Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

'The Trial of the Chicago 7' киног 48 цагийн турш YouTube-т үнэгүй тавихаар болжээ


Netflix хоёрдугаар сарын 19-ний баасан гарагаас эхлэн 'The Trial of the Chicago 7' киног 48 цагийн турш YouTube-т үнэгүй байршуулахаар болсон байна.

1968 онд Вьетнамын дайныг эсэргүүцсэн долоон иргэнийг хуйвалдаан явуулсан, Ардчилсан намын үндэсний чуулган дээр үймээн самуун дэгдээсэн гэх хэрэгт буруутган баривчилснаар тус киноны үйл явдал эхэлдэг. 

Түүхэн үйл явдлыг харуулсан энэ киноны зохиолыг Аарон Соркин 2007 онд бичиж, Стивен Спилбергийг найруулагчаар ажиллуулах бодолтой байжээ. Гэвч 2007 онд гарсан дэлгэцийн уран бүтээлчдийн жагсаал, киноны төсөвтэй холбоотой асуудлаас болж Спилберг энэ кинонд ажиллахаас татгалзжээ. Ийнхүү хойшлогдсоор 2018 оны аравдугаар сард Соркин өөрөө найруулагчаар нь ажиллахаар болж, кино зураг авалт эхэлсэн юм. 

Мөн тус бүтээл  шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг кино зохиол гэх мэт хэд хэдэн номинацид нэр дэвших магадлалтай хэмээн кино шүүмжлэгчид таамаглаж байна. 

Энэхүү түүхэн шүүх хурлын 51 жилийн ойг тохиолдуулан киног үнэгүй үзүүлэхээр болсон гэж зохиолч, найруулагч Аарон Соркин мэдээлжээ. 'The Trial of the Chicago 7' кино өнөөдрөөс эхлэн Netflix-ийн YouTube сувгаар цацагдах болно. 

Дашрамд дурдахад, Netflix өнгөрсөн жил 34 шилдэг баримтат киног YouTube-д үнэгүй оруулж байсан билээ. Хэрэв эдгээр киног үзэх бол ЭНД дараарай. 

Холбоотой мэдээлэл: ОСКАРЫН ТААМАГ ба амжиж үзэх 10 кино

Netflix шилдэг баримтат кинонуудаа YouTube-д оруулжээ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
11 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Өчигдөр
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.