UBLife Logo
2017 оны Монголын эдийн засаг

CAPA: МИАТ-ийг шинэчил!

Э.Хулан
Э.Хулан
CAPA: МИАТ-ийг шинэчил!

“CAPA centre for aviation” гэх олон улсын зах зээлийн судалгааны байгууллага МИАТ болон Монголын агаарын тээврийн салбарын тухай томоохон судалгаа хийснээ өчигдөр олон нийтэд танилцуулжээ. Тус байгууллага Монголын Засгийн газар МИАТ-ийн монополийг дэмжсэнээр аялал жуулчлалын салбараа боомилж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.  Мөн олон улсын авиа компаниуд Монголын зах зээлд орж ирэхийг оролдох үед Засгийн газрын либерал бус бодлого саад болж, МИАТ-ийг өөгшүүлдэг гэв. Энэ мэт Монголын агаарын тээврийн салбарт байгаа зах зээлийн мэдрэмжгүй, хаагдмал нөхцөл байдлыг дүгнэсэн судалгааг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

Англи хэлээр бүрэн эхээр нь уншихийг хүсвэл ЭНД дарна уу.

Монголын агаарын тээврийн зогсонги зах зээлд шинэ технологи нэвтрэх гэж байна. Тус улс ирэх 2018 оны тавдугаар сард нийслэл хотдоо шинэ нисэх онгоцны буудалтай болох гэж буй. Нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох үед тус улс агаарын тээврийн салбартаа либерал бодлого явуулах хэрэгтэй! Мөн далбаагаар ялгаварладгаа болих хэрэгтэй байна. 

Монголын агаарын тээврийн хамгаалалтын бодлогоос болж олон улсын зах зээлд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тийм ч их дэвшил гарсангүй. Сүүлийн үеийн жишээ дурдвал, монголчууд Казахастаны “Air Astana” компанийн нислэгийн эрхийг цуцалсан. Мөн Туркийн Истанбул хотоос Монголд ирж болох нэмэлт нислэгийг хүлээн авахгүй байгаа юм. 

Үнэндээ Монголын зах зээлд асар их боломж бий. Өсөн нэмэгдэж буй жуулчдын цуваанаас эдийн засгийн хүрээнд ашиг олох боломжтой. Мөн Засгийн газар МИАТ-ыг эзэмшиж байгаагийн нөлөөгөөр өрсөлдөх чадвар нь тааруу байна. Нисэх буудал шинээр нээгдэж байгаа нь Монголыг агаарын тээврийн бодлогоо либералчлах амин чухал хэрэгцээтэй болсныг харуулж байна. Гэхдээ агаарын тээврийн бодлогоо либералчлах гэдэг нь гаднын авиа компаниудын нислэгийг хүлээн зөвшөөрөхийг дан ганц хэлэхгүй. МИАТ-ын монополь байдлыг төгсгөх учиртай юм. 

Монгол бол агаарын тээврийн маш жижиг зах зээл. Зөвхөн нэг сая зорчигч урсгалтай 

Монгол бол далайд гарцгүй, БНХАУ болон ОХУ-ын хооронд хавчуулагдсан орон юм. Тиймээс агаарын тээврийн маш жижиг зах зээлтэй. Өнгөрсөн 2016 оны байдлаар Монголын агаарын тээврээр нэг сая зорчигч үйлчлүүлсний 790 мянга нь гаднынхан байгаа юм. Үлдсэн 230 мянга нь дотоодын зорчигч байгаа юм. Тус улсын нийт хүн ам 3.1 сая бөгөөд 1.2 сая нь нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрчээ. Харин газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19 дүгээр байранд жагсах бөгөөд Саудын Араб, Индонези, Ливи болон Ираны араас жагсдаг. Нийслэл хотыг эс тооцвол өөр том хот, суурин газар байхгүй. Гэхдээ 20 орчим бүс нутгийн нисэх онгоцны буудалтай. 

