Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Шинээр оюутан болж буй залууст дайх "алт мэт" 12 зөвлөгөө


Оюутан боллоо!  Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү? Шинэхэн хичээлийн жилдээ хэрхэн бэлтгэх талаар сэтгэл түгшиж байвал наашаа суугаарай. Хамтдаа оюутны амьдралаа урам зоригтой, бэлтгэлтэй, эрч хүчтэй эхэлцгээе. 

#1 Яагаад суралцах гэж буй зорилгоо өөртөө сануулах, тодорхой болгох

Хичээлийн жилийн эхлэлээс төгсгөл хүртэл урам зоригтой байх арга бол зорилгоо мартахгүй байх юм. Яагаад эхэлсэн, яагаад энэ мэргэжлийг сонгосон, төгсөөд ямар мөрөөдөл зорилготойгоо өөртөө сануулаарай. Тэмдэглэл хөтлөх, бичээд ханандаа наах, дэлгэцийн зураг болгох гээд зорилгоо өөртэйгөө ойрхон байлгаарай. Зөвхөн оюутан байх хугацаандаа ч биш, төгссөний дараа гарах үр дүнг "томоор" сэтгээрэй. 

#2 Өдөр тутмын зөв дадлуудыг хэрэгжүүлэх

Нойрны асуудалтай, өглөө босож чаддаггүй бол та ирэх 4,5 жил багагүй "зовох" болно. Тиймээс эртнээс өдөр тутмын хэрэгжүүлбэл зохих дадлуудтай болоорой. Өглөө эрт босох, өглөөний цайгаа заавал уух, даалгавар хийх цаг гаргах, дасгал хөдөлгөөн хийх гээд л эрүүл дадлууд таны сурах бүтээмжид шууд нөлөөтэй юм шүү. 

#3 Дөрвөн жилийн, хичээлийн жилийн, улирлын, хувийн төлөвлөгөө зохиох

Хичээлийн хуваарийг хэлээгүй шүү. Хуваариас гадна танд өөрийн гэсэн төлөвлөгөө хэрэгтэй. Нийт суралцах хугацаа болон хамгийн эхний хичээлийн жилээ он сартай нь тэмдэглээд бүтэн жилийн, улирлын, өдөр тутмын гэх хэсгүүдэд хуваагаарай. Мөн өөрийн хувийн амьдралаа төлөвлөж, хувийн төлөвлөгөө гаргахаа ч мартуузай. Хэдий сайн төлөвлөнө, танд өөр зүйлд сатаарах хэрэг гарахгүй. 

Холбоотой нийтлэл: Төлөвлөгч дэвтэр гэж юу вэ?

#4 Бичиг ном, ширээ, өрөөгөө "нэг сайхан" цэгцлэх

Сурагч байх хугацаанд багагүй цугларсан бичиг цаас, ном дэвтрээ цэгцлээрэй. Цоо шинэ оюутны амьдрал эхэлж байгаа юм чинь, цэвэрхэн цэгцтэй байхад л болно. Хэрэгтэй зүйлсээ хямгадаж, ахин хэрэглэхгүй гэж бодсон зүйлсээ дүү нартаа өгөөрэй. 

Холбоотой нийтлэл: Таны цагийг ХОЁР дахин хэмнэх үр бүтээлтэй 10 дадал

#5 "... жилийн дараах өөртөө" хандан захидал бичихТөгссөнийхөө дараа өөрийгөө хэн болсон байгаасай гэж хүсэж байна? Оюутан байх хугацаандаа хийж үзэх зүйлс бий юү? Мөрөөдөл зорилгуудаа төсөөлөн өөртөө захидал бичээрэй. Ангийхнийгаа уриалан бүгдээрээ хамт бичиж ч болох юм. Тэгээд хонхны баяраараа бөөнөөрөө уншвал ямар байх бол? 

#6 Оюутан байх хугацаандаа хийж үзэх зүйлсийн жагсаалт гаргаж, огноо заах

Оюутан байх цаг үе бол хүний амьдралын хамгийн адал явдалтай, сургамжтай, дурсамжтай үе. Хийхийг хүссэн, хөгжилтэй, дурсамжтай, айдсаа даван туулсан зүйлсийн жагсаалт гаргаарай. Хичээлээс гадуур өөрийгөө хэрхэн боловсруулах тухай бодоод үзээрэй. Ялангуяа онлайн сургалтын үеэр бие даан өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн, хичээлээс гадуур онлайн сургалт ч хийж болох юм. 

