UBLife Logo
Newsfeed

Төгсөлтийн баяраа тэмдэглэж буй хэн бүхний заавал унших үгс

Төгсөлтийн баяраа тэмдэглэж буй хэн бүхний заавал унших үгс

Олон жил, өдөр мэрийж суралцсаны эцэст төгсөлтийн баяраа тэмдэглэж буй оюутан, сурагч бүгдэд нь амьдралын их далайд дарвуут хөлгөө хөлөглөн гарч буйд нь баяр хүргэе! Та бүгдийг бүхэл бүтэн ертөнц хүлээж байна. Гэсэн хэдий ч зарим зүйлсийг дуусгасны дараа хоосрох мэдрэмж төрдөг. Ингээд л болчихлоо гэж үү? Үүний дараа яах вэ? эдгээр мэдрэмж нь чамд төрж байвал зүгээр дээ. Амьсгаа авахад чинь туслах үнэт үгсийг хүргэе. 

Хувь Заяагаа дагаж явах нь хүний цорын ганц үүрэг. Энэ үүрэгт л бүх юмсын утга учир оршино. Чи аливаа нэг зүйлийг хүсэх юм бол хүслээ гүйцэлдүүлэхэд чинь Орчлонт ертөнц тэр чигээрээ чамд тусална гэдгийг ямагт санаж яв. -Алхимич

1. Одоо л өөрийгөө таних цаг 

Хэсэгхэн амьсгаа аваад өөр дээрээ нэг төвлөрөөд үзээрэй. Одоо чи том болсон учир өөрөө өөрийгөө таних, сонордох цаг ирлээ. Чи юунд дуртай вэ? Юу хийхдээ хамгийн жаргалтай байдаг вэ? тэдгээрээ олж мэд. Энэ нь урт хугацаандаа чамд маш их тус болох юм шүү. 

2. Төгсгөл ба эхлэл 

Эхлэлд дурдсанчлан бид ямар нэг зүйлийг дуусгасны дараа хоосордог. Гэхдээ нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдгийг үргэлж санаж яваарай.  

3. Урам зоригоо хуваалц 

Энэ хүртэл чамтай адил замаар, чиний туулсан бүхнийг даван гарсан анд нөхөд бусад төгсөгчдөдөө ч мөн баяр хүргэж, урам хайрлаарай. Ахин нэг танхимд тохой зэрэгцүүлэн суухгүй, өөр өөрсдийн хүссэн замаар жигүүрээ дэлгэн нисэх найзууддаа хамгийн сүүлийн "хамтдаа" байх дурсамжийг гэгээлгээр үлдээе. Өнөөдөр бол урам зоригоо хуваалцах өдөр юм шүү.  

4. Хааяа бүхнээс завсарлага авахад зүгээр 

Чи маш их хичээсэн шүү дээ. Олон өдрийг шалгалтад бэлдэж түгшиж өнгөрүүлснийг чинь мэдэж байна. Иймд өөртөө чөлөө өг. Амарч, тайвшир. Эргэн тойрноо ажигла. Юу ч хийхгүй байсан ч болно. Учир нь энэ цаг хугацаа богино шүү. 

5. Хүссэн бүгдээ хий 

Их сургуулиа төгссөн ч бай ерөнхий боловсролоо ч бай ялгаагүй одоо л хүссэн бүхнээ хийх. Хүслийн жагсаалт гаргаж зуныг хөгжилтэйгөөр өнгөрөөгөөрэй. Шинэ танилуудтай болж хөгжмийн фестивалиудад ч явж болно шүү дээ.  

6. Мэдрэмж бүр түр зуурынх  

Зовлон жаргал, гуниг цөхрөл, айдас түгшүүр бүгд түр зуурынх. Энэхэн амьдралд үүрдийн зүйл гэж нэг ч үгүй. Иймд хором мөч бүрийг нандигнаарай. Их сургууль, ажилд орохоосоо өмнө гэр бүлдээ цаг гаргаж хайртай дотнынхонтойгоо дурсамж бүтээгээрэй.

7. Нас бол амжилт биш 

Амьдралыг үзэх үзэл, ур чадвар, туршлага насаар хэмжигдэх зүйл огт биш.  Учир нь юм болгон өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Юу ч орвонгоороо эргэж болдог шиг мөн юунд ч гайхамшиг тохиож болдог юм шүү. Тиймд ахин хэлье тайвшир.

8. Зарим үед татгалзаж сурах хэрэгтэй 

Амьдралд маш олон таамаглаагүй̆, төсөөлөөгүй̆ зүйлс тохиолдож болно. Тиймд өөрийн зөн совингоо л дага. Чи ямар нэг мэргэжлээр төгссөн байлаа гээд заавал тэр мэргэжлээрээ ажиллах ёстой гэсэн үг биш юм. Боломж хэзээ ч цор ганц тохиодоггүй. Сургууль сонголт дээр ч бас хүн болгоны шагшин магтаж буй сургуульд орсноороо чи мундаг болно гэсэн үг биш. Өөрийгөө таньж мэдсэнээрээ л чи мундаг болдог юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
5
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.