Дуучин Лиса өнгөрсөн сарын 28-нд “ROCKSTAR” шинэ клипээр уран бүтээлийн шинэ шатаа эхлүүлсэн. Энэ бүтээл нь LLOUD компаниа байгуулснаас хойшхи анхны дуу байлаа.
“ROCKSTAR” клип эзэндээ маш олон амжилт авчирсан. Мөн энэ дуу бол К-Поп биш таиланд Поп байна гэж ч хүмүүс ярьж байв. Саяхан Лиса “ROCKSTAR” видео челленж зарлаж байгаа бичлэгээ цацлаа.

Энэхүү дуудлагад нэгдсэн, үзсэн хүмүүс түүний нарийхан бүсэлхийг гайхан биширсэн. Лисагийн хувцсыг хийдэг байсан Таиландын дизайнер “Лисагийн бүсэлхий 57,15 байсан ч одоо 55,8 см болсон. Арга хэмжээний өмнө хувцсыг нь засахгүй бол болдоггүй болсон” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
