Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өөрийнхөө тухай бүх мэдээллийг интернэтээс устгах 4 алхам

Шийдсэн хүмүүст зориулав!


Судалгаагаар америкчуудын 57 хувь нь өмнө нь сошиал медиад постолж байсан зүйлээсээ болж дараа нь харамсдаг гэж хариулжээ. Мөн эрчүүдийн 20 хувь нь, эмэгтэйчүүдийн 8 хувь нь тэдний бичсэн зүйлс ирээдүйн карьерт нь сөргөөр нөлөөлөх вий гэж санаа зовнидог аж. Учир нь ажил олгогчдын 70 хувь нь шинэ хүн ажилд авахдаа сошиал медиагаар хайлт хийж, тухайн хүн онлайн орчинд ямар ул мөр үлдээснийг шалгаж үздэг гэнэ. Энэ бол онлайн орчинд хувийн мэдээллээ дэлгэснээр үүсч болох олон олон эрсдлүүдийн нэг юм.

Хэрэв та өөртэйгээ холбоотой бүх мэдээллийг интернэтээс устгахаар нэгэнт шийдсэн бол дараах мэдээллийг танд хүргэж байна. 

Одоогоор интернэтээс таны тухай мэдээлэл олдох магадлал 100% байна

Алхам 1: Сошиал медиа хаягуудаа устгах эсвэл идэвхгүй болгох  

Хүмүүс ихэнх тохиолдолд твиттер, фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал медиа платформд хувийн мэдээллээ дэлгэдэг. Үүнээс гадна Амазон, Ebay, Netflix гэх мэт сайтад таны картын мэдээлэл байгааг мартаж болохгүй. Сошиал медиа хаягуудаа ашиглахгүй байхаар шийдсэн бол дараах алхмын тусламжтайгаар хаягаа устгах эсвэл түр хугацаанд идэвхгүй болгож болно. 

Твиттер хаягийг устгах алхам:

Profile picture - Setting and privacy - Account - Deactivate your account - Enter your password

Фэйсбүүк хаягийг устгах алхам:

Menu - Settings - Your Facebook information - Delete your account and information - Select Account ownership and control OR Deactivate and deletion - Choose temporary OR permanent 

(Хаягаа бүрмөсөн устгахаар шийдсэн бол фэйсбүүкээс танд 14 хоногийн хугацаа өгнө. Энэ хугацаанд хаяг уруугаа нэвтэрч орохгүй бол таны хаяг бүрмөсөн устах бөгөөд дахин сэргээх боломжгүй болно гэдгийг санаарай)

Линкедин хаягийг устгах алхам:

Profile picture - Setting and privacy - Closing your Linkedin account - Confirm your deletion 

Инстаграм хаягийг устгах алхам:

Profile icon - Select Privacy - Managing your account - Delete your account - Confirm your deletion

Одоо интернэтээс таны тухай мэдээлэл олдох магадлал 50%

Алхам 2: Бүртгүүлсэн вэб сайтуудаас өөрийгөө устга

Суутан биш л бол интернэтэд юу хийснээ бүгдийг нь санах боломжгүй шүү дээ. Тиймээс бүтэн овог нэрээ бичээд өөрийгөө Google-ээс хайгаад үз. Илэрцээс гарч ирж буй сайт руу нэвтэрч өөрийнхөө оруулсан зураг, коммент, бусад мэдээллийг устгаарай. Нууц үгээ мартсан бол уг вэб сайтад бүртгүүлсэн мэйлийнхээ тусламжтайгаар нууц үгээ сэргээж болдог. Түүнчлэн Backgroundchecks, DeseatMe зэрэг төлбөргүй сайтаар нэвтэрч өөрийнхөө ашиглахаа больсон сошиал хаяг, блог болон тухайн хаяг руу нэвтрэх шууд холбоосыг устгах боломжтой. Хэрэв хаягаа устгаж чадахгүй бол нэвтэрч ороод нэр, нас хүйс гэх мэт мэдээллээ өөрчилвөл учруулах эрсдэл хэд дахин буурна. Үүнээс гадна танай байгууллагатай холбоотой мэдээлэл, вэб сайтын танилцуулга зэрэгт таны мэдээлэл байгаа эсэхийг нягталж, шаардлагатай тохиолдолд хэлж устгуулаарай. 

