UBLife Logo
Newsfeed

Одоо: "YOU Forum" арга хэмжээ анх удаа зохион байгуулагдаж байна

Одоо: "YOU Forum" арга хэмжээ анх удаа зохион байгуулагдаж байна

"Зориг сан" үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд "YOU Forum" арга хэмжээг анх удаа "Корпрейт конвеншн төв"-д зохион байгуулж байна. Форумд нийт 400 гаруй хүн оролцож байгаа ба арга хэмжээ үнэ төлбөргүй болж буйг дуулгахад таатай байна.

Өнөөдрийн үйл ажиллагааг "Зориг сан"-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмон нээж, үг хэллээ.  

Б.Цолмон "Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүстээ баярлалаа. "Зориг сан" 2001 оноос хойш залуусын боловсролд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд "Зорин сан" 300 гаруй сайн дурын төслүүдийг хамтран хэрэгжүүлжээ. Залуусын санаачлан, хэрэгжүүлсэн нийгмийн төлөөх төслүүдийг олонд таниулах ажил дутмаг  санагдсан тул бид өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулах болсон. Үүгээрээ дараа дараагийн төсөл хэрэгжүүлэх залууст урам зориг өгөх зорилготой юм. Мөн бидний энэ ажлыг дэмжин ажиллаж буй байгууллагууддаа баярлалаа" 

"Зориг сан" нь жил бүр 14 хөтөлбөр зохион байгуулдаг ба 2000 оноос хойш залуучуудад зориулсан хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.  

"You Forum" арга хэмжээ нь залуусын санаачлан хэрэгжүүлж буй нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдийг олон нийтэд танилцуулах зорилготой юм. 

Энэхүү арга хэмжээг Австралийн сайн дурын байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг дэмжин ажиллаж, АПУ компани, Жем интернэйшнл компани, "Монфүүд ланд" зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

YOU Forum хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт амжилттай хэрэгжсэн, шилдэг төслүүдийг танилцуулах бол хоёр дахь хэсэгт одоо хэрэгжиж эхэлж буй гарааны төслүүдийг танилцуулах юм. Үүний дараа санаа асуулга явуулж, хоёр төслийг шилдгээр шалгаруулан "Нэгдүгээр байр" эзэлсэн төсөлд хоёр сая төгрөг, "Хоёрдугаар байр" эзэлсэн төсөлд нэг сая төгрөгийн мөнгөн шагнал гардуулах юм. 

Тус арга хэмжээ жил бүр зохион байгуулагдах юм.

Бид ямар төслүүд шилдгээр шалгарсныг мэдээлэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.