Нийлүүлж тооцвол, Монгол Улс 23 нисэх онгоцны буудалтай. Үүний зургаа нь олон улсын статустай бол 14 нь дотоодын үйлчилгээнд зориулагджээ. Зөвхөн ганцхан нисэх буудал олон улсын үйлчилгээ явуулдаг. Үүнийг Чингис хаан нисэх онгоцны буудал гэж нэрлэдэг ба нийслэл Улаанбаатар хотоос 20 орчим километрийн зайд байрладаг. Энэ нисэх онгоцны буудалд 11 ширхэг олон улсын зам байдгаас тавд нь гаднын авиа компаниуд буудаг. Харин гурваар нь дотоодын компаниуд нислэг хийж байна. 

Монголын дотоодын зах зээл маш багаар тэлж байна 

Монголын дотоодын зах зээл маш жижиг. Үүнээс гадна аялал жуулчлалаа анхаардаггүйн зэрэгцээ уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж байгаа. Өнгөрсөн 2016 оны байдлаар дотоодын үйлчлүүлэгчдийн тоо 24 хувиар өссөн тухай мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газраас өгчээ.  

Өнгөрсөн онд дотоодын зорчигч урсгал өссөнд уул уурхайн салбарын ажилчдын нислэг голчилж нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас уурхайг чиглэсэн дотоодын нислэг үйлдсэн гэсэн үг. Дотоодын ийм нислэг нь ихэвчлэн ашиг орлогогүй байдаг. 

Монголд дотоодын хоёр авиа компани бий. Aero Mongolia болон Hunnu Airlines гэсэн хоёр компани хувийн хэвшлийнх. 

Aero Mongolia компани 2001 онд байгуулагдсан бол Hunnu Airlines 2011 онд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. МИАТ компанийг Засгийн газар нь эзэмшдэг бөгөөд 1956 онд нээгдсэн байна. МИАТ компанийн хувьд хоёр ширхэг 767-300, гурван ширхэг  737-800 загварын онгоцтой. Үүгээр олон улсын нислэг хийдэг. 

Aero Mongolia болон Hunnu Airlines компани ч мөн ОХУ болон БНХАУ-ын чиглэлд олон улсын нислэг хийдэг. Гэхдээ МИАТ компанийн онгоцыг түрээсэлдэг юм байна. Hunnu Airline компани 2014 оны сүүл хүртэл A319 загварын онгоцоор Азиас Парис хүртэлх нислэг хийдэг байжээ. 

Зуны цөөн хэдэн сард дотоодын үйлчилгээ идэвхждэг нь жуулчид энэ улиралд Монголыг зорьдогтой холбоотой. Монголын аялал жуулчлалын гол бүс нь Улаанбаатар хот биш юм. Даланзадгад болон Хатгалын чиглэлийн нислэг зорчигч ихтэй байдаг нь Говийн элсэн цөл, Хөвсгөл далайг үзэх гэсэн жуулчидтай холбоотой. 

Өнгөрсөн жилүүдэд Монголын аялал жуулчлал уналтад оржээ 

Өнгөрсөн 2016 онд Монголд ирэх жуулчдын тоо бага зэрэг өсжээ. Өнгөрсөн онд нийт 400 мянган жуулчин Монголд ирсэн гэж мэдээлсэн нь өмнөх онтойгоо харьцуулахад таван хувиар өссөн дүн гэнэ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд анх удаа өссөн дүнтэй гарсан нь энэ. 

Өмнөх 2012 онд Монголын жуулчдын тоо 476 мянгад хүрч рекорд тогтоож байсан. Харин 2013, 2014 болон 2015 онд жуулчдын тоо буурсан байна. Гэхдээ 2016 оны жуулчдын тоо нь 2006 оныхтой ижил байгаа юм. 

Монголын жуулчдын тоо 2006 ба 2016 

Жуулчдын тоо 

Эх сурвалж: Монголын үндэсний статистикийн хороо 

Олон улсын тээвэрлэлт  2012 оноос хойш өссөн 

Агаарын тээврээр аялагчдын тоо өнгөрсөн дөрвөн жилд өсөхгүй байгаа нь гайхах зүйл биш. 

