Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

'Бэрсийн гамбит' цувралаас санаа авч зочид буудлын өрөөг тохижуулжээ


АНУ-ын Кентакки мужийн Лексингтон хотод байрладаг 21c Museum зочид буудал 'Бэрсийн гамбит' цувралаас санаа аван зарим өрөөгөө 1960-аад оны ретро хэв маягаар тохижуулжээ. 

Таазан дахь шатрын хөлгөөс эхлээд өрөөний эд юмс, чимэглэл бүгд шатартай холбогдох аж. Цувралд Лексингтон нь Бет Хармоны төрөлх хот гэж дүрслэгддэг билээ. 

Өрөөнд тавьсан дундад зууны үеийн тавилга, дагалдах хэрэгслүүдийг интерьер дизайнер Изабел Лэдд, Люси Жонс, Алекс К Мейсон нар сонгожээ."Би тэр эрин үеийн тавилгуудыг сүүлийн 30 гаруй жилийн турш цуглуулж байна" гэж Люси Жонс ярьжээ. 

Мөн Лос Анжелес дахь Юнион Стейшн галт тэргийн тасалбар худалдах танхимаа мөн л 'Бэрсийн гамбит' цувралаас санаа аван тохижуулж, нэгдүгээр сарын 11 хүртэл тэр хэвээр нь байлгахаар болсон байна. 

Сонирхуулахад, 'Бэрсийн гамбит' цувралыг Netflix-т тавигдсан эхний 28 хоногт 62 сая хэрэглэгч үзсэн гэх тооцоо гарчээ. Түүнчлэн тоглоом үйлдвэрлэгч Goliath компанийн шатрын борлуулалт арваннэгдүгээр сард 1048 хувиар нэмэгдэж, Chess.com сайтад 3.2 сая хүн шатар тоглохоор шинээр бүртгүүлжээ. 

Холбоотой мэдээлэл: "Бэрсийн гамбит" цувралын тухай таны мэдэхгүй 16 БАРИМТ

Бэрсийн Гамбит: Онлайнаар шатар тоглогчдын тоо 5 дахин нэмэгджээ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
ОХУ-д монгол оюутан охин бүтэлгүй дурлалаас амиа хорложээ
2
22 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
Бишимбаев эцсийн үгэндээ Гитлерээс эш татлаа
санал болгох
1
22 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.