UBLife Logo
Спорт

Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн тухай сонирхолтой баримтууд

У.Чинзориг
У.Чинзориг
Дэлхийн аварга Б.Баасанхүүгийн тухай сонирхолтой баримтууд

Хүн төрөлхтний их баяр цэнгэл зуны олимпын наадам 7-р сарын 26-наас 8-р сарын 11-ний өдрүүдээр Франц улсад зохион байгуулагдах билээ. "Парис-2024" олимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох тамирчдыг цувралаар танилцуулж байна. Бид энэ удаад анхны олимподоо хүч сорихоор зэхэж буй дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүүгийн тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.


"Цахилж яваа гөрөөс"

Б.Баасанхүү өнөө жилийн дөрөв болон тавдугаар саруудад үнэхээр өнгөлөг барилдсан. Тэрбээр 24 насандаа Монгол Улсын аваргад гурав дахиа түрүүлж, Азийн аваргаар тодорч, Их дуулга ангилалд анхны түрүүгээ дархлан, Дэлхийн аварга болсон. 

Ингэхдээ хамгийн эгзэгтэй, чухал мөчид анирыг эвдэн ялагдалгүй цувралаа үргэлжлүүлж, өөрийн өсөн буй ур чадвар, улам нягтарч байгаа барилдааны ухаанаа дөрвөн залгаа тэмцээнд нотолж, төдий хэрээрээ цоо шинэ амжилтуудыг бүтээсэн.

Хоёрхон сарын хугацаанд нэвтхэн энэ бүх амжилтуудад хүрсэн гэхээр гарцаагүй торгон ир, өндөр формтойгоор "Парис-2024" олимпод оролцохоор зэхэж байна. 


Онцлох мэх: Унаж шидэх

Түүний унаж шидэх мэх барилдаанд нь эвлэгхэн нийцэж, өрсөлдөгч тамирчдаа аргагүй барьц алдуулсан нь дээрх хариуцлагатай тэмцээнүүдэд түрүүлж, анхдагч амжилтуудадаа хүрэхэд нь томоохон тус болсон юм. Энэ мэх чухал барилдааныг шийдэх гол давуу тал ч байж магад. Эсрэгээрээ түүний барилдааны хамгийн том эрсдэл нь уг мэх байх болно.


Нөхөрлөлийн түүх

Токиогийн олимпын дараагаас жүдо бөхийн 48 кг-ийн жинд томоохон шинэчлэлт, өөрчлөлтүүд явагдсан билээ. Дэлхийн чансааг тэргүүлж байсан Дарья Белодед жингээ сольж, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг болон Казахстан Улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нар зодог тайлсан. 

Энэхүү шинэ өрсөлдөөнд Монгол Улсыг төлөөлөх болсон хоёр залуу тамирчин нь Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар юм. Тэд Монгол Улсын АШТ-ий финалд гурав дахь жилээ дараалан шалгарч, Б.Баасанхүү давснаар эл тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн нь өнгөрсөн жилийн явдал. 

Барилдааны дараагаар тэдний дотно тухлан, тэмцээн үзэж буй зураг цахим орчноор тархаж, төдий хэрээрээ хүмүүсийн талархлыг хүртсэн. Мөн олон улсын тэмцээнүүдэд хамтад нь нэг жинд өрсөлдүүлж байсан нь Парисын олимпод хэнийг нь сонгох вэ гэдэг эргэлзээг төрүүлж эхэлсэн юм. Хэрэв дөрөв болон тавдугаар сард Б.Баасанхүү огцом өндөр амжилтуудад хүрээгүй бол Г.Наранцэцэг түүнээс бага зэргийн өмнө байсныг онцлох нь зүй болов уу. 

Азийн АШТ-ий өмнө олимпын наадмын чансаагаар Б.Баасанхүү жиндээ 13-р байрт бичигдэж байсан бол Г.Наранцэцэг түүний чанх ард эрэмблэгдэж байлаа. Харин дэлхийн чансаанд тэднийг дөрвөн байр зааглаж, Г.Наранцэцэг өмнө нь бичигдэж байсан билээ. 

Олон улсын тэмцээнд тэд гурвантаа учраа таарахад Г.Наранцэцэг хоёр давсан бол Б.Баасанхүү нэг ялсан байдаг.


"Цасан цагаан өмсгөлтэй тэр үеийн дүр төрх одоо ч санаанд тодхон байдаг..."

Б.Баасанхүүг дэлхийн аваргад түрүүлсний дараахан Олон Улсын жүдо бөхийн холбооны сайтад түүний бага настай холбоотой нийтлэл гарсан. 

Түүнийг хаанаас гарч ирсэн юм бэ гэж олон хүн сонирхож магад. Арван настайдаа тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Тухайн үед Монголд зочилж асан Николас Мисснер гэх сэтгүүлч өөрийн нийтлэлдээ: 

"Тэрээр жүдо бөхөөр хичээллээд удаагүй байсан ч энэ спортод дуртай болох нь илт байлаа. Гэхдээ гэр бүл нь тийм ч баян биш байснаас гэрийнхээ ажилд туслах зэргээс үүдээд өдөр болгон бэлтгэл сургуулилалт хийх боломжгүй байсан. Тиймдээ ч 2024 оны тавдугаар сард дэлхийн аварга болно чинээ төсөөлж ч чадахгүй байв. Миний бие Мөрөн хотод очихдоо нутгийн нэгэн сургуулиар зочилж, залуу жүдочидтой уулзах үеэр бид анх дайралдсан. Татами байхгүй ч түүнийг орлуулан овгор товгор шалан дээр брезент дэвссэн байлаа. Тэндхийн хүүхэд бүрт жүдогийн өмсгөл байгаагүй, харин бие биедээ дамжуулах байдлаар бусадтайгаа хувааж хэрэглэдэг хэдхэн өмсгөл л харагдав.

