UBLife Logo
Спорт

Евгения Медведева: Миний экс өөр хүнтэй гэрлэж, тэд 3 сарын дараа салсан

Евгения Медведева: Миний экс өөр хүнтэй гэрлэж, тэд 3 сарын дараа салсан

Нэгэн сонирхолтой мэдээлэл FS Gossips нэртэй сайтад ороод байна. Олимпийн медальт уран гулгалтын тамирчин Евгения Медведева "Өнгөрсөн жил миний экс найз залуу өөр хүнтэй гэрлэсэн. Гэхдээ тэд гурван сарын дараа салчихсан" хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Тэрхүү ярилцлагыг эндээс орос хэл дээр бүтнээр нь үзэх боломжтой юм байна.

"No Comments" хэмээх энэхүү шоуны үеэр тэрээр амьдрал болоод карьерынхаа тухай дэлгэрэнгүй хуваалцсан ба маш олон хүмүүс түүнийг нээлттэй өөрийнхөөрөө байсанд баярлаж, хайр хүрч байгаагаа бичсэн байна.

Тэр дундаас зарим хүмүүс "Яриад байгаа экс нь Японы уран гулгагч Юзүрү Ханю" байх магадлалтай юу? хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.

Учир нь өнгөрсөн жил уран гулгагч Юзүрү Ханю гэрлэж буйгаа зарлаж байсан ч удалгүй салсан байдаг. Үүнтэй холбон маш олон хүн түүний эксийг Юзүрү байх магадлалтай гэж байгаа ч хэн ч баттай мэдэхгүй байгаа билээ.

Тэд нэг хэсэг хамтдаа дасгалжуулагч Брайан Орсер дээр хамт бэлтгэл хийж байсан удаатай учир хүмүүс тэгж бодож эхэлсэн биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
1
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...