Монголоос гадагш чиглэсэн болон дотогш орох олон улсын урсгал 2012 оноос эхэлж бага зэрэг л өссөн. Өнгөрсөн онд олон улсын зорчигчдын тоо 790 мянгад хүрсэн нь нь өмнөх оноос ердөө гурван хувиар чангарсан үзүүлэлт юм. 

Монголын олон улсын зорчигчдын тоо 2006 ба 2016 он  

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар 

Дээрх графикаас харван Монголын олон улсын зах зээл 2010, 2011 болон 2012 онд хоёр оронтой тоогоор өсжээ. Гэхдээ энэ өсөлт нь ихэвчлэн дотоодын салбарын өсөлтийг дагаж байсан юм.  Эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоогоор өсөж байсан тэр үед зах зээл идэвхижсэн боловч үүнээс хойш суларчээ. 

ОХУ болон Хятад нь Монголын хамгийн том зах зээл. Гэхдээ зорчигч урсгал буурч байна

Монголд гаднаас ирэх зорчигчдын тоо 2012 онд 476 мянгад хүрч байсан. Гэхдээ үүнээс хойш үргэлжлэн  буурч байна. Энэ нь ОХУ болон БНХАУ-аас ирж буй хүний тоо буурч байгаатай холбоотой юм. 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд БНХАУ-аас Монголыг зорих жуулчдын тоо эрс буурчээ. Тухайлбал, 2012 онд 229 мянган хүн БНХАУ-аас Монголыг зорьсон бол энэ тоо 2016 онд 131 мянга болж буурсан байна. 

Оросын жуулчид ч буурсныг статистик харуулна. 2010 онд ОХУ-аас Монголыг зорьсон жуулчдын тоо 122 мянгад хүрч байсан бол 2015 онд энэ тоо 71 мянга болж буурчээ. Хэдийгээр өнгөрсөн онд 84 мянган хүн Оросоос Монголыг зорьсон боловч энэ нь 2010 оны түвшинд хүрэхгүй байгаа юм. 

Өнгөрсөн оны байдлаар Монголд ирсэн нийт жуулчдын 33 хувь нь БНХАУ, 21 нь ОХУ-ынх байна. Харин энэ тоо 2010 онд БНХАУ-аас 42, ОХУ-аас 21 хувь нь ирсэн гэх дүнтэй байсан юм. 

Монголд ирдэг жуулчдын тоо, орноор (хувь) - 2016 он  Эх сурвалж: CAPA – Centre for Aviation болон Монголын Үндэсний статистикийн хороо 

БНСУ болон Японоос ирэх жуулчдын тоо өсөхгүй байна 

Монголыг зорьдог жуулчдын тоогоор БНСУ болон Япон тэргүүлдэг. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд дээрх хоёр орноос ирэх жуулчдын тоо өсөөгүй байна. 

Өнгөрсөн 2016 онд БНСУ-аас ирэх жуулчдын тоо 58 мянгад хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 22 хувиар өссөн дүн аж. Харьцуулахад 2006 онд БНСУ-аас Монголыг зорьсон жуулчдын тоо 56 мянгад хүрч байжээ. Японы жуулчдын тоо өнгөрсөн онд дөрвөн хувиар чангарсан ч 2006 оны түвшинээс нэг хувиар л дээшилсэн байна. 

Монгол-Японы чиглэлд нисэж буй цор ганц авиа компани нь МИАТ юм. Гэхдээ зөвхөн Японы Токио хотод очдог. Харин БНСУ болон Монголын чиглэлд Korean Air, Air Busan болон МИАТ компани үйлчилж байна. Korean Air компани Сөүлээс Япон болон Хойд Америкийн чиглэлд нислэг үйлддэг. 

