Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Онлайн орчинд ХЭН гэдгээ дэлгэхээс сэргийлэх 9 АЛХАМ


Хувийн мэдээлэл хамгийн үнэ цэнтэй "хөрөнгө"-д тооцогдох болсон дижитал ертөнцөд бид амьдарч байна. Хүн бүр сошиал медиа идэвхтэй ашигладаг, онлайн орчинд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг болсноор хэн гэдгээ нууцлах боломж хумигдсан ч тэдгээр ул мөрийг арилгах технологиуд давхар хөгжсөөр байна. Дараах 9 энгийн алхмыг дагаж мөрдсөнөөр онлайн орчинд хувийн мэдээллээ тодорхой хэмжээгээр хамгаалж, фишинг, цахим гэмт хэрэг зэрэг болзошгүй аюулаас сэргийлэх боломжтой юм. 

АЛХАМ #1 VPN ашиглах

Онлайн орчинд хувийн мэдээллээ хамгаалах найдвартай аргуудын нэг бол VPN (Хувийн хуурмаг сүлжээ) ашиглах юм. Энгийнээр тайлбарлавал, VPN нь таны IP хаягийг нууж, аюулгүй, кодлогдсон сүлжээгээр бүх мэдээллээ дамжуулах ба ингэснээр вэб сайтууд таны онлайн орчинд хийж буй үйлдлийг мөшгөхөөс сэргийлдэг. Мөн VPN ашиглаж байгаа тохиолдолд таныг аль улсаас хандаж байгаа мэдэх боломжгүй юм. 

Ялангуяа кафе, номын сан, зочид буудал гэх мэт олон нийтийн WIFI-г ашиглахаар бол VPN хэрэг болно. Ийм төрлийн интернэт сүлжээ аюулгүй байдал, хамгаалалт сул байдаг учраас хакеруудад мэдээллээ алдах эрсдэлтэй. 

АЛХАМ #2 Интернэт хөтчөө 'Incognito Mode' горим дээр тохируулах 

Incognito Mode бол интернэт хөтөч дээр байдаг хамгийн энгийн нууцлалын горим юм. Энэ нь интернэт хөтөч таны өгөгдөл (cookies)-ийг цааш мэдээлэх, мөн ашиглаж буй төхөөрөмж дээр хайлтын түүх хадгалагдаж үлдэхээс хамгаална. Түүнчлэн та хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр ном уншиж, бичлэг үзэх зэрэг үйлдлүүдийг хийж болох ч Incognito Mode-ийг асаасан тохиолдолд таны хийж болох үйлдлүүд тодорхой хэмжээгээр хязгаарлагдана гэдгийг санаарай.  

Incognito Mode-ийг идэвхжүүлэх бол дэлгэцний баруун дээд буланд байрлахMoreцэснээс New incognito window тохиргоог нээхэд хангалттай. 

Холбоотой мэдээлэл: Өөрийнхөө тухай бүх мэдээллийг интернэтээс устгах 4 алхам

АЛХАМ #3 Сошиал медиагаас аль болох зайлсхийх 

Таны тухай бүхий л нарийн ширийн мэдээллийг олж боломжтой газар бол таны сошиал медиа хаягууд. Хаана ажилладаг, хэнтэй найз, хаана амьдардаг, гэр бүлийн гишүүд, сонирхол гээд бүгдийг мэдэх боломжтой. Тиймээс сошиал медиад ямар мэдээллийг оруулах эсвэл оруулахгүй вэ гэдгээ анхнаасаа маш сайн бодолцох хэрэгтэй. 

Нөгөөтэйгүүр таны оруулсан пост, лайк, сэтгэгдэл, шэйр, мийм гээд таны сошиалд үлдээж буй мөр бүхэн эцэстээ төлөөс дагуулдаг цаг үед бид амьдарч байгааг санаарай. Сошиалд оруулсан миймнээс болж Харвардын сургуулиас хөөгдсөн залуугийн тухай бид өмнө нь нийтлэл хүргэж байсан билээ. 

АЛХАМ #4 Харилцаа холбооны бусад платформыг ашиглахдаа хянамгай байх

Сүүлийн үед хүмүүс Discord, Clubhouse гэх мэт шинэ төрлийн сошиал платформ руу "шуурах" болсон. Гэвч эдгээр нь нууцлал, аюулгүй байдлын тал дээр сул гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Хэрэв энэ тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байвал НУУЦЛАЛ: 'Clubhouse'-т нэгдэхээс өмнө бодож үзэх 5 АСУУДАЛ нийтлэлийг уншаарай. 

АЛХАМ #5 Мөрдөх боломжгүй мөнгөн тэмдэгт ашиглах

Онлайн орчинд дахь санхүүгийн үйл ажиллагаа нь мөн л таны хамгаалбал зохих чухал мэдээллүүдийн нэг юм. Жишээ нь, хэрэв та онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхийн оронд хувь хүнээс үнэ тохиролцон ямар нэгэн бүтээгдэхүүн авч байгаа бол зээлийн картаа ашигласнаас PayPal-аар төлбөрөө хийх нь илүү аюулгүй. 

