UBLife Logo
Нийгэм

Улаанбаатарт үер бууж болзошгүй

Ub.life
Ub.life
Улаанбаатарт үер бууж болзошгүй

Бороо үргэлжлэн орж Улаанбаатар хотод үер бууж болзошгүйг Нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа.Өчигдөр /2024.05.23/ 23:00 цагаас орсон бороо өнөөдөр үдэд зогсох боловч маргааш үргэлжлэн орж, үерлэх нөхцөл үүсэх магадлалтай байна. Тиймээс иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорийн давхрын хамгаалалтыг бэхжүүлж аюулгүй байдлаа хангаж ажиллахыг анхааруулж байна.

Үер болсон жилийн дараа онд аюул давтагдах эрсдэлтэй байдаг аж. Сүүлийн 50-60 жил үерийн далангуудад урсгал засвар маш бага хийсэн бол энэ жилээс олон байршилд сэргээн засах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үерийн далан, шугам хоолой, инженерийн ажил, урсгал засварт их хэмжээний төсөв шаардлагатай бөгөөд эхний ээлжинд есөн тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Өнгөрсөн 1-3 дугаар сард Сэлбэ голын мөс зөөж, үерийн эрсдэлтэй бүс дэх обьект, байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.