Монголд ирдэг жуулчдын тоогоор АНУ тавдугаар байранд орж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголд ирдэг америк хүний тоо цөөн боловч хувиар өссөн юм. 

Korean Air болон Air China нь Монголтой харилцдаг хамгийн том гаднын авиа компани 

Korean Air болон Air China нь Монголыг Хойд Америктай холбодог авиа компани юм. Монголын зах зээлд өрсөлдөж байгаа хамгийн том авиа компани нь Korean Air юм. Хоёр дахь нь Air China. 

Korean Air компани Улаанбаатараас Сөүл хүртэл 6-10 удаа амралтын өдөр нислэг үйлдэж байна. Нислэгийн тоо тухайн жилийнхээ календараас хамаардаг. Харин Air China компанийн хувьд өдөрт нэг удаа нисдэг. Харин зуны зургаадугаар сараас есдүгээр сарын дунд хүртэл өдөрт хоёр удаа болж цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулдаг. Air China компани 737-800 загварын онгоцоор Улаанбаатар руу нисдэг. Харин Korean Air компани A330-300 загварын онгоцоор нисэж байна. Учир нь Улаанбаатараас Сөүл хүртэлх нислэг ердөө гурван цаг үргэлжилдэг юм. 

Korean Air компани Монголоос Сөүл, Сөүлээс Монгол хүртэл өнгөрсөн 2016 онд 160 мянган зорчигч тээвэрлэжээ. Энэ нь Монголын зах зээлийн 21 хувийг дангаар эзэлж байгааг харуулж байна. Харин Air China компани өнгөрсөн онд 95 мянган зорчигч тээвэрлэсэн нь нийт зах зээлийн 12 хувийг бүрдүүлж байна. 

Монголд үйлчилгээ үзүүлж буй үлдсэн гурван гаднын авиа компани нь Aeroflot, Turkish Airlines болон Air Busan юм. Тэд нийт зах зээлийн 13 хувийг бүрдүүлж байна. Тэгвэл Монголын нийт зах зээлийн 50 хувийг МИАТ компани дангаараа эзэгнэдэг. 

Монголын зах зээлийн олон улсын зорчигч урсгалыг авиа компаниудад хувааж харуулсан график  

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар

Солонгос бол Монголын хамгийн том олон улсын зах зээл 

Солонгос бол Монголын хамгийн том олон улсын зах зээл юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 17 хүртэлх статистикээс харвал нийт суудлын 36 хувийг Солонгос эзэлж байна. 

Монгол, Солонгос чиглэлийн нийт зорчигч урсгал нэг жилд 300 мянгад хүрдэг. Мөн Монголын аялал жуулчлалын чухал харилцагч нь БНСУ юм. Монголчуудын хамгийн очих дуртай газар нь БНСУ бөгөөд эдийн засгийн хувьд хоёр орны хамтын ажиллагаа их байдаг. Өнгөрсөн 2016 оны байдлаар Солонгост 80 мянган монгол хүн очсон гэдэг судалгааг БНСУ-аас танилцуулдаг. Харин Монголын тал энэ тоог 56 мянга гэж хэлдэг юм.

Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгт МИАТ компани  Korean Air-тай өрсөлддөг. 

Air Busan компанийн хувьд Монголын зах зээлд өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирсэн. Бусан хотоос Улаанбаатарын чиглэлд A320 загварын онгоцоор нислэг хийж байна. 

БНХАУ болон ОХУ нь бусад том зах зээл

БНХАУ бол Монголын хоёр дахь том зах зээл юм. Нийт нислэгийн 34 хувийг тус улс руу хийж байна. Энэ зах зээлд МИАТ компани Air China компанитай өрсөлдөж байгаа юм. 

Aero Mongolia компани БНХАУ-ын Хөх хот руу нислэг үйлддэг бол Hunnu airlines Бугат болон Манжуур хот руу нисдэг. Бугат, Хөх хот, Манжуур гэсэн гурван хот нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд байрладаг. Монголын хилтэй ойр гэсэн үг. 

