Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.
Та бусдаас хэр өөр вэ? гэж замд таарсан хүмүүсээс асуувал бүгд өөр өөр хариулт хэлэх вий. Учир нь дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс зарим талаараа өөр хоорондоо ижил, зарим шинж чанараараа бусдаасаа өөр буюу ялгаатай байдаг билээ. Дэлхийн 7 тэрбум хүмүүс хэл соёл, зан заншил, үндэс угсаа, үнэт зүйлс зэрэг өөр өөрийн өвөрмөц шинжээрээ нэгнээсээ ялгардаг.
Тэгвэл ялгаатай байдлыг ойлгохын тулд бид юуг мэдэх хэрэгтэй гээч?
АРЬС ӨНГӨ, ҮНДЭС УГСАА
30
Монгол Улсад 30 угсаатны бүлгээс бүрдсэн Монгол үндэстэн, 2 угсаатны бүлгээс бүрдсэн Түрэг үндэстэн болон бусад үндэстэн, угсаатнууд оршин сууж байна. (Улсын хүн ам, орон сууцны тооллого, 2020 он)
650
Дэлхийн 190 улс оронд 7000 гаруй хэлээр харилцдаг 650 угсаатан аж төрж байна.
40.2
Лондон хотын оршин суугчдын 40.2 хувь нь ази, өнгөт арьст, холимог болон бусад үндэстэн байна. Өөрөөр хэлбэл, Лондон бол Их Британийн бусад хотуудтай харьцуулахад цагаан арьстан хамгийн цөөн оршин суудаг хот юм.
1.1 тэрбум
Дэлхийн хамгийн том угсаатны бүлэг Хан (Хятад) бөгөөд мандарин хэлээр 1.1 тэрбум буюу хамгийн олон хүн ярьдаг байна.
85
Өөр өөр үндэс угсаа, ялгаатай байдал бүхий хүмүүсийг хамруулах тусам ажлын байран дахь баг хамт олны үр бүтээмж нэмэгддэг байна. Дэлхийн 321 томоохон компаний ажилчдын 85 хувь нь ажлын байран дахь олон талт ялгаатай байдлыг чухалчилдаг аж. (Форбес сэтгүүлийн судалгаа, 2011 он)
ЖЕНДЭР
31.4
Жендэрийн тэгш байдлын зөрүү дэлхий даяар 31.4 хувьтай байна. Дэлхий нийтээр жендэрийн тэгш байдлыг хангахаар хичээсээр байгаа ч уг зөрүү 31.4-тэй байгаа нь өндөр үзүүлэлт юм. (Дэлхийн Эдийн Засгийн Форум, 2020 оны тайлан мэдээ)
17.6
Нигер улсын эмэгтэйчүүд хамгийн эрт буюу 17.6 насандаа гэрлэж байгаа бол Дани улсад 32.4 насандаа гэрлэж байна. (НҮБ-ийн тайлан мэдээ, 2019 он)
9.6
Монгол Улсын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү нэмэгдсээр байна. 2000 онд дундаж наслалтын зөрүү 6 жил байсан бол 2022 онд 9.7 жил болон нэмэгджээ. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66, эмэгтэй хүнийх 76 байгаа нь дэлхийн дундажтай харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт юм.
15728
Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон эх 69132, өрх толгойлсон эцэг 15728 байна. (1212.mn)
10%
Хөгжиж буй болон буурай хөгжилтэй оронд 14-25 насны охидын 10 хувь нь бичиг үсэггүй буюу хангалттай боловсрол эзэмшиж чадахгүй байна.
39
Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 39 хувь, бакалаврт суралцагчдын 40 хувь, магистрантурт суралцагчдын 34 хувь, докторантурт суралцагчдын 42 хувь нь эрэгтэйчүүд байна. Энэ нь охиноо илүү боловсролтой болгоё гэх нийтлэг хандлагын үр дагавар юм.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ792,000,000
Дэлхий нийтийн хамгийн түгээмэл хөгжлийн бэрхшээл бол оюуны ухааны бэрхшээлийн нэг төрөл болох сэтгэл гутрал юм. Дэлхийн 792 сая гаруй хүн ямар нэг сэтгэцийн эмгэгтэй бол 264 сая гаруй хүн сэтгэл гутралтай, 284 сая гаруй хүн сэтгэцийн түгшүүртэй, 46 сая гаруй хүн олон талт сэтгэцийн эмгэгтэй байна. (Our World in Data, 2021)
1 тэрбум
Дэлхийн 7 хүн тутмын 1 нь ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй. Монгол Улсад 105,730 хөгжлийн бэрхшээлтэй иргэд оршин сууж буй нь 31 хүн тутмын 1 нь ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг.
79.1
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлийн шалтгааны 79.1 хувь нь ердийн өвчнөөс шалтгаалжээ.
ЛГБТИК+
10
Ямар ч улсын хүн амын 10 хувь нь ЛГБТИК+ хүмүүс байдаг.
3-5
ЛГБ буюу лесбиян, гей, бисексуал өсвөр үеийнхэн бусад өсвөр үеийнхнээс 3-5 дахин илүү, трансжендэр өсвөр үеийнхэн 10 дахин илүү амиа егүүтгэх оролдлого хийж байна. (НҮБ-ын тоон судалгаа, 2020 он)
30
30 улс орон ижил хүйстний гэрлэлтийг хуулийн дагуу зөвшөөрөөд байна.