Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сошиал хаягийнхаа нууцлалыг сайжруулах шаардлагатай болсныг илтгэх 5 дохио + АРГУУД

"Фэйсбүүкээ хакердуулчихлаа" гэдэг үгийг мартаж үз.


Онлайнаар худалдан авалт хийж, хэрэгтэй мэдээллээ дамжуулж, ажлаа амжуулдаг болсон өнөө цагт сошиал хаяг иргэний үнэмлэх, банкны карт шиг л чухал "өмч" болсон. Иймд сошиал хаягууд цахим гэмт хэргийн бай болох нь элбэг. Гэмт этгээдүүд нууц үг, хувийн мэдээлэл, зураг гээд таны дансыг хоослох, сүрдүүлэх эсвэл таны нэр нүүрийг ашиглаж бусдыг залилах аргыг тасралтгүй сүвэгчилж байдаг. Таны сошиал хаягаар нэвтэрсэн л бол таны хувийн мэдээллээр зогсохгүй найз нөхөд, гэр бүлийнхний мэдээлэл тэдний гарт орно гэсэн үг. Цахим орчинд гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд хүний санаанд багтамгүй арга мэхүүдийг ашигладаг ч нөгөөтэйгүүр хакердууллаа, хаягаа алдлаа гэх нь цэвэр хувь хүний хариуцлагатай холбоотой бөгөөд нууцлал муу байсныг үр дүн юм.

Тэгвэл сошиал хаягийнхаа нууцлалыг сайжруулах аргуудаас хуваалцаж байна. Юун түрүүнд таны хаяг эрсдэлд орсон эсэхийг дараах шинж тэмдгүүдээр таньж болно. 

  • Өмнө нь нэвтэрч байгаагүй төхөөрөмжөөс таны сошиал хаяг руу нэвтрэх оролдлого гарлаа гэсэн мэйл хүлээж авах
  • Заримдаа сошиал хаяг руугаа нэвтэрч чадахгүй болох
  • Спамтай адил зар сурталчилгаа олноороо харагдах
  • Өмнө нь огт дагаж байгаагүй хүмүүсийг дагасан байх 
  • Пост хийх, мэдээлэл шэйрлэх (мэдээж тэдгээрийг та хийгээгүй)
  • Таны нэр, зурагтай хуурамч хаяг гарч ирэх

Хэрэв танд ийм зүйл тохиолдсон бол та цахим гэмт хэрэг, фишингийн бай болсон байх магадлалтай бөгөөд дахин ийм зүйл давтагдахаас урьтаж дараах нууцлалыг идэвхжүүлээрэй. 

Хэн нэгэн таны хаяг руу давхар нэвтэрч орсон эсэхийг шалгах 

Хэрэв таны сошиал хаяг халдлагад өртсөн байж болзошгүй гэж үзэж байвал тохиргоо (setting) хэсгээс мэдээллээ шалгаж, таныхаас өөр и-мэйл, гар утасны дугаар бүртгэлтэй байгаа эсэхийг эсэхийг юун түрүүнд нягтал. Хэрэв тийм бол нэн даруй тэдгээрийг устгаарай. 

Одоо харин нууц үгээ алдсан, хаяг руугаа нэвтэрч чадахгүй байгаа бол яах ёстойг хэлж өгье.

Фэйсбүүк: Та фэйсбүүкийн Setting хэсгийн Security and Login руу нэвтэрч таны хаяг руу хэзээ, хаанаас, ямар ямар төхөөрөмжөөс нэвтэрснийг харж болно. Хэрэв таны гар утас, хувийн компьютероос өөр төхөөрөмжөөс нэвтэрсэн байвал тэр даруй log-out хийх нь зүйтэй. Хэрэв хаяг руугаа нэвтэрч чадахгүй байгаа бол нууц үгээ өөрчлөх хүсэлтийг илгээж, бүртгэлтэй мэйлээрээ дамжуулан шинэ нууц үгээ тохируулах боломжтой. Ингээд ч нэвтэрч чадахгүй байвал ЭНД даран халдлагад өртсөн гэдгээ бүртгүүлж, зааврын дагуу ажиллаарай. 

Твиттер: Хэрэв та твиттер хаяг руугаа нэвтэрч чадахгүй, нууц үгээ дахин тохируулаад ч нэвтэрч чадахгүй байгаа бол Twitter Help Center-т хандан Hacked гэсэн сонголтыг хийн, зааврын дагуу дараагийн алхмуудаа хийгээрэй.

Инстаграм: Нууц үгээ дахин тохируулж, нэвтрэх оролдлого бүтэлгүйтсэн бол Instagram Help page рүү орж зааврын дагуу хаягаа сэргээх алхмуудыг хийгээрэй. 