Тэдгээр хүүхдүүдийн дотор Монголын тал нутгийн цэнгэг агаарт хацар нь улайсан Бавуудоржийн Баасанхүү байсан юм. Тухайн өдөр би түүнд ОУЖБХ-ны дэмжлэгтэйгээр өмсгөл бэлэглэж, анх удаа өөрийгөө жүдоч гэдгийг мэдрэх боломж олгосон нь нэр төрийн хэрэг байлаа. Тэр өдрөөс Б.Баасанхүү жүдо бөхөөр тууштай хичээллээр шийдсэн гэж надад санагддаг юм. 

Хэдэн жилийн дараагаас тэрээр дэлхийн цуврал тэмцээнүүдэд оролцож эхлэх үеэрээ ийн ярьсан. "Нэг өдөр найзуудынхаа хамтаар Мөрөнд байх жүдогийн дугуйланд очсон юм. Тухайн үедээ жүдо гэж юу болох талаар сайн мэддэггүй байв. Тийм ч болохоор цааш хаа хүрэхээ ч төсөөлж чаддаггүй байсан. Нэг өдөр дасгалжуулагч маань бидэнд хандан гадаадаас үл таних зочин ирж яваа гэдгийг дуулгасан. Тэр хүн бидэнд онцгой бэлэг барьсан юм. 

Үнэндээ тэр өдрийг би хэзээ ч мартдаггүй, үүрд санана байх. Тэгэхэд би анх удаагаа жүдогийн өмсгөлтэйгээр өөрийгөө харсан юм. Цасан цагаан өмсгөлтэй тэр үеийн дүр төрх одоо ч санаанд маань тодхон байдаг. Энэ мөчөөс л би жүдо бөхөөр тууштай хичээллэх тухай бодож эхэлсэн. Удалгүй өсвөрийн УАШТ-д оролцож, цоо шинэ өмсгөлтэйгээ барилдаад анхны хүрэл медалиа зүүж байлаа. Ингэж л жүдо бөх амьдралд маань томоохон байр суурийг эзлэх болсон". 

Ингэхээр миний гараас анхны өмсгөлөө авахдаа нүдээ бүлтийлгэн талархаж байсан залуухан охин дэлхийн аварга болчихоод гараа өргөхийг харахад түүний агуу их ялалтад өчүүхэн ч болтугай хувь нэмрээ оруулсан юм шиг санагдав. Бүх гавьяа ямар ч маргаангүйгээр түүний мэдлийнх. Гэхдээ би Мөрөнг зориогүй бол энэ бүх түүх эхлэх байсан уу гэдгийг бодох л ёстой" хэмээн бичсэн байдаг. 


Итгэж найдахын учир

Монголчууд олимпын наадмын жүдо бөхийн төрлөөс 11 медалийг хүртсэн нь спортын төрлүүдээс хамгийн өндөр тоо юм. Анхны олимпын аваргаа бид жүдо бөхийн төрлөөр өлгийдөн авч байв. Тэр тусмаа 48 кг-ын жин бол М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарын олимп, дэлхийн аваргаас хос медаль зүүж байсан талбар юм.

Энэ бүх зүй тогтлоос харахад түүнд боломж бий. Б.Баасанхүү "Парис-2024" олимпын чансааны хоёрдугаар байрт эрэмблэгдэж байгаа агаад хагас шигшээд тэрбээр дэлхийн гурван удаагийн аварга Нацуми Цунодатай таарах магадлалтай юм. Тэд өмнө нь хоёр удаа барилдахад хоёуланд нь Цунода ялж байсан. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
26
0
15
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\18.142.137.236
ЗОЧИН\54.254.165.77
ЗОЧИН\18.138.242.251
ЗОЧИН\18.142.137.236
ЗОЧИН\13.212.224.30
Залуухан, зорилготой, зоригтой сайхан охиндоо баяр хүргэж илүү их амжилт ерөөе
ЗОЧИН\3.0.209.123
Залуухан, зорилготой, зоригтой сайхан охиндоо баяр хүргэж илүү их амжилт ерөөе
ЗОЧИН\13.212.224.30
Залуухан, зорилготой, зоригтой сайхан охиндоо баяр хүргэж илүү их амжилт ерөөе
ЗОЧИН\13.212.224.30
Залуухан, зорилготой, зоригтой сайхан охиндоо баяр хүргэж илүү их амжилт ерөөе
ЗОЧИН\13.213.78.254
Залуухан, зорилготой, зоригтой сайхан охиндоо баяр хүргэж илүү их амжилт ерөөе
ЗОЧИН\13.212.165.66
ЗОЧИН\18.138.22.63
Nomt Shiranud Tsend Nyam\47.128.236.17
Энэ охин олон олон хүний оролцоо дэмжлэг, зөв дасгал сургууль, асар их хөдөлмөрийн үнэ цэнээр үнэхээр гайхамшгийг бүтээж, өөрийгөө мандуулж, Монгол улсынхаа далбааг Парисийн тэнгэрт мандуулж, дуулалыг нь дэлхий даяар эгшиглүүллээ! Манайд Бавуудоржийн Баасанхүү шиг охид хөвгүүд олноороо бий шүү. Тэднийг эцэг эх, сургууль, байгууллага, засаг8 төр нь зөв залж, зүйтэй дэмжээд өгвөл хүрэх оргилууд олон байгаа! Хөх Монголын ирээдүй ЦОГ ЗАЛЬ ТӨГС ХҮҮХЭД, ОХИД, ХӨВГҮҮДЭДЭЭ ЭНХ МЭНДИЙГ ЕРӨӨЕ!