ОХУ бол Монголын гурав дахь том зах зээл. Нийт зах зээлийн 12 хувийг дангаар бүрдүүлж байна. Москва-Улаанбаатарын чиглэлд Aeroflot болон МИАТ компани өрсөлдөж байна. Харин Aero Mongolia компани Улаанбаатар-Эрхүү чиглэлд нислэг үйлдэж байна. 

Aeroflot компани 737-800 загварын онгоцоор нислэг үйлддэг. Харин MIAT компани 737-800 загварын онгоцоор Москва хүртэл нисэж байна. МИАТ-ийн Москва чиглэлийн нислэг Берлин хүртэл нисдэг. Үүнээс бусад олон улсын нислэг нь Хонконг, Япон болон Кыргыз юм. МИАТ компани Хонконг болон Токио хот руу гурваас долоон удаа нисдэг. 

2017/04/17 - 2017/04/23-ны олон улсын нислэг 

Эх сурвалж: CAPA – Centre for Aviation & OAG. 

МИАТ Германы Франкфурт хот руу улирлын шинжтэй нислэг мөн үйлддэг. Зургаадугаар сарын сүүлчээс наймдугаар сар хүртэл энэ нислэгийг үйлдэж байна. 

Монголын зах зээлд нэвтрэх гэсэн Туркэд хориг тавьж байна 

Истанбулаас Улаанбаатар чиглэлийн 737-800 загварын онгоцоор үйлддэг нислэг 2012 оноос эхэлсэн. Энэ нислэг Бишкек хот хүртэл үргэлжилдэг. Turkish Airlines нь Бишкекээс Улаанбаатар хүртэл нислэг үйлдэх эрхтэй боловч Монгол-Казахастаны хооронд зорчигч урсгал маш бага байдаг. Монгол-Казахастаны зах зээл илүү өргөжих боломжтой. Учир нь Казахастаны нийслэл Алматы хотоос Бишкек хот ердөө 200 километрийн зайтай оршдог. Туркийн тал Монголын зах зээлд эзэлдэг хэмжээгээ томруулах хүсэлтэй боловч хоёр талын хэлэлцээрээс болж өргөжих боломжгүй болж байна. 

Турк Монголын агаарын тээврийн гэрээнээс болж Туркийн тал хамгийн дээд тал нь 500 суудал л авах боломжтой юм(хязгаарлалттай гэсэн үг). Туркийн тал энэ суудлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа. Харин Монголын тал Туркийг эсэргүүцсээр байгаа юм. 

Air Astana компани Монголд үйлчилгээ үзүүлэхэд татгалзлаа 

Улаанбаатарт Air Astana компани үйлчилгээ үзүүлэхэд мөн л Монголын тал татгалзсан байна. Олон жилийн турш Казахастаны тал Астана-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр оролдож байгаа юм. Ингээд 2016 оны хоёрдугаар сараас зургаадугаар сар хүртэл нислэг үйлдэх эрхээ авч байжээ. 

Гэхдээ Air Astana компанийн нислэг цуцлагдсан юм. Монголын Иргэний нисэхийн ерөнхий газраас энэ зөвшөөрлийг цуцалсан байдаг. 

Air Astana компани 2017 оны эцсээс үйлчилгээ үзүүлэх эрх олж авахаар ажиллаж байна. Зөвшөөрөл хараахан аваагүй байна. Гэхдээ МИАТ компани Европын чиглэлийн үйлчилгээгээ Air Astana компанид алдаж магадгүй гэсэн айдастай хэвээр байгаа юм. 

Air Astana болон Turkish Airline Монгол-Европын чиглэлийн зорчигч урсгалыг өсгөж магадгүй 

Air Astana компани нь Улаанбаатарыг Европтой холбох том гарц юм. Үнэндээ Улаанбаатар-Астана чиглэлийн зах зээл тун жижиг. Өнгөрсөн 2016 оны байдлаар Казахастанаас Монголыг зорьсон зорчигчдын тоо ердөө 13 мянгад хүрч байсан юм. Монгол нь БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг.  

