UBLife Logo
Newsfeed

#MeToo хөдөлгөөнд нэгдсэн сэтгүүлч эмэгтэй таван жилийн хорих ял авчээ

#MeToo хөдөлгөөнд нэгдсэн сэтгүүлч эмэгтэй таван жилийн хорих ял авчээ

Хятадын редакцуудад бэлгийн хүчирхийлэл, хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийн тухай ил тод ярьсан зоригтон "төрийн эсрэг урвасан" хэргээр хорих ял авчээ. Тухайлбал 36 настай София Хуан Шюэчинг  хэмээх сэтгүүлч эмэгтэй 2021 онд Их Британийн засгийн газрын тэтгэлгээр Сасссекийн их сургуулийг зорихоор явж байх замдаа бую Хятадын онгоцны буудал дээр саатуулагдан нийт 1000 хоног баривчлагдан байцаагдсаны  эцэст таван жилийн хорих ял авлаа.  

#MeToo хөдөлгөөний хувьд дэлхий даяар хэрэгжсэн маш өргөн цар хүрээг хамарсан хөдөлгөөн байсныг бид бүгд санаж байгаа билээ. Тэгвэл Хятадын эрх баригчид тэрхүү хөдөлгөөнийг улс орондоо таслан зогсоож хорьж цагдаж буй нь ийнхүү дэлхий нийтэд ил болж байна. Энэхүү хэргийн дараа хөдөлгөөнд нэгдсэн бусад хүмүүс айдаст автсан ба ихэнх хөдөлгөөнд нэгдэгчид нэр, нүүрээ нууцлахыг хүсэж байна. Энэ талаар гадаадын цахим хэрэглэгчид "Тэд эрх чөлөөг хүссэнийхээ хариуд эрх чөлөөгөө хасууллаа" хэмээн санаа зовниж буй. София Хуан Шюэчинг-ийн хувьд 2021 оноос хойш хоригдсон өдрүүд нь түний ялын хугацаанд тооцогдох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Эх Сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.