Зуны тэмцээнд манай 22 залуу зодоглолоо. Үүнээс ёкозүна Тэрүнофүжи гэмтээд тэмцээнээс гарсан бол хоёр озэки тун тааруухан барилдаж байна. Ялангуяа кадобан озэки Киришима ганцхан даваатай, 3 унасан тул цолоо хамгаалах шаардлага гарсан. Шинэ маэгашира Оошёома 3 даваатай, шинэ жюүрёо Оонокацү 4 даваатай монгол бөхчүүдийн дараагийн үеийг тэргүүлэхэд бэлэн гэдгээ харуулсаар. Харин ирээдүйн сэкитори гэгддэг макүшита зиндааныхан маань бага зэрэг зогсонги байдалд оржээ.
Макүүчи
Ёкозүна Тэрүнофүжи 0-2-2
Озэки Хоошёорюү 2-2
Озэки Киришима 1-3
М-9 Тамаваши 2-2
М-13 Миторюү 1-3
М-14 Оошёома 3-1
М-15 Роога 2-2

Жюүрёо
Б-2 Дайшёохо Ч.Шижирбаяр 2-2
Б-3 Чиёошёома Г.Мөнхсайхан 3-1
Б-9 Тамашёохо Э.Энхманлай 3-1
З-12 Оонокацү Б.Чойжилсүрэн 4-0

Макүшита
Б-10 Асахакүрюү Р.Жамъянтогтох 1-1
Б-13 Хокүтомарү Н.Чинзориг 0-2
З-16 Котокэнрюү Г.Билгүүн 0-2
Б-16 Хокүтэнкай Г.Сүхбат 0-1-1
Б-18 Дэванорюү Т.Тэмүүлэн 2-0
З-32 Казэноүми Ц.Билгүүн 2-0
Б-54 Араүма Б.Төртогтох 1-1
Санданмэ
З-13 Токисоүма Б.Анхбаяр 2-0
З-29 Саданохикари Д.Наранцогт 2-0
Б-87 Кёкүкайюү Ш.Далайбаатар 2-0
Жонокүчи
Б-3 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 1-1