Air Astana компанийн хувьд МИАТ-тай Монгол-ОХУ, Монгол-Германы чиглэлийн нислэгийн зах зээлд өрсөлдөгч болох юм. Air Astana нь Москва болон Франкфурт руу нислэгтэй. Мөн Парис, Лондон, Санкт-Петербург  болон ОХУ-ын дөрвөн хот руу нислэг үйлддэг. 

Turkish Airlines компани нь Герман болон Европ руу тун ч олон нислэг үйлддэг учраас МИАТ-ийн Монгол-Герман болон Монгол-Европын чиглэлийн зах зээлд том өрсөлдөгч болох юм. Яг өнөөгийн нөхцөл байдалд Turkish Airlines компани хоёр удаа зогсох нислэг, харин МИАТ компани Берлин хүртэл Москва хотод нэг л удаа зогсох нислэгийг санал болгож байна. Харин улирлын шинжтэй Франкфурт хотын нислэг шууд нисэх юм. 

МИАТ компани нь өөрийн хамтрагч Aeroflot-ийн хамт Монгол-Европын зах зээлийг монопольдож байна. Өөр нэг сонголт нь Бээжин эсвэл Сөүлээр дамжин Turkish Airlines-ийн нислэгийг сонгох юм. 

МИАТ-ийг хамгаалах нь Монголын эрх ашиг биш 

Эдийн засгийн хувьд авч үзвэл Астана болон Истанбулын шинэ, шууд нислэг нь ашигтайгаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тус болно. Яг одоогийн байдлаар Улаанбаатарт үзүүлж буй хязгаарлагдмал үйлчилгээний үр дүнд урт аялал хийх шаардлагатай болж байгаа нь аялал жуулчлалын эрэлтийг хумьж байгаа юм. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Европоос Монголыг зорих зорчигч нэмэгдэхгүй, зогсонги байдалд орсон. Тухайлбал 2016 онд Монголд ирсэн Герман жуулчдын тоо 2004 онтой харьцуулахад ердөө 11 хувиар өсжээ. Монголын аялал жуулчлалын салбар Европоос ч хурдан өсөх ёстой ч агаарын тээврийн бодлогын хязгаарлагдмал байдлаас болж хойш суусаар байна. 

Монголын Засгийн газар МИАТ компанийг хамгаалахаа болих хэрэгтэй. Мөн Air Astana болон Turkish Airlines компанийн хүсэлтийг хүлээн авах хэрэгтэй юм. МИАТ компани 2019 онд хугацаа нь дуусах товтой 737 онгоцны түрээсийн хэмжээг бууруулах боломжтой байгаа юм. Шинэ том онгоцны төсөөлөл болон дэлхийд зургаад орох чөлөөтэй нислэгтэй том сүлжээтэй харилцах боломжоо алдаж байна. 

Шинэ нисэх онгоцны буудал нээгээд өмнөх үеэсээ илүү либерал болох хэрэгтэй. 

Монгол Улс ирэх 2018 оны тавдугаар сард олон улсын шинэ нисэх онгоцны буудал нээх товтой байгаа. Энэ нь агаарын тээврийн бодлогоо либералчлахтай ижил чухал үйл явдал юм. Шинэ нисэх онгоцны буудал нь тус улсын нийслэл Улаанбаатар хотоос 50 километрийн зайтай Хөшигтийн хөндийд байрлаж байна. Барилгын ажлыг энэ оны эцэст дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ нисэх онгоцны буудалд жилдээ гурван сая зорчигч буух боломжтой гэнэ. Одоо байгаа нисэх онгоцны буудлаас гурав дахин том гэсэн үг. 

Японы хөрөнгө оруулалтаар барьж буй нисэх онгоцны шинэ буудалд илүү либерал зах зээл хэрэгтэй. Засгийн газрын бодлогыг өөрчлөлгүйгээр Япон болон Монголын хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа нөхөхөд маш бэрх. 