Үүнээс гадна крипто валют ашиглан онлайнд ул мөр үлдээхгүйгээр бараа, үйлчилгээ худалдан авч, зарж борлуулах боломжтой. Крипто валют гэдэг нь blockchain технологид тулгуурлан бүтээгдсэн цахим орчинд тоон хэлбэрээр байрших, ямар нэгэн дундын зохицуулагч институт, байгууллагагүй оршин байдаг цахим валют юм.

АЛХАМ #6 Өөр өөр хайлтын хөтөч ашиглах

Өдгөө дэлхий нийт Google хайлтын системийн хамгийн түгээмэл ашиглаж байна. Гэхдээ энэ нь Google хэрэглэгчдийнхээ нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангасан гэсэн үг хараахан биш юм. Зөвхөн Google ч биш Yahoo, Bing ч нууцлалын тал дээр асуудалтай. Интернэтээр аялж явахад танд харагддаг зар сурталчилгаанууд бол танаас цуглуулсан мэдээлэлд тулгуурлан харуулж буй сурталчилгаанууд юм. Та и-мэйл хаягаараа нэвтэрсэн бол Google таны төрсөн өдөр, хүйс, тэр бүү хэл таны утасны дугаарыг ч мэдсэн гэсэн үг. 

Иймд өөр өөр хайлтын хөтчийг ээлжилж ашиглахад гэмгүй. Тухайлбал, DuckDuckGo таны байршил, IP хаягаас үл хамааран хэрэглэгчдэд яг ижил хайлтын үр дүн харуулдаг. Үүнээс гадна хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулж, гуравдагч этгээдэд худалддаггүй хэмээн амладаг. Хэрэв та заавал Google хайлтын системийг ашиглах шаардлагатай бол тохиргоо хэсгийн Privacy & Personalization цэс рүү орж Personalized ads гэсэн тохиргоог идэвхгүй болгоорой. 

АЛХАМ #7 Гэрийн ухаалаг туслахуудаас татгалзах

Та үнэхээр л хувийн нууцлалдаа онцгой анхаардаг бол ухаалаг туслахуудаасаа салах хэрэгтэй. Alexa, Amazon Echo, Google Home гэх мэт ухаалаг туслахууд бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилдөг ч таны яриа, хөдөлгөөн нэг бүрийг бичиж байгаа гэдгийг мартаж болохгүй. 

Холбоотой мэдээлэл: Амазоны ажилчид Alexa ашигладаг хэрэглэгчдийн яриаг тогтмол чагнадаг

АЛХАМ #8 И-мэйл хаягаа нууцлах 

VPN ашиглана IP хаягаа нууцлах нэг хэрэг. Харин бусад хүн рүү и-мэйл илгээхэд мөн л нууцлалтай холбоотой асуудал хөндөгдөнө. Та хэн нэгэн рүү и-мэйл илгээх шаардлагатай болсон ч өөрийн жинхэнэ мэйл хаягийг мэдэгдэхийг хүсэхгүй байвал яах вэ? 

Нэгд, хуурамч нэр ашиглаж болно. Таныг өөр нэрээр мэйл илгээх үед хүлээн авагч зөвхөн таны дамжуулах хаягийг л харах бөгөөд таны жинхэнэ и-мэйлийг мэдэх боломжгүй юм. Мөн цаанаас ирж буй и-мэйлүүд таны үндсэн инбокст хадгалагдана. Хэрэв та өөрийн и-мэйл дээр давхар нэр үүсгэх бол ЭНД дарж дэлгэрэнгүй зааварчилгааг уншаарай. 

АЛХАМ #9 Ашигласан төхөөрөмждөө ямар нэгэн мэдээлэл үлдээхгүй байх

Та хаана, ямар ч төхөөрөмж ашигласан бай мэдээллийн ул мөр үлдээхгүй байх боломжтой. USB флашт багтахаар бага зай эзэлдэг, TAILS гэж нэрлэгддэг систем танд энэ нууцлалыг бий болгох болно. Флаш дискинд суулгасан TAILS-ийг ашиглах компьютертоо залгаж, үйлдлийн системийн үндсэн дэлгэцийг нээхэд TOR хөтчийг автоматаар гаргаж ирэх болно. Дараа нь та ердийнхөөрөө интернэтээ ашиглаж болох ба файл, имэйл, мессеж зэрэг бүхий л онлайн үйл ажиллагаа флаш диск рүү ачаалагддаг тул компьютерт ямар ч мэдээлэл үлдээхгүй гэсэн үг юм. Та ЭНД дарж хүссэн үедээ TAILS-ийг татаж авах боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
2
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.