Жүжигчин Сон Е Жин 28 дахь удаагийн Бүчоны олон улсын кино наадмын (BIFAN) "Оны шилдэг жүжигчин"-ээр тодорлоо.

BIFAN-ын программист Мо Юн Ён Сон Е Жинийг жүжиглэх чадварыг нь үнэлж, түүнийг "21-р зууны төлөөлөл болсон жүжигчин" хэмээн тодотгожээ.

Сон Е Жин "Lover’s Concerto", "The Classic", "A Moment to Remember", "The Art of Seduction", "My Wife Got Married" зэрэг олон төрлийн киногоороор үзэгчдийн сэтгэлд хоногшсон чадварлаг уран бүтээлч билээ. Түүний авч байсан шагналуудыг дурдваас Солонгосын алдартай соёл урлагийн шагнал гардуулах ёслолын Ерөнхий сайдын өргөмжлөл, гурван удаагийн Гранд Белл шагнал, зургаан удаагийн Бэксангийн урлагийн шагнал, таван удаагийн цэнхэр луу киноны шагнал, Солонгосын кино шүүмжлэгчдийн холбооны хоёр шагнал зэрэг 50 гаруй шагнал багтсан байна. Мөн тэрээр Ази Номхон Далайн 51 дэх кино наадмын "Дөрөвдүгээр сарын цас" киноны шилдэг эмэгтэй дүр, Хятадын 15 дахь удаагийн "Алтан азарган тахиа, Зуун цэцэг" кино наадмын "Дурсах агшин" киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагналыг тус тус хүртэж байсан.
Эх Сурвалж: Allkpop