Чилийн Лагуна-Верде голын хөндий үсээр дүүрчээ. Нутгийн иргэд, сайн дурынхан үсээр ус цэвэрлэх тусгай төхөөрөмж хийдэг болжээ. Энэхүү шинэ технологи хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна.
Фото: REUTERS/Ivan Alvarado
Чилийн үсчид, нохой муур асрагчид, малын эмч нар одоогоос эхлэн зассан үсээ хаяхгүй, цуглуулдаг болсон.
Малын үс ноосыг ч мөн адил.
Matter of Trust бүлгийн ажилтнуудын ачаар Чилид үсчин бүр экологич болж хувирсан юм.
Үсээр тортой хоолойг дүүргэн, усанд дүрнэ.
Энэ хялбар төхөөрөмж усыг маш сайн цэвэрлэдэг.
Гэхдээ үсээ байнга сольж байх шаардлагатай тул үсчдийн тусламж хэрэгтэй.
Үсний байгалийн чанарыг ашигласан төхөөрөмж гэж хэлж болно.
Хүний үс юмыг маш сайн шингээдэг.
Шахан нягтруулсан үс тос, хүнд металл, бактерийг нэвтрүүлдэггүй байна.
Хагас кг үс минутад 1 литр тосыг шингээдэг.
Ийм шүүлтүүр 50 хоног тасралтгүй ажиллах чадалтай. Нэг сард 15 кг бохир шүүнэ.
Дэлхийн аль ч өнцөгт хэрэглэж болох шүүлтүүр юм.