Шинэ долоо хоногийн мэд хүргэе! Уламжлалт ёсоор долоо хоногийн зурхайг хүргэж байна. Хамтдаа гараг эрхсүүд бидэнд юу гэж зөвлөхийг уншицгаая!
Хонь / Aries
Хонины ордныхны хувьд та бүгдийн амьдралын томоохон бүлэг шинээр эхэлж байна. Иймд таныг чиглэн ирж буй эрсдэлүүд болон боломжуудаас бүү ай. Энэ ертөнцөд эрсдэлгүй боломж гэж үгүйг санаарай. Энэ цаг үед танд хамгийн хэрэгтэй зүйл бол дотоод зөн совин юм. Дэлхий бол бидний түр зуурын гэр ба мөрөөдлөө цогцлооход тань хэрэгтэй зүйл энд бий. Иймд одоо л дотоод хүсэл, зорилго, мөрөөдлөө биелүүлэх цаг шүү.
Үхэр / Taurus
Үхрийн ордныхны хүсэн хүлээсэн цаг ирж байна. Үнэндээ таны амьдралд тохиосон бүхий л сорилууд энэ мөчид бэлтгэсэн болов уу. Энэ долоо хоногт та бүхэн бүхнийг шинээр хэлүүлэх портал руу орох болно. Мөн та бүгдийн итгэл үнэмшил бататган сэргэнэ. Төгсгөл бол эхлэл гэдгийг та бүгд мэдэж байгаа. Иймээс өөрчлөлтийг хүлээ авахдаа бэлтгээрэй.
Ихэр /Gemini
Ихрийн ордныхон энэ долоо хоног урам зоригоор дүүрэн байх болно.Ялангуяа бүтээлч хүмүүс болон төслийн ажил хөөцөлдөж буй хүмүүсийн хувьд өсөлт хөгжил ирж байна. Таны хийж буй бүх зүйл ирээдүйн хаа нэгтээ орших хийсвэр мөрөөдлийн төлөө бус одоо цагийн төлөө юм шүү. Заримдаа эцсийн цэгээс илүү үйл явц чухал байдаг. Иймд орчлон ертөнцийн төлөвлөгөөнд итгэж хэтийн зүйлд санаагаа чилээлгүй одоо цагтаа хамгийн сайнаараа байхыг гараг эрхэс зөвлөж байна.
Мэлхий / Cancer
Хайр дурлалын хувьд нэлээдгүй идэвхтэй долоо хоног болж өнгөрөх нь ээ. Бүү сандар. Өрнөх зүйлийг зөнгөөр нь өрнүүл хэмээн гараг эрхэс зөвлөж байна. Учир нь та бүгдийн сандраан догдлуулах хэн нэгэн маш хүчтэйгээр амьдралд тань давшлан ирж байна. Магадгүй энэ долоо хоногтоо багтаад та бүхэн тэрхүү хэн нэгэнтэй харилцаа тогтоож эхлэх ба харилцааны үндэс суурь тавигдана. Иймд өөрийнхөөрөө байж, зүрх сэтгэлээсээ хандаарай.
Арслан / Leo
Арслангийн ордныхны хувьд бүхэлдээ амьдралынхаа зуршлыг өөрчлөх долоо хоног байх болно. Хэрэв та шөнө оройтож унтдаг бол аль эсхүл ойр давтамжтай шоуддаг бол эрүүл мэнддээ анхаарах цаг болжээ. Жижигээс эхэл. Ууттай чипсийг жимсээр сольж, унтах цагийн хуваариа тохируул. Мөн олон нийтийн сүлжээнээс засварлага авахад ч тохиромжтой байх болно. Жижиг үйлдлүүд том зүйлийн үндэс суурь болдог шүү. Ирээдүйд өөртөө итгэлтэйгээр, гэрэлтмээр байгаа бол яг одоо эхэл.
Охин / Virgo
Энэ долоо хоногт та бүхэн бүхнийг шинээр хэлүүлэх портал руу орох болно.Энэхүү цаг үеийг шинэ түвшинд ахих, шинэ түүх бичих, өмнө төлөвлөж байсан мөрөөдлөө биелүүлэн алтан мөч хэмээн санаарай. Өмнөхөөсөө илүү сэргэж, шинэчлэгдэх цаг ирлээ. Мэдээж өөрчлөлт гэдэг тийм ч амар биш байх болов уу. Иймд зөн совингоо дагаж, дотоод зүрх сэтгэлээ сонордоорой. Юу таныг аз жаргалтай болгодог вэ? Юу таныг баяр хөөртэй болгодог вэ? Тэр бүгдээ эргэн санаж, өөрийгөө сэргээ.
