UBLife Logo
Спорт

Тедди, Сайто хоёр Перуд чансааны онооны төлөө үзэлцэнэ

Тедди, Сайто хоёр Перуд чансааны онооны төлөө үзэлцэнэ

Парис 2024 олимпын эрхийн төлөөх өрсөлдөөн өндөрлөсөн ч оноолт, сугалаа, хэсэг толгойлохын төлөөх өрсөлдөөн үргэлжилсээр байна. Бид Францын Тедди Ринер оноолтоо өөрчлөх гэж хоёр ч жижиг нээлттэй тэмцээнд оролцох болсныг мэдээлсэн. Ринер Африкийн нээлттэй тэмцээн, Мадридын тэмцээнд хоёуланд нь түрүүлж, 200 оноо аваад Японы Сайтогийн дээр гарч чадсан билээ. Хэрэв энэ чигээрээ байвал олимпод шөвгийн найм ийм байх магадлал өндөр. 

Тэгвэл Сайто мөн чансааны оноо авахын тулд Перуд болох Панамерикийн нээлттэй тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн. Түрүүлсэн нь 100 оноо авна. 

Мэдээж Ринер ч гэсэн Панамерикийн тэмцээнд оролцохоо мэдэгдлээ. Гэхдээ яагаад ингээд олимпын өмнө жижиг тэмцээн хэсээд байгаагаа Тедди “Би Кристиан Шомон гэдэг шинэ дасгалжуулагчтай болсон. Бэлтгэл хэр байгаа болон хамтын ажиллагаагаа сайжруулахын тулд бид хоёр тэмцээнд орж байна. Ядрах нь ядарч байна. Парист түрүүлэхийн тулд надад бага хэмжээний амралт хэрэгтэй байгаа. Яг одоогийн байдлаар би өөртөө итгэлгүй байна. Дасгалжуулагч л мэднэ” гэж сэтгүүлчдэд тайлбар тавьжээ.

Эмэгтэйчүүдэд ч бас оноолтоо өөрчлөх хүсэлтэй бөх бас байна. Олимпын аварга Нора Гжакова мөн Перуд барилдах болсон. Тэрээр Марика Перишичийг чансаагаар давах зорилготой. Ердөө найман оноо дутуу байгаа юм. Ингэж байж тэр ¼ финалд Кристи Дэгүчигээс мултрах болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.