UBLife Logo
Newsfeed

"The MongolZ" баг Абу Даби хотноо зохиогдсон YaLLa Compass 2024 тэмцээнд түрүүлжээ

"The MongolZ" баг Абу Даби хотноо зохиогдсон YaLLa Compass 2024 тэмцээнд түрүүлжээ

The MongolZ баг Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохиогдсон S-Tier буюу хамгийн өндөр түвшний тэмцээнүүдийн нэг болох  YaLLa Compass 2024 тэмцээнд түрүүлж $200,000-ийн эзэд боллоо. The MongolZ багийн тамирчид, дасгалжуулагч Маараа болон арын албаны хамт олонд том баяр хүргэе! 

Саяхан тэд Улаанбаатар хотноо болсон 100 мянган ам.долларын шагналын сантай "Nomadic Masters" тэмцээнд түрүүлсэн билээ. Тэд ийнхүү хоёр тэмцээн дараалан гранд финалд шалгарч, түрүүлж байна.

Тэдний дараагийн аялал Швед улс бөгөөд 6/14-с 6/16-ны хооронд зохиогдох  ESL Challenger Jonkoping 2024 тэмцээнд оролцох юм.

Мөн тэд уг тэмцээнд үзүүлсэн амжилтаараа ESL World Ranking дээрээс 195.5 оноог авах бөгөөд ингэснээрээ ирэх намар Малта арал дээр зохиогдох  ESL Pro League S20 тэмцээнд уригдах боломжоо баталгаажуулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Улиран одож буй оны сүүлчийн арав хоногт уншигч та юу хийхээр төлөвлөж байна вэ? Хайртай хүнтэйгээ болзох лааны гэрэл дэх үдэш, гэр бүлээрээ зорин очих бүжгэн жүжгүүд гээд шинэ жилийн уур амьсгалыг улам бүр мэдрүүлэх, энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ.