За ийм нэгэн цуурхал тарсан байна шүү. Реппер Трэвис Скотт, Кайли Женнер нар хоёр хүүхэдтэй билээ. Хэдийгэрэ тэд салсан ч хүүхдүүдээ өсгөж, анхаарал хандуулах тал дээр аль аль нь маш нухацтай ханддаг тухай ойр тойрны хүмүүс нь баталдаг.
Жүжигчин Тимоти Шаламетэй үерхэж эхэлснээсээ хойш тэдний тухай мэдээллүүд хэвлэл мэдээллээр ихээхэн тархаж, байнга олны хараанд өртөж ирсэн билээ.
Харин яг одоо хүмүүсийн шуугилдаж буйгаар Кайли Женнер дахин жирэмсэн болсон байх магадлалтай гэнэ. Энэ тухай баталгаатай эх сурвалжаас мэдэгдэл хийгээгүй ч хүмүүс тэднийг удахгүй хүүхэдтэй болохоор бэлдэж байна хэмээн ярьж байна.
Кайли Женнер болон Тимоти Шаламе нарын зүгээс одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ энэ цуурхал Кайлиг энгийн, сул хар хувцас өмссөн зураг нь нийтлэгдсэн цагаас улам бүр эрчээ авсан гэхэд болох юм. Түүний сүүлийн үед өмсөж буй хувцаснууд ихэнхдээ хар бараан бас сул байгаад хүмүүс гайхсан байна.
Мөн нэгэн сайт дээр Кайлиг саяхан согтууруулах ундаа хэрэглэж байсан учир жирэмсэн байх боломжгүй хэмээн мэдээлэл гарсан байна. Ямартай ч үнэн худал эсэх нь удахгүй тогтоогдох биз ээ.