Холбоотой нийтлэл: Оюутан байхдаа сурч, хийж үзэх сонирхолтой 40+ САНАА

#7 Өөрийн гэсэн хадгаламж нээх, тогтмол хуримтлалд суралцах

Шинэхэн оюутан бүр санхүүгийн тодорхой бэрхшээлийг даван туулдаг. Тиймээс аль болох эртнээс санхүүгээ сайтар төлөвлөөрэй. Өөрийгөө хөгжүүлэх, санхүүгийн сахилга баттай болох үүднээс мэргэжлийнхээ дагуу цагийн болон цалинтай дадлага, ажиллах боломжийг бүү алдаарай. Мөн хадгаламж нээх, хуримтлал үүсгэх хамгийн зөв үе юм шүү. 

Холбоотой нийтлэл: Хориод наснаас хэвшүүлбэл зохих санхүүгийн 4 КҮҮЛ ЗУРШИЛ

#8 Хичээлийн хэрэгсэл, хэрэгтэй зүйлсээ базаах

Хичээлийн хэрэгслээ цуглуулах цаанаа л "кайфтай" даа. Өөртөө хэрэг болох, хичээлийг хялбарчлах, бүтэн жил хэргийг нь гаргаж чадах хэрэгслүүдийг цуглуулаарай. Үүний тулд ижил мэргэжлээр сурдаг ах эгч нар, багш нараасаа асууж лавлаж ч болох юм. 

#9 Өөрийн гэсэн сурах арга барилтай болох

Чи бичиж тэмдэглэж байж илүү сайн тогтоодог уу? Эсвэл анхаарч сонсох тусам ойлгодог уу? Оюутан байх хугацаанд янз бүрийн багш нартай таарах тул өөрийн гэсэн суралцах хэв маягийг аль болох эрт олж мэдээрэй. Хурдан бичих дургүй бол багшийн яриаг эхлээд анхааралтай сонсоод, дууг нь хурааж аваад дараа нь бичиж тэмдэглэсэн ч болно гэх мэт өөрийн арга барилтай байгаарай. 

Холбоотой нийтлэл: Шинжлэх ухаанаар батлагдсан үр дүнтэй суралцах 8 арга

#10 Тэтгэлэг судлахДүн хангалтгүй, "Би тийм ч онцгой биш" гэх шалтгаанаар бүү хойш суугаарай. Чамд зориулсан тэтгэлэг хаа нэгтээ байгаа ч юм билүү? Тэтгэлэгт мэдээллийг эрж сурж, сэтгэл гарган бэлтгэж, эрэл хайгуултай байгаарай. Нэг л өдөр үр дүн нь гарах болон.

 Тэтгэлэгт мэдээллийг цаг алдалгүй авах хэрэгцээт 15 ЭХ СУРВАЛЖ

Зөвлөгөө: Дотоодын томоохон тэтгэлэг авсан оюутнуудын туршлага

#11 Хэрэгцээтэй бүхнийг ухаж, судалж, өөрийгөө дайчлахОнлайн алдаа шалгагч татах, номын сангийн карт нээх, онлайн сургалт эхлүүлэх, төрөл бүрийн сонирхолтой клуб холбоонд элсэх, цахим ном татах гайхалтай сайтуудыг тогтоох гээд л ирэх жилүүдэд хэрэг болох, урт хугацаанд үр өгөөжөө өгч чадах эх сурвалжийн жагсаалттай болоорой. 

Холбоотой нийтлэл: Оюутан бүрийн мэдвэл зохих "ид шидийн" 66 САЙТ (гадаад)

#12 Сэтгэл зүйгээ хайрлах

Хичээл бүртээ 100% авч, багш болгонд таалагдаж, бүх оюутнуудтай сайхан таатай харилцаатай байх боломжгүй. Үүнийг аль болох эрт ойлгож, хүлээн зөвшөөрөх тусмаа л сайн. Хэцүү бэрхшээлтэй үеийг шантралгүй даван гарч, жижиг бэрхшээлийн ард гарсны дараах таашаалыг мэдэрч, хичээлдээ онц авахаас илүүтэй амьдралд хэрэг болох мэдлэг хуримтлуулж, олны танил байхаас илүү насан туршийн дотны найзуудтай болох нь чухал юм шүү. Яг одооноос өөрийгөө илүү их хайрлаж төгсөөд олон жилийн дараа дурссан ч харамсахааргүй сайхан оюутан насыг бүтээгээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.04
Playlist: Өнөөдрийнх шиг ийм л цаснаар сонсож баймаар 10 дуу
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Арванхоёрдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
Уржигдар
Алдартай оддын унах дуртай LEXUS брэндийн автомашинууд
3
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
санал болгох
1
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
Уржигдар
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
3 өдрийн өмнө
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.