UBLife Logo
Newsfeed

Москвад хүчтэй шуурганы улмаас 2 хүн амиа алджээ

Москвад хүчтэй шуурганы улмаас 2 хүн амиа алджээ

6 дугаар сарын 20 буюу пүрэв гарагийн үдээс хойш Оросын нийслэлд хүчтэй шуурга дэгдэж, аадар бороо орсноор олон зуун мод унаснаас гадна хоёр хүний аминд хүрсэн хэмээн орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. 

ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, Москвагийн хойд хэсэгт орших Парк Дубки орчимд секундэд 18-23 метрийн хүчтэй салхи шуурч модыг үндсээр нь унагаснаас үүдэн хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Мөн тус шуурганы үеэр 10 гаруй хүн шархадсаныг цаг уурчид мэдээлж байна. Дүрс бичлэгт харагдаж байгаагаар хотын гудамж дахь хогийн сав, жижиг оврын зүйлс дэгдэн хийсэж мөн үерт автсан нь харагдана. 

Мөн Оросын зарим бүс нутгаар хар салхи дэгдэж байгаа талаар анхаарууллаа. Энэхүү байгалийн онц ноцтой үзэгдэл нь Монгол улсад шууд нөлөөлөх эсэхийг мэдэхгүй ч иргэд та бүхнийг анхаарал сэрэмжтэй байж, гол ус, ай сав газраар явалгүй анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх Сурвалж: themoscowtimes

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.