UBLife Logo
Спорт

Михайло Мудрик: Манай хотыг пуужингаар бөмбөгдөж байгаа ч, би "Евро-2024" тэмцээнд тоглоно

Михайло Мудрик: Манай хотыг пуужингаар бөмбөгдөж байгаа ч, би "Евро-2024" тэмцээнд тоглоно

Украины шигшээ багийн хагас хамгаалагч Михайло Мудрик "Дайн эхэлснээс хойш Төрөлх Красноград хот маань Оросуудын пуужингийн дайралтад өдөр шөнөгүй өртөж байгаа ч, миний бие "Евро-2024" тэмцээнд тоглоно" гэж мэдэгдэв. Түүний эцэг эх нь Красноград хотдоо өдгөө ч амьдарч байгаа төдийгүй "Украины ялалтад үргэлж итгэдэг" хэмээн нэмж хэллээ.

Уг хот нь "Реал Мадрид"-ын хаалгач Андрей Луниний төрсөн газар бөгөөд зүүн Украины Харьков мужид байдаг.ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэр рүү довтлох тушаал өгсөн билээ. Мудрикийн хувьд, Украины хөлбөмбөгийн холбооноос бэлтгэсэн видео бичлэгт төрөлх хотууд нь дайнд нэрвэгдсэн тухай ярьсан Украины 13 тоглогчийн нэг юм.

Мөнхүү бичлэгт "Арсенал"-ын зүүн жигүүрийн хамгаалагч Олександр Зинченко, "Бөрнмут"-ын хамгаалагч Илья Забарный нар ч гэсэн оролцжээ.Киевийн Динамо багийн довтлогч Микола Шапаренкогийн хувьд, "бага насаа өнгөрүүлсэн Велика Новосилка тосгоныг маань "Оросууд бүрэн устгасан" гэлээ.Украины хөлбөмбөгийн баг Германд явагдаж буй Европын аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо даваа гарагт Румынийн багтай хийнэ."Челси" клубт довтлогчоор тоглож байсан, өдгөө Украины хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Андрей Шевченко хэлэхдээ "Манай хотууд Европын АШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй байгаа ч өдгөө бид тэмцээний төлөө биш, харин эрх чөлөөний төлөө тэмцэж байна. Украин даяар дайнд өртөөгүй хүүхэд, хөлбөмбөгчин, хот, цэнгэлдэх хүрээлэн, тоглоомын талбай гэж байхгүй. Бусад спортын адилаар хөлбөмбөг ч гэсэн улс төрөөс ангид зүйл биш. Тиймээс "Евро-2024" тэмцээнд оролцож буй улс орнуудыг Украинд туслахыг уриалж байна" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.