UBLife Logo
Newsfeed

Амралтын өдрийн хайрын зурхай

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Амралтын өдрийн хайрын зурхай

Ийнхүү хүсэн хүлээсэн баасан гараг ирлээ. Амралтын өдрүүдэд таны амьдралд ямар адал явдал, романс өрнөх бол? Хамтдаа зурхайнаас уншицгаая.

Хонь   

Энэ амралтын өдрүүдэд таны хайр дурлалын амьдралд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд гарна. Хайр дурлалын сугар гараг ихрийн ордны шинэ сартай холбоо үүсгэснээр ихэнх хүний романтик амьдрал сэргэж байгаа гэхэд болно. Иймд амралтын өдрүүдэд хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ ярилцах, хүлээн зөвшөөрөх, мэдрэмжээ илэрхийлэхэд нэн таатай. 

Үхэр  

Энэ амралтын өдрүүдэд та бүгдийн сэтгэл зүй нааш цааш хэлбэлзэх магадлалтай байна. Иймд аль болох харилцаанд шударга, нээлттэй байвал зүгээр. Хэрэв тэгж чадвал та хоёрын харилцаа нэг шат ахих болно. Хэрэв та ганц бие бол шинэ хүнтэй танилцахад ээлтэй. Учир нь ихрийн ордны шинэ сар таны хайр дурлалын харилцааг ивээж байна.  

Ихэр   

Ихрийн ордны шинэ сар сугар гарагтай холбоо үүсгэснээр та бүхний хайр дурлалын амьдрал сэргэлт ирж байна. Иймд адал явдлаар дүүрэн цаг үед бэлтгээрэй. Хэрэв та харилцаанд байгаа бол хамтрагчдаа үнэнч байгаарай. Харин ганц бие бол энэ амралтын өдрүүд боломжоор дүүрэн байх болно. Шинэ хэн нэгэн таны сонирхлыг татах тул хаширлаад байлгүй ирж буй боломжуудыг тэврэн аваарай.

Мэлхий  

Энэ амралтын өдрүүдэд таны хайр дурлалын амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт орно. Буд гарагийн нөлөөгөөр хос хоёрын харилцаа сэргэнэ. Хамтрагчтайгаа дотно ярилцан харилцаагаа бэхжүүлэхэд таатай. Ганц бие мэлхийн ордныхны хувьд хагас сайн өдөр гэнэтийн учрал тохионо. Иймд өөрийгөө эергээр үнэлээрэй. Хамгийн чухал зүйл бол өөрийгөө хайрлах хайр юм шүү.  

Арслан   

Шинэлэг, хөгжилтэй амралтын өдрүүд та бүхнийг хүлээж байна.Романтик болзоо, шинэхэн харилцаа, эрч хүчээр дүүрэн байх болно. Хостой арслангийн ордныхны хувьд харилцаандаа шинэ өнгө төрхийг нэмэх болно. Урьд өмнө нь явж байгаагүй газар болзох, аялалд гарахад таатай. Ганц бие арслангийн ордныхны хувьд таны өвөрмөц зан чанарыг үнэлэх хэн нэгэнтэй танилцаж магадгүй юм. Иймд шинэ харилцаанаас бүү айгаарай. 

Охин 

Та бүгдийн хувьд тогтвортой, үндэслэлтэй харилцааг хүсэж байгаа юм шиг байна. Энэ амралтын өдрүүдэд аль эсхүл ойрын хугацаанд ганц бие охины ордныхон руу давшлах хүчтэй энергитэй хүн гарч ирэх ба тэрхүү учрал нь эхэндээ танд айдас, дарамтыг мэдрүүлж магадгүй. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдах ямар ч боломжгүй шүү дээ. Иймд зүрх сэтгэлээ чөлөөл охины ордныхоон.Илэн далангүй ярилцаж өмнөх харилцаагаа мартахыг гараг эрхэс зөвлөж байна.

Жинлүүр 

Жинлүүрийн ордныхны хувьд энэ амралтын өдрүүдээр дотоод сэтгэл рүүгээ өнгийх болов уу. Та бүхний хувьд одоогоор сэтгэл санааны тэнцвэрт байдал хамгийн чухал байна. Иймд элдэв адал явдалт харилцаанд орохыг төдийлөн оролцохгүй. Ялангуяа хагас сайн өдөр өөрийн сэтгэл рүүгээ гүн өнгийж, элдвийг эргэцүүлэхэд таатай. Энэ нь таны сэтгэлийг эмчлэх ба үүний дараагаар эрүүл шинэ харилцаа таны зүрхний үүдийг тогших гэдэгт итгээрэй. Иймд бүү яар.  

Хилэнц 

Энэ амралтын өдрүүдэд та бүгдийн зарим нь хамтрагчтайгаа үл ойлголцож магадгүй. Иймд тэвчээртэй байвал зүгээр. Ганц бие хилэнцийнхний хувьд нэг шөнийн учралтай таарч магадгүй.  

Нум  

Хостой нумын ордныхоны хувьд энэ амралтын өдрүүдээр хүсэл тэмүүллийн дөлийг асааж, бие биетэйгээ цагийг өнгөрүүлэхийг зөвлөж байна. Иймд хэн хэнийхээ хийж үзээгүй шинэлэг зүйлийг туршаарай. Харин ганц бие хүмүүсийн хувьд шинэ хүнд татагдах болно.  

Матар  

Матрын ордныхоны хувьд энэ амралтын өдрүүдэд аливаа шийдэгдээгүй байсан асуудлыг шийдвэрлэх төлөвтэй байна. Харилцааны хувьд сорилтын үе ирж буй тул тэвчээртэй хандаарай. Ганц бие матрын ордныхон амралтын өдрүүдийг ганцаараа өнгөрөөж болзошгүй. Гэлээ ч өөдрөг хандлагаа авч үлдээрэй.  

Хумх   

Хумхын ордныхны хувьд сэтгэл хөдлөлөөр дүүрэн өдрүүд хүлээж байна. Та бүхэнд өгөх зөвлөгөө гэвэл зөн совиндоо итгэ. Таны зөн билэг утга учиртай харилцааг хэлүүлэхэд туслах болно.  

Загас  

Энэ амралтын өдрүүдийг та бүхэн харьцангуй тайван өнгөрүүлэх нь ээ. Ихрийн ордод гарч буй шинэ сар та бүгдийн хайр дурлалын амьдралд эергээр нөлөөлж харилцаа холбоог бэхжүүлэх болно. Ганц бие загасны ордныхныг шинэ харилцаа хүлээж байна. Тантай учрах тэрхүү хүн гүн сэтгэл мэдрэмжтэй байх агаад эрүүл харилцааг зохицлоож чадах болно. Иймд ид шидийг угтан авахдаа бэлдээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.