БНХАУ, БНСУ-ын цахим ертөнцөд солонгос поп хөгжмийн талаар маргаан их гардаг. Сүүлийн арваад жил K-pop брэнд дэлхийд дийлж, олон сая фэнтэй болоод байгаа билээ. К-Поп хөгжмийн нөлөө өссөөр улс орныхоо эдийн заасагт ч их хэмжээний орлого оруулж байгаа.
Саяхан Хятадын цахим сүлжээнд K-pop төрлийг A-pop (Asianpop) гэж нэрлэх санал гарсан нь ярианы сэдэв болоод байна. Харин солонгосчууд үүний эсрэг тэмцэж, K-pop бол зүгээр нэг хөгжмийн төрөл биш соёлын үзэгдэл гэлгийг баталж эхэлжээ. Ингээд солонгос фэнүүдийн сэтгэгдлийг үзье.
“Хятадууд нэг хэсэг C-pop гэж гаргаж ирсэн ч хүмүүс тоогоогүй тул амжилт олоогүй. Одоо тэд манай К-рор хөгжмийг Asianpop болгох гэж байна. Тэнэгүүд”
“Asianpop гэдэг нэрийг хэн ч ашигладаггүй”
“K-pop бол K-pop, J-pop бол J-pop. Хятадууд өөрсдөө C-pop гэдэг өөрийн төрөл үүсгэвэл яаж байна даа”
“Залуус аа, та нар C-pop, за юу”