлаж байна.


Жинлүүр (9-р сарын 23 - 10-р сарын 22)

Жинлүүрийн эрчүүд бол ертөнцийн жинхэнэ үнэн бодит байдлыг тэнцвэржүүлэгч тулгуур хүч юм. Тэр таныг хэт өндрөөс гэнэт унахгүй байхад чинь, тэнцвэрээ хадгалахад чинь үргэлж тусална. Тэр таны амьдралыг үргэлж бүлээн, дулаан, гэрэлтэй байлгана. Жинлүүртэй ханилсан нэгэн хэзээ ч сүүдэрт үлдэхгүй, харанхуй өрөөнд ганцаараа уйлаад үлдэхгүй. Мөн тэд эв найрамдал, тэнцвэрт байдал гэр бүлийн гол цөм амин хүч гэдгийг мэддэг. Иймд харилцаанд харилцан буулт хийж энх тайвныг сахидаг нь тэднийг төгс нөхөр болгодог байна.


Матар (12-р сарын 22 - 1-р сарын 19)

Матрын ордны эрчүүд хүсэл эрмэлзэл, сахилга бат, тэвчээртэй зан чанараараа алдартай. Тэд амьдралын хамгийн сайн сайхан талыг олж хардаг, маш өөдрөг хүмүүс ба нэг зорилго тавсан бол заавал түүндээ хүрдэг. Энэхүү зан чанар нь тэднийг дээшээ үргэлж дэвжихэд тусалдаг. Тэд танд амласан бол амлалтаа заавал биелүүлнэ. Бас матрын ордны эрчүүд маш гэр бүлсэг гэдгийг дурдах нь зүйтэй.Тэд эцэг эхээ хэзээ ч орхидоггүй бөгөөд  ойр дотны хүмүүсийнхээ тогтвортой, аюулгүй байдалд санаа тавьж тав тухтай байхад нь өөрийгөө хүртэл золиослох чадвартай итгэл даахуйц хөдөлмөрч хүмүүс юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.