UBLife Logo
Newsfeed

Хамгийн "күүл" хүмүүсийн амьдралдаа суулгасан 7 код

Хамгийн "күүл" хүмүүсийн амьдралдаа суулгасан 7 код

Та бүхэндээ энэ удаа хамгийн күүл хүмүүсээс бидний олж хардаг бахдам хэрнээ энгийн зүйлийг хуваалцах гэж байна. Энэ маш энгийн мэт санагдаж болох ч амьдралыг бүхлээр нь өөрчлөх эхлэл ч байж мэднэ.

Миний амьдрал бол миний захиас.

-Махатма Ганди 

1. Тэд амьдралыг бүтэн цагийн ажил мэт авч үздэг.

Тэд сэрсэн цагаасаа эхлээд л амьдралд өөрийгөө бүтэн зориулдаг. Тэд маш шаргуу ажилладаг ч үүрэгт ажлаа бүхнээс дээгүүр тавих нь үгүй. Амьдрал гэх ажил бол тэдний хамгийн чухал зүйл. Тэд гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүс болон өөртэйгөө цагийг өнгөрүүлж, амьдралаас таашаал авах ёстойгоо сайн мэддэг.

2. Тэд дэлхий дахинтай харилцдаг. (Зөвхөн мөнгө олох гэж биш)

Тэд зөвлөгөөгөөр бусдыг булдаггүй. Хэнд ч байнга лекц тавьдаггүй. Бас өөрсдийн үнэ цэнийг зарлаж явдаггүй. Өглөө болгоныг инстаграмын 685 шинэ дагагчтай болно гэж эхлүүлдэггүй. Мөн олж байгаа бүхнээ сурталчилж гайхуулдаггүй. Тэд зүгээр л ямар нэгэн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дусал дуслаар зориулж явдаг. Тэдний хичээл зүтгэл өчүүхэн ч өөрчлөлт гаргахгүй байлаа ч тэд чадлаараа хичээдэг.

3. Тэдний амьдрал минийхээс, таныхаас огт амархан биш. (Гэхдээ яг тийм юм шиг харагдуулдаг)

Тэд амьдарч, хайрлаж, өвчин тусч, алдаж, унаж, сөхөрч, буруу зүйлийн өөдөөс сөрж, хайртай хүнээ алдаж, бүх хүмүүсийн адил энгийнээс авахуулаад бэрх хүртэл асуудлуудыг туулдаг. Гэсэн ч тэд түүндээ гацаж, өөрсдийгөө гээдэггүй. 

Оронд нь тэд бусдыг уучилдаг. Бас өөрсдийгөө. Тэд сайхан дурсамжуудаа авч үлдэж, хэцүү бүхнийг тавьж явуулдаг. Тэд үргэлж урагшилдаг бөгөөд үүнийгээ баяр жаргалтайгаар хийдэг.

4. Тэд өөрчлөгддөг. (Гэхдээ цөм нь байсаар л байдаг)

Тэд гацаж, дахин дахин давтаж, нэг л байрандаа байдаггүй. Цаг хугацаа, туршлагынхаа ачаар тэд өөрчлөгддөг. Гэсэн ч тэр хүний дотор өнөө л нэг хүүхэд зан, анхнаасаа байсан хөгжилтэй, тоглоомтой, цайлган хүүхэд ааль байсаар байх болно.

5. Тэдний амьдрал бол тэдний захиас.

Гандигийн хэлснээр тэд өөрсдийн замналыг үлдээдэг, Тэд хамгийн шилдэг эсвэл мундаг, баян эсвэл хамгийн күүл нь байх гэдэггүй. Тэд зүгээр л байгаагаараа байдаг. Шан харамж, анхаарал хүсэхгүйгээр тэд сайн үйл хийдэг. Бас тэд өөрсдийн үзэл бодлоо гээдэггүй. Яг л одоо бидний урд ирээд буй сонгууль шиг ийм чухал үйл явдалд тэд өөрсдийн ирээдүйг бодсон шийдвэр гаргадаг. Юу чухал, үнэ цэнтэйг бодож, өөрийнх нь оролцоо, дуу хоолой ямар хэрэгтэйг ч мэддэг.

6. Тэд асуудлуудыг өнгөрөөж чаддаг.

Амьдрал тэднийг сориход, яаж ч унаж бөхийсөн тэд бүх "новшийн" зүйлийг тэсч гарах боломжтой, амьдрал үнэ цэнтэй гэдэгт итгэдэг. Тэд яаж ч итгэлээ алдсан дахин итгэх зүйлийг олдог. Бүр маш муухай зүйл тохиолдсон ч тэр өдөр нулимсаа гартал инээж, шинэ зүйлийг эрж хайх агуу хүч чадал тэдний дотор бий.

7. Тэд итгэл найдварыг өөрсдөөрөө харуулдаг.

Тэднийг ажигла. Өдрөө хэрхэн өнгөрүүлж буйг. Бусадтай яаж харилцаа тогтоож байгааг. Цаг хугацааг яаж ашиглаж байгааг. Тэд бидэнд ч бас бүхнийг хийх боломжтой гэж харуулдаг. Хэрэв хичээвэл бид хүссэнээрээ амьдарч болох мэт мэдрүүлдэг. Коронавирус, дайны аюул, уур амьсгалын өөрчлөлт, хомсдол гээд энэ дэлхий ямар ч айдсаар дүүрсэн бид үргэлжлүүлэн хичээж, чадлаараа өөрчлөх боломжтойг тэд харуулдаг. Тэдний үйл хөдлөл, "vibe", байр байдал, өөдрөг бодол нь бидэнд итгэл өгдөг. 

Та ч бас яг ийм хүмүүсийн нэг байгаарай. Учир нь та чадах болохоор, танд өөрчлөлт хийх хүч бий учраас.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.