UBLife Logo
Нийгэм

Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд

Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуулан, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх эшлэлүүдийг танилцуулж байна.

“Би таны хэлж байгаа нэг ч үгтэй санал нийлэхгүй байна. Гэхдээ таны энэ үгийг хэлэх эрхийн төлөө үхэхэд бэлэн” Вольтер

“Хэрэв та дэлхий ертөнцийг өөрчлөх зорилготой байгаа бол хамгийн үр дүнтэй, хурдан зэвсэг нь хэвлэл гэдэгт би хатуу итгэлтэй байна” Том Стоппард

“Хэрэв сэтгүүлчийн үгийг “ёс бус” гэж нэрлэсэн бол тэр үг бараг 100 хувь үнэн байсан гэдэгт итгэлтэй байж болно” Екатерина Деготь

“Хүн болгонд таалагдсан юм бичих гэж хичээсэн мөчөөс эхлэн та сэтгүүлч биш. Шоу бизнесийн ажилтан болжээ” Фрэнк Миллер

“Сэтгүүл зүйн үүрэг бол сандарсан хүмүүсийг тайвшруулж, тарган, цатгалан этгээдүүдийг сандраахад оршино” Жером Лоуренс

“Сэтгүүлч бол гудамж талбайг үзгээрээ цэвэрлэдэг цэвэрлэгч юм” Наполеон

“Улс төрийн хогийн савыг ухахын тулд сэтгүүлчид Засгийн газрын коридорын шалыг ч нүхлэхэд бэлэн байдаг” Валерий Красовский

“Хэрэв сонингүй Засгийн газар, Засгийн газаргүй сонин хоёрын аль нэгийг сонго гэвэл би өчүүхэн ч эргэлзэлгүй хоёр дахийг нь сонгоно” Томас Жефферсон

“Америкт Ерөнхийлөгч 4 жил, харин сэтгүүлчид хугацаагүй засгийн эрх барьдаг” Оскар Уайльд

“Жижигхэн хүмүүс л жижигхэн нийтлэлээс айдаг” Пьер Бомарше

“Эрх чөлөөтэй хэвлэл сайн, эсвэл муу байж болох нь үнэн. Гэхдээ эрх чөлөөгүй хэвлэл зөвхөн муу байдаг нь бүр үнэн зүйл” Альбер Камю

“Хэвлэл мэдээллийг муулж байгаа улс төрч бол давалгаанд гомдоллосон хөлгийн ахмадтай ижил” Энох Пауэлл

“Эрх чөлөөт оронд юм бүхэн ил тод бөгөөд хурдан мартагддаг. Дарангуйлалтай оронд бүх юм далд тул таамаглахаас өөр аргагүй. Тиймээс жижиг зүйл ч мартагддаггүй” Маркиз де Кюстин

“Мэдээж хэвлэл мэдээлэл таныг алж болно. Гэхдээ та амьд байхдаа түүний ачаар л жинхэнэ амьдарч чадна” Хорас Грили

“Өдөр бүр хэний ч уншдаггүй зүйлийг унш. Хэний ч боддоггүй юмыг бод. Өдөр бүр хэний ч хийдэггүй зүйлийг хий. Хамт олон, бүлгийн нэг хэсэг байх нь тархинд муу” Кристофер Морли

“Телевиз дарангуйллыг боломжгүй болгосон ч ардчиллыг тэсэхийн аргагүй болгосон” Шимон Перес

“Хүн болгон өөрийг нь үнэн шударгаар, үзэл бодолд нь таарсан мэдээллээр хангахыг хүсдэг” Гилберт Честертон

“Ертөнцийг харах цонхыг сонингоор хааж болно” Станислав Ежи Лец

“Сайн сонин гэдэг нь өөрөө өөртэйгөө ярьж байгаа улс үндэстэн” Артур Миллер

“Сэтгүүлчид рүү дайрах нь эмэгтэйчүүдтэй тэмцэхийн адил утгагүй зүйл. Ялагдвал тэнэг харагдана, ялчихвал бүр тэнэг харагдана” Александр Лебедь

“Чөлөөт хэвлэл нь чөлөөт Засгийн газраас илүү чухал” Жорж Клуни

“Бодож байгаа зүйлээ хэлж чаддаг байх нь жинхэнэ тансаглал юм” Жоржио Армани

“Хориглогдсон үг л хамгийн аюултай байдаг” Людвиг Берне

“Бид ард түмэнтэй тохиролцоонд хүрлээ. Тэд хүссэн зүйлээ хэлж болно, харин би хүссэн зүйлээ хийж болно” Агуу Фридрих 

“Хошуувчтай нохой бөгсөөрөө хуцдаг” Генрих Гейне

“Хэрэв морь тосгондоо зориулаад магтаал бичсэн бол морь мөн эсэхийг нь шалгаад үзэхэд гэмгүй” Влодзимеж Счисловский

“Эрх чөлөө гэдэг нь хүмүүст сонсохыг хүсэхгүй байгаа юмыг нь хэлэх явдал юм” Жорж Оруэлл

“Бодож байгаа бүх зүйлээ ярьж, бичиж болно. Гэхдээ болгоомжтой бодох хэрэгтэй” Нора фон Эльц

“Зэр зэвсэгт 10 долларын хөрөнгө оруулснаас хэвлэлд нэг доллар оруулсан нь дээр. Их буу хэзээ ч ярьж чадахгүй бол хэвлэл өглөөнөөс шөнө болтол дуугарч чадна” Р.Никсон

“Үг хэлэх эрх чөлөөгүй бол биднийг чимээгүй, томоотой хонь мэт нядлахаар авч явах болно” Жорж Вашингтон

“Үг хэлэх эрх чөлөө үргэлж байсан. Харин үр төлөөс нь янз бүр байлаа. Ижил нэг үг хэлсний төлөө XVI зуунд шатааж, XVIII зуунд сүмээс хөөж, XIX зуунд ирүүл тулаанд дуудаж, XX зуунд сонинд шүүмжилдэг байв” Роберт Фогель

“Мэдээллийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг улс төр биш технологи шийддэг байх ёстой” Кит Руперт Мёрдок

“Шүүмжлэх эрх чөлөөгүй газарт ямар ч магтаал таатай санагдах ёсгүй” Пьер-Огюстен Бомарше

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.