UBLife Logo
Хөгжим

BTS хамтлагийн 11 жилийн ой өнөөдөр тохиож байна

BTS хамтлагийн 11 жилийн ой өнөөдөр тохиож байна

БНСУ-д төдийгүй дэлхийд хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг болох BTS-ийн 11 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Тэд 2013 онд "2 Cool 4 Skool" цомгоор дэбют ээ хийсэн бөгөөд 6 сарын 13-нд "M Countdown" хөгжмийн шоунд "No More Dream" бүтээлээ тоглон олонд анх удаа хүргэж байсан билээ.

Дөнгөж өчигдөр хамтлагийн гишүүн Жин цэргийн албаа хааж дуусган ирсэн юм. Хамтлагийн бусад гишүүд түүнийг баяртайгаар хүлээн авч, RM "2025" гэх тайлбартайгаар энэхүү зургийг пост хийсэн билээ. 

Өнөөдөр Жин Сөүл хотноо фэнүүдтэйгээ уулзалт хийх бөгөөд сонгогдсон 1,000 фэнээ тэврэх гэнэ.

Байгуулагдсан цагаасаа хойш тэд хамгийн агуу амжилт гарган, дэлхийд нэрээ дуурсгасан хөвгүүдийн К-поп хамтлаг болж чадсан билээ. 2020 онд Грэммийн шагнал гардуулах ёслолд "Шилдэг поп үзүүлбэр" төрөлд нэр дэвшсэнээр Грэммид нэр дэвшсэн анхны К-поп хамтлаг болж чадсан юм. Мөн дараа нь "Butter" дуугаар хоёр дахь удаагаа нэр дэвшиж, амжилтаа улам бүр ахиулж чадсан билээ. 

Тэд 2021 онд гэхэд нийт 23 удаа Гиннесийн амжилтыг тогтоож чадсан юм. 

Хамтлагийн гишүүдээс зөвхөн Жин л түрүүлж цэргийн албаа дуусгаад байгаа бөгөөд 2025 оны зургаадугаар сард гэхэд гишүүд үүргээ дуусгаж, эргэн нэгдэх хуваарьтай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.