Хаяг тус бүр дээрээ дахин давтагдаагүй, өвөрмөц нууц үг зохиож, two-factor authentication-ийг идэвхжүүл

Хүмүүс "хакердуулчихлаа" гэж ярьдаг боловч ихэнх тохиолдолд хакердах бус таны ашигладаг нууц үг таахад амархан эсвэл нэг нууц үгийг өөр өөр хаягуудад ашигласнаас болж ийнхүү эрсдэлд орсон байдаг. Тиймээс юун түрүүнд сошиал хаяг тус бүр дээрээ дахин давтагдаагүй, том, жижиг үсэг, тоо, тэмдэгт холилдсон өвөрмөц нууц үг ашиглаж эхэл. 

Үүний дараа 2FA (two-factor authentication) хэмээх давхар нууцлалыг идэвхжүүлээрэй. Google, фэйсбүүк, твиттер зэрэг томоохон платформууд тухайн хэрэглэгч мөн гэдгийг баталгаажуулахын тулд хоёр шатлалт нэвтрэлтийг ашигладаг Жишээ нь, та өмнө нь ашиглаж байгаагүй төхөөрөмжөөс өөрийнхөө фэйсбүүк рүү нэвтрэх шаардлагатай болжээ гэж төсөөлье. Мэдээж хэрэг та эхлээд хэрэглэгчийн нэрээ бичээд нууц үгээ оруулна. Хоёрдугаарт, фэйсбүүкээс таны бүртгэлтэй газар утас руу 6 оронтой код явуулах бөгөөд үүнийг 30 секундын дотор оруулснаар хаяг руугаа нэвтрэх боломжтой юм. Үүнийг 2FA гэдэг. 

Фэйсбүүк: Хэрэв та фэйсбүүктээ үүнийг идэвхжүүлэх бол Security and Login цэс рүү нэвтэрнэ үү. 

Твиттер: Twitter Settings and privacy page рүү нэвтэрч твиттерийн нууц үгээ өөрчлөх, мөн login verification-ийг идэвхжүүлэх боломжтой. Ингэснээр нууц үгийг дахин тохируулах хүсэлт ирсэн тохиолдолд хувийн чанартай асуулт асууж таныг мөн гэдгийг баталгаажуулсны дараа нууц үг солих эрх үүсдэг. 

Гадны апп, сайт руу хандах эрхийг хязгаарла 

Ихэнх апп, онлайн сайт руу нэвтрэхдээ Gmail, фэйсбүүкийн хаягаа ашиглах боломжтой байдаг. Гэвч гадны сайт, аппуудтай мэдээллээ хуваалцах нь эрсдэлийг тэр хэрээр нэмэгдүүлж байна гэсэн үг. Иймд тухайн сайт, аппыг ашиглахаа больсон бол хандах эрхийг цуцлах нь зүйтэй. Хэрэв та ямар апп, сайтуудад хандах зөвшөөрөл өгснөө харах бол дараах холбоосууд дээр дарж үзээрэй. 

Фэйсбүүк: ЭНД дарна уу. 

Твиттер: ЭНД дарна уу. 

Инстаграм: ЭНД дарна уу. 

Цахим орчинд үлдээсэн мөрөө үргэлж хяна

Интернэтэд юу ч баларч мартагддаггүй. Ашиглахаа больсон хуучин хаягууд, тэдгээрт бүртгэлтэй мэдээллийг хэн нэгэн олж авбал таны эсрэг ашиглах эрсдэлтэй. Ялангуяа хакерууд таны одоогийн хаяг руу нэвтрэхийн тулд өмнөх мэдээллийг олж авч, ашиглах нь элбэг. Тиймээс онлайн орчинд дахь өөрийнхөө тухай мэдээллийг устгаж, багасгах нь зүйтэй. Ядаж л Google-ийн хайлтын түүхээ тогтмол устгаж, шаардлагатай бол хөтчөө 'Incognito Mode' горим дээр тохируулах хэрэгтэй. Онлайн орчинд хувийн мэдээллээ хамгаалж, нууцлах талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл дараах нийтлэлүүдийг уншаарай. 

Онлайн орчинд ХЭН гэдгээ дэлгэхээс сэргийлэх 9 АЛХАМ

Өөрийнхөө тухай бүх мэдээллийг интернэтээс устгах 4 алхам

Бүгдийг Update хийх 

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон сошиал платформуудаас эхлээд гар утасны үйлдлийн систем хүртэл халдлагад өртөх боломжтой. Аз болоход, компаниуд технологио үргэлж сайжруулж, шинэчилж байдаг. Тиймээс л бид гар утас, компьютер болон бусад ухаалаг төхөөрөмжийнхөө үйлдлийн системийн шинэ хувилбарыг татаж, хамгаалалтаа сайжруулж байх шаардлагатай юм. Сошиал платформуудын аппыг ч ялгаатай тогтмол update хийж байгаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.