Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ФОТО: УИХ-ын сонгуулийн санал хураалт эхэллээ


2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өглөө 07 цагт орон даяар эхэллээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлснээр энэ жил 2,000,624 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 2,070 сонгуулийн санал авах байр байгуулжээ. 

Ublife сайтын сурвалжлах баг Баянзүрх дүүргийн хоёр хэсгийн санал авах байраар очиж, санал хураалтын үйл явцыг сурвалжиллаа. 


Бидний очсон эхний санал авах байр бол 22-р тойргийн 22-35 дугаар хэсгийн санал авах байр. Өглөө 07:15 цагийн үед очиход иргэд хэдийн санал авах байрны гадна дугаарлан зогссон байв. 

Б.Тэрбум: Сонгогчид эртлэн ирж саналаа өгч байгаа нь өдрийн ачааллыг бууруулж байна

Тус хэсгийн хорооны гишүүн Б.Тэрбум "Манай хэсгийн хороонд ойролцоогоор 2700 орчим сонгогч саналаа өгнө. Одоогоор санал авах хэсгийн хорооны гишүүн, иргэний бүртгэгч, даамал, цагдаа, эмч гэсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу сонгогч бүрийн биеийн халуун хэмжиж, гарыг нь ариутгаад оруулж байна. Мөн сонгогчдыг нэг метрийн зайтай зогсоож, санал өгөх бүхээг рүү очихоос өмнө нэг удаагийн бээлийгээр хангаж байна.

Журам ёсоор өглөө 07 цагт нээлтээ хийсэн. Эхний сонгогч орж ирэхээс өмнө зөөврийн хайрцгаар