Жинлүүр / Libra
Жинлүүрийн ордныхны хувьд дотоод сэтгэлээ анагаах цаг хугацаа ирж байна. Энэ долоо хоногт та бүхэн хөнгөн хооллож, дасгал хөдөлгөөн хийн, бясалгахад таатай. Мөн дэлгэц үзэхийн оронд мөрөөдөлдөө умбахыг гараг эрхсүүд сануулж байна. Та бүгдийн дотоод бие хүн өсөж өндийхөд бэлэн болж байна. Иймд өөрийнхөө тусын тулд өөрийгөө хайрлан, өөртөө итгэлтэй амьдрах боломжийг олгоорой.
Хилэнц / Scorpio
Хувь хүнийхээ хувьд өсөж дэвжин, санхүүгийн тогтвортой байдалд хүрэх таатай долоо хоног. Зөн совин тань хүчтэй байх бөгөөд шийдвэр гаргахдаа өөрийн мэдрэмждээ итгээд үзэхэд гэмгүй. Хүсэл тэмүүллээ биелүүлэх, урт хугацааны зорилгодоо хүрэх эрч хүч дүүрэн байна. Санхүүгийн асуудалд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Аливаа амлалтаас болгоомжил. Хуучин дадал зуршлаасаа татгалзаж, шинэ өсөлтийг хүлээж авахыг уриалж байна. Амралтын өдрүүдээр сэтгэл санааны сайн сайхан байдлыг тань дэмжих үйл ажиллагаанд цаг гарга. Хобби, хүсэл тэмүүлэлдээ багагүй мөнгө зарцуулах шаардлага гарна. Зорилгоо биелүүлэх замд тань найз нөхөд, болзоо зэрэг "саад" учирч магадгүй. Хааяадаа хурдаа хасаж, тайван байхад гэмгүй.
Нум / Sagittauris
Өсөж дэвжих, өөрийгөө сайжруулахын төлөө эрэл хайгуул хийх долоо хоног. Аялах, суралцах боломж их байна. Бие махбодын болоод оюун санааны хувьд алсын хараагаа тэлэх таатай үе гэж ойлгоорой. Гэнэтийн үйл явдлууд нь алс хэтийн зорилгыг өөрчилж магадгүй. Ажлаа солих, шинэ зүйл сурах талаар бодож байсан бол одоо хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой. Ажил мэргэжлийн талбарт санаа бодлоо илэрхийлэхээс бүү эмээ. Таны илэн далангүй, өөдрөг зан байдал харилцаанд ашиг тусаа өгч, илүү гүн гүнзгий харилцааг бий болгоно. Хөрөнгө оруулалт хийвэл хожим нь үр дүнгээ өгнө. Амралтын өдрөөр өөртөө анхаарал тавьж, агаар салхинд гараарай. Адал явдалд бэлэн бай. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөний талаар нухацтай бодох цаг болсон байна. Гэрийнхээ зохион байгуулалтыг өөрчлөхөд тохиромжтой.
Матар / Сapricorn
Энэ долоо хоног матрын ордныхны хувьд хувьслын долоо хоног байх болно. Долоо хоногийн турш өөртөө тодорхой зорилт тавьж, амжилтад хүрэх стратеги боловсруул. Урт хугацааны төлөвлөгөөгөө эргэн харж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд тохиромжтой. Манлайлах ур чадвар тань өндрөөр үнэлэгдэнэ. Мөн энэхүү цаг хугацааг өөрийгөө хайрлахад зориулаарай. Таныг сансар огторгуй тэр чигтээ дэмжиж байна. Иймд яг одоо мөрөөдлийн төлөвлөгөөгөө гаргаарай.
Хумх / Aquarius
Эрч хүчтэй долоо хоног. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцохын зэрэгцээ оюун бодол тань сийрэг байна. Бүтээлч байдал тань идэвхжиж, өвөрмөц шинэ санаа гаргана. Өөртэйгөө ижил төстэй хүмүүстэй харилцаа холбоо тогтооно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно. Таны уламжлалт бус хандлага ажил мэргэжлийн талбарт амжилт авчирна. Өөрийгөө бусдад ойлгуулъя гэвэл тодорхой бөгөөд товчхон байгаарай. Хайртай хүнтэйгээ нээлттэй яриа өрнүүлэх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур гэнэтийн өөрчлөлтүүдтэй тулгарч магадгүй. Энэ үед уян хатан байж, хайрцгаас гадуур сэтгээрэй. Бясалгал, эсвэл хоббигоор дамжуулан сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Амралтын өдрөө үр бүтээлтэй байдлаар төлөвлө.
Загас / Pisces
Гараг эрхсийн зарим холбоосууд та бүгдийг өнгөрснөө дурсахад хүргэж болзошгүй. Бага зэрэг эморно. Гэхдээ зүгээр дээ, өнгөрсөн дэх мэдрэмжүүд өдөөгдөх нь хэвийн бөгөөд энэ нь таныг эдгэрэхэд нэг алхам ойртож байгаагийн шинж юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн тань одоо цагт нөлөөлөх эсэхийг та өөрөө шийдэх болно. Иймд сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж дотоод зөн совингоо сонсохыг гараг эрхэс сануулж байна.