UBLife Logo
Засгийн газар

4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана

4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана

МУИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болох бөгөөд Сонгуулийн хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө хязгаарладаг. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн газраас дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25,1 дэх хэсэгт зааснаар "Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ" хэмээн заасан.

Иймд шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны 4 дүгээр 29-өөс эхлэн зогсоох бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн сэргээх юм байна. Тиймээс иргэд та бүхэн дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэнэ үү" хэмээн мэдээллээ.

Эх Сурвалж: Улсын Бүртгэлийн Ерөнхий газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.