Монголчууд шинэ нисэх онгоцны буудалтай болох хүсэл тэмүүлэлтэй. Тиймээс монголчууд гаднын олон авиа компанитай ажиллах хүсэл сонирхолтой байх хэрэгтэй юм. Мөн гаднын авиа компаниудыг зах зээлдээ нэвтрүүлэх зөвшөөрөл олгох хэрэгтэй юм. 

Монголчууд шинэ замтай болохыг дэмжих хэрэгтэй 

Истанбул болон Астана чиглэлийн шинэ замтай болох нь Монголын зах зээлийг илүү либерал болгоно. БНСУ-ын хоёр дахь том авиа компани болон Asiana нь хоёр талын гэрээнээс болж Монголд үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Сөүл-Улаанбаатарын чиглэлд МИАТ болон Korean Air хамтарч ажиллаж байна. Энэ чиглэл бол Монголын хамгийн том олон улсын чиглэл юм. 

Улаанбаатар Gulf авиа компанийн үйлчилгээг ч дэмжих хэрэгтэй. Агаартын тээврийн үйлчилгээ үзүүлэгчдийн UAE гэрээнээс Монгол гарсан байгаа боловч Катарын гэрээ болон бусад гэрээнд хараахан нэгдэж ороогүй байна. Улаанбаатар нь БНХАУ, Хонконг, Япон, БНСУ болон Зүүн өмнөд Азиас LCC-гийн үйлчилгээг авахыг ч дэмжих хэрэгтэй. Яг одоо Air Busan-аас авч байгаа Бусан-Улаанбаатарын чиглэлийн нислэг хоёр талын хамтран ажиллах гэрээнээс хамаарч хязгаарлагдмал нөхцөлд байгаа юм. 

Нисэх буудлын шимтгэл  буурах ёстой 

LCC-гийн үйлчилгээ сэтгэл татмаар боловч Засгийн газрын либерал бодлого үүнд чухал нөлөөтэй. Шинэ нисэх онгоцны буудлын өртөг нь LCC үйлчилгээ үзүүлэхүйц бизнесийн санал байх учиртай юм. Нисэх буудлын төлбөр 100-200 хувиар өсөх магадлалтай байгаа юм. Шинэ нисэх онгоцны буудал нээгдсэн эхний жил өмнөх нисэх буудалтай ижил хэмжээний төлбөр авах хэрэгтэй. 

Нисэх буудлын төлбөр нэмэгдвэл Монголын Засгийн газар үүндээ нийцэх тайлбар хийх учиртай. 

Монгол улс МИАТ-ын монопольд цэг тавих хэрэгтэй 

МИАТ компани Монголын нисэх буудалд ганцаараа газартай харьцах зөвшөөрөлтэй(ground handling licence). Энэ зөвшөөрөл нь МИАТ компанид тун ч ашигтай. Газартай харьцах зөвшөөрлийн шимтгэлд ч мөн анхаарлаа хандуулах хэрэгтэй. МИАТ компани энэ зөвшөөрлийнхөө дагуу нисэх онгоцны буудалд орж гарахдаа чөлөөтэй байдаг. 

Энэ бол МИАТ-ийг Засгийн газар нь хамгаалж байгааг харуулах өөр нэг жишээ юм. Өөрөөр хэлбэл, зах зээл тэлэхгүй байгаагийн нэг шалтгаан гэсэн үг. Засгийн газар газартай харьцах зөвшөөрлийг чөлөөтэй болгож, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. 

Монголын агаарын тээврийн салбар маш урт хугацаанд гүйцэтгэлгүй байна. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор энэ байдал дээшлэх байх. Энэ байдлыг ашиглаж Монголын Засгийн газар оюун бодлоо чөлөөлж, либералчлал хийх хэрэгтэй. Үр дүн нь нийт эдийн засагт эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
29
46
46
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.