UBLife Logo
Боловсрол

Райдер Керрол: Төлөвлөгч дэвтрийн загварыг 20 жил хөгжүүлсэн

Г.Сүрэн
Г.Сүрэн
Райдер Керрол: Төлөвлөгч дэвтрийн загварыг 20 жил хөгжүүлсэн

Өнгөрснөө тэмдэглэх, одоогоо цэгцлэх, ирээдүйдээ бэлтгэх - Бүтээлч тэмдэглэл

Нью Йоркийн дизайнер Райдер Керрол багаасаа анхаарлын чадамж муутай хүүхэд байжээ. Аливааг мартахгүй байх хамгийн шалгарсан арга бол тэмдэглэх хэмээн хүмүүс сургасаар ирсэн ч хэн ч түүнд хэрхэн тэмдэглэх аргыг заасангүй. 

“Аль болох бичиж тэмдэглэж байж мартахгүй ч хэтэрхий их тэмдэглэл үйлдэхээр самгардаж, яриад өнгөрсөн зүйлийг ч санахаа байдаг” -Райдор Керрол

Тиймээс оюун санаагаа цэгцлэх үүднээс хэрхэн тэмдэглэж буйдаа анхаарч, тэмдэглэлийн загвараа сайжруулсаар өнөөг хүрсэн нь “bullet journal” буюу төлөвлөгч дэвтэр юм. Өдөр тутмын хийх ажлын жагсаалт, тэмдэглэлийн дэвтэр, зургийн бүтээлч дэвтрийн холимог гэмээр энэхүү төлөвлөх системийг өнөөгийн "төгс" загварт оруулахаар багагүй хугацааг буюу хориод жилийг зарцуулжээ. Уг төлөвлөх системээ интернетэд байршуулснаар олон сая хүнд хүрч, хүмүүс өөр өөрийн өнгө загвараар хувирган ашигласаар байна. Тэр анх 2013 онд төлөвлөгч дэвтрийн талаар видео хийсэн нь Youtube-д 1.5 сая хандалт авчээ. 2 жилийн дараагаас инстаграм ашиглан хүмүүст түгээх болсноор #bujo хаштаг, нэршил тогтов.

“Хэрэв танд дэвтрээ эргэн харахад урамтай сайхан санагдаж байвал та зөв хийж байгаа гэсэн үг. Өөрт тухтай, цэгцтэй санагдах нь л төлөвлөгч дэвтрийн гол зорилго” - Райдор Керрол

Төлөвлөгч дэвтэр гэж юу вэ?Ерөнхий 4 гол хэсэгтэй. Аль хуудсанд юу байгааг бичих гарчиг, цаашид хийх зүйлсээ төлөвлөх он, сарын цагалбар бүхий төлөвлөлт, өдөр тутмын хийх ажлын жагсаалт. Хийх ажил, үйл явдал, тэмдэглэлт өдөр гэх мэтийг ялгах цэг, дугуй, зураас ч юм уу эдгээрээ жагсааж бичих тэмдэглэгээ. Чухал ажлын урд од, дууссаныхаа урд Х тэмдэг тавьж мөн ялгаруулна.

Та хэрхэн яагаад төлөвлөгч дэвтрийг зохиох болсон бэ?Сүүлийн хоёр жилийг хүртэл төлөвлөгч дэвтэр хараахан систем болон хөгжөөгүй байлаа. Өмнө нь ёоз ёозоор загварчилж, туршиж үзээд миний хувьд хамгийн сайн хувилбар болсон нь одоогийнх. Олон янзын зүйл төлөвлөхөд хамгийн уян хатан хувилбар нь гэх үү дээ.

Сургуульд байхаас л би аливааг цээжлэн тогтоохдоо маруухан анхаарал чадамжийн алдагдалтай байсан учраас дуртай дургүй элдэв шалдав тэмдэглэл хөтөлдөг байлаа. Гэвч дараа нь уншихаар юу ч ойлгохгүй, хэрэгцээгээ алдчихдаг. Үүнийгээ л шийдэх арга зам эрсэн нь төлөвлөгч дэвтэр.

Төлөвлөх систем хэрхэн ажилладгийг тайлбарлахгүй юу?

Ерөнхийдөө төлөвлөгч дэвтэр бол өөрийн санаа бодлоо буулгах таны талбар юм. Хийж буй, бодож буй зүйлээ цэгцтэй буулгаж, болж өнгөрсөн болон ирээдүйгээ төлөвлөхөд чиглэнэ. Тулгуур ойлголтууд нь иймэрхүү:

Түргэн төлөвлөлт - Хуудас, дугаарын тусламжтайгаар түргэхэн шиг бичиж тэмдэглэн, өөр өөр зүйлсийг тэмдэглэгээгээр ялгаруулна.Загвар - Цэгтэй хуудсууд нь олон янзаар төлөвлөх боломжтой. Эхний хуудсандаа хаана юу байгааг бичихэд дараа олоход хялбар.Сарын төлөвлөлт - Цагалбар хийснээр аливаад хугацаа оноож өгнө.Ерөнхий төлөвлөлт -  Сар, 7 хоног, өдөр бүрээс гол, онцлох зүйлсийг тэмдэглэнэ.Хийх ажлын жагсаалт гаргахдаа хийх зүйлээ өөр өдөр рүү шилжүүлж, өөрчилж болно.

Райдор Керролын заавар бичлэгүүд: 

Төлөвлөгч дэвтрийн талаар монгол заавартай бичлэгүүд:

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.