Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үерхэл, нөхөрлөл, тэмцлийн тухай уран зөгнөлт 5 АНИМЭ


Анимэ бүр бүрэн хэмжээний кино шиг дахин давтагдашгүй ертөнцөд биднийг аваачин, нэгэн зузаан роман адил сэтгэлд хоногшим түүхийг хөгжөөнтэйгээр дүрслэн хүүрнэдэг гэдэгтэй анимэ сонирхогч хэн бүхэн санал нэгдэх бизээ. Залуу үеийнхний амьдрал, дотоод нарийн мэдрэмж, сэтгэл зүй, үерхэл нөхөрлөл, хайр дурлалыг хөндөн харуулдгаараа өсвөр үе, залуусаас өндөр үнэлгээ аваад буй 5 анимийг энэ удаа онцлон хүргэж байна. Бүх анимэ Юнивишний "Анимэ багц"-д монгол дуу оруулга, эсвэл хадмалтай бий тул хэзээд үзэх боломжтой юм шүү.

1. Dr.Stone

Анимэ сонирхогчдын санал асуулгаар бүх цаг үеийн хамгийн шилдэг 20 анимийн нэгээр шалгарч, 2019 онд Манга бүтээлийн дээд шагнал гэгддэг Шогакукан шагналын эзэн болсон бүтээл. Санаанд оромгүй байдлаар 3700 жил чулуужсан хүн төрөлхтнийг эргэн аврахаар тэмцэх өсвөрийн эрдэмтэн Сенку Ишигамигийн ухаан сорьсон хөгжөөнт адал явдлыг сонирхолтойгоор хүүрнэнэ. Залуу эрдэмтэн маань зургаан сарын дараа азотын хүчил гарган авах чадалтай болсноор бүр ч сонирхолтой аялал эхэлнэ. Адал явдалтай, шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл учир мэдлэг өгөхөөс гадна тун хөгжилтэй анимэ. 

2. KONOSUBA Gots blessing on this wonderful world

Залуу хөвгүүн Казума Сато санамсаргүй үхэлтэй нүүр тулж, үхэл амьдралын дундах ер бусын ертөнцөд хөл тавина. Адал явдал туулж, мангасуудыг дарснаар хойд дүрээ олох болсон түүнийг  сахиусан тэнгэр Акуа угтан авч, түүнд супер хүч чадлаа өөрийн сонголтоор авахыг тушаана. Гэтэл сахиусан тэнгэрийн хүч чадалд бардсан Казума Акуаг сонгочихно. Ингээд Чөтгөрийн хааныг ялахаас нааш хойд дүрээ олох боломжгүй болсон хөвгүүн сахиусан тэнгэр, шидтэн, загалмайтан нарын хамт хөгжөөнтэй адал явдал эхэлнэ. Тэд үнэхээр ялж чадах болов уу?


"Анимэ багц"-ын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

3. No Game No Life

Видео тоглоом сонирхогчдоос өндөр үнэлгээ авсан Madhouse студийн ээлжит шилдэг анимэ. Цахим ертөнцийн Сора, Широ гэх эгч дүүс хэнд ч дийлдэшгүй сахиусан тэнгэрүүд. Амар амгалан ертөнц үргэлжлэвч нэг л өдөр үхэл хагацал, хулгай дээрмээр дүүрэн ертөнцийг аврахын төлөө тэмцэх ёстой болно. Зөгнөлт, комеди бүтээл учир өсвөр үеийнхнээс эхлээд насанд хүрэгчдэд ч таалагдах нь лавтай. Дүрслэл, дуу оруулалтаараа ч өндөр үнэлгээтэй. 

4. As miss beelzebub likes

Муллин гэх эгэл залуу тамын эрхэм дээдэс, хатагтай Бийлзбабын хамгаалагчаар ажиллана. Харин нэг удаа хатагтайн гэрт иртэл ёстой л балмагдаж хоцорно. Хурц ширүүн төрхтэй эрхэм дээдэстэн чихэр идэх дуртай, эгдүүтэй бяцхан зүйлсээр өрөөгөө чимсэн охин байх нь тэр. Нэг нэгэндээ татагдаж, биенээ өөрөөр харах болсон тэдний түүх хэрхэн өрнөх бол? Хөгжөөнтэй, адал явдалтай хайрын түүх үү? Нэгнээ сорьсон өрсөлдөөний түүх үү? Хариултыг танд үлдээе. Романс төрлийн анимэ дунд багагүй нэр хүндтэй уг анимэ 12 ангитай бөгөөд дараагийн бүлэг хараахан товлогдоогүй байна. 

5. Engaged with the unidentified

Дээрх анимууд шиг уран зөгнөлт төрөлд төдийлөн хамаарахгүй ч сонирхолтой уран бүтээл. Үеийн охид хөвгүүдийнхээ адил үерхэж, нөхөрлөх хүсэлтэй Кобени Ёономоригийн 16 насны төрсөн өдөр санаанд оромгүйгээр эргэнэ. Өөд болсон эмээ нь түүнийг танихгүй хөвгүүнтэй сүй тавьсан байсныг олж мэдэх бөгөөд залуухан охин гэнэтхэн л сүйт залуу, хадам дүүтэй болчихно. Танихгүй хүмүүс ч хэрхэн нөхөрлөж, нэгнийхээ зүрх сэтгэлд нэвтрэн орсноор нэгнээ чин сэтгэлээсээ хайрлаж болдгийг, хайр ямар ч хэлбэртэй байсан "хайр" хэвээрээ гэдгийг энэ анимээр олж харах болно.

Юнивишний "Анимэ багц"-д орсон шилдэг бүтээлүүдийн тухай бусад нийтлэл: 

Энэ хавар танд санал болгох амьдралын утга учрыг мэдрүүлэх 5 анимэ

Өөрийгөө ялан, шинээр нээх урам зориг өгөх 5 АНИМЭ  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.