Youtube сувагт 81.8 мянган дагагчтай И.Хулан 12-р сарын 21-нд Шведээс Монгол орноо хүрэлцэн ирж, Үндэсний сагсан бөмбөгийн Дээд лигийн "Аравт" багт тоглохоор болсон билээ. Тэрбээр Зул сарын өдөр анхны тоглолтодоо оролцсоноор сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд ороод байсан юм.
Эл өдөр "Аравт" баг "M Winx"-ийг 67:61 харьцаатайгаар хожиж, улирлын дөрөв дэх ялалтаа байгуулсан.
Харин И.Хулан уг тоглолтын үеэр 26 минутыг талбайд өнгөрүүлэхдээ зургаан оноо авч, дөрвөн удаа бөмбөг таслан, мөн дөрвөнтөө самбараас бөмбөгийг авсан агаад хоёр удаа онооны дамжуулалт өгсөн билээ.
Гэвч тэрбээр дараагийн тоглолтодоо бэлдэж байхдаа халтирч унан өвдгөндөө хүнд бэртэл авсны улмаас Швед улс руу буцаж, хагалгаанд орохоор болжээ. "Аравт" баг өөрсдийн цахим хуудаснаа энэ тухай мэдээллэхдээ "И.Хулан Үндэсний Дээд лигийн энэ улирлыг өндөрлүүлж байна" гэсэн юм.
Харин И.Хулан өөрийн Youtube сувагт нийтэлсэн бичлэгтээ "Лхагва гарагт би тоглолттой байсан. Тоглолтын өмнөхөн бөмбөгний араас гүйж байхдаа хальтираад өвдгөө эвгүй болгочихсон тул тоглож чадсангүй. Сэтгэлээр ч их уналаа. Эмнэлэгт үзүүлэхэд өвдөгний чагтан холбоос тасарсан, шөрмөс урагдсан учир зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай гэлээ" хэмээн ярьсан.
Тэрбээр энэ улирлын нэг л тоглолтод оролцсон юм.
Та бүхэнд ЭНД дарж, түүний youtube сувагт зочлох боломжтой.