Одоо интернэтээс таны тухай мэдээлэл олдох магадлал 25%

Алхам 3: Unsubscribe хийх 

Танд байнга хэрэгцээгүй мэйл ирж, устгаж амжаагүй байтал хэдэн зуугаараа хуримтлагдчихсан байдаг уу? Тэгвэл мэйл ирүүлэхийг зогсоох хялбар арга байдаг. Тухайн мэйлийг гүйлгэж харвал хамгийн доод хэсэгт нь Unsubscribe гэсэн хэсэг байх ба үүнийг дарснаар бүртгэлтэй сайтаас танд дахиж мэйл ирэхгүй юм. 

Сүүлийн алхам: Хэрэв та мэйл хаягаа устгавал тантай холбоотой бүх мэдээлэл интернэтээс устана. 

Анхааруулга: Энэ тохиолдолд та мэйл хаягаа буцааж сэргээх боломжгүй. Данс, төлбөр тооцоо, татвар, үйлчилгээтэй холбоотой ихэнх сайтад мэйл хаягаар бүртгүүлдэг, нууц үгээ мэйл хаягаар дамжуулан сэргээдэг тул нэгэнт мэйлээ устгасан бол дээрх үйлдлүүдийг хийх боломжгүй гэдгийг анхаарна уу. 

Одоо интернэтээс таны тухай мэдээлэл олдох магадлал 1% боллоо! 

Хэрэв цаашид хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлэхийг хүсэж байгаа бол дараах энгийн алхмуудыг мөрдөж байгаарай. 

  • Google хаягийнхаа Google Account Page хэсэг рүү нэвтэрч тохиргоогоо шалга. Энд маш олон тохиргоог хийж болдог. Тухайлбал, хувийн мэдээллээ нуух, байршил тогтоогчийг зогсоох, Youtube-ийн хайлтын түүх болон үзсэн бичлэгийн түүхийг зогсоох (Search and Watch History) гар утсан дээр байнга гарч ирдэг зар сурталчилгааг блоклок гэх мэт.

  • Сошиал платформд мэдээлэл, зураг, пост оруулахдаа хэзээ ч битгий public тохиргоотой оруулаарай. Энэ нь дурын хүнд таны тухай мэдээллийг олж авах, буруугаар ашиглах боломж олгож байна гэсэн үг юм. 

  • Монголчууд “2019 онд таныг юу хүлээж байна вэ, та ямар алдартантай төстэй вэ” гэх мэтчилэн сонжоо үзэх нь элбэг байдаг. Гэвч үүгээр дамжуулан мэдээлэл алдагдах боломжтойг мартаж болохгүй. Мөн элдэв сонирхолтой, сенсацитай гарчиг бүхий баталгаатай биш, хуурамч мэдээний сайт руу дарж орж болохгүй. 

  • Хэрэв та Canva, Pinterest, Thumblr зэрэг тогтмол биш ч хааяа ашигладаг сайтуудад бүртгүүлэх шаардлага гарвал өөрийн үндсэн мэйлээс гадна нэмэлт мэйл хаяг нээж ашиглахыг зөвлөж байна. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалахаас гадна төрөл бүрийн зар сурталчилгаа, спам мэйлээс өөрийгөө “аврах” боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.01
Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд 17 хүнийг хутгалжээ
3
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
холбоотой мэдээ
1
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
2
2021.07.15
Guunchii's Doodle | Бидний амьдралыг амттай болгодог зүйлс
3
2021.04.12
Лунагийн эморол | Хандлагаа “гоёж” чадвал чи хамгийн КҮҮЛ нь
санал болгох
1
8 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
10 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
3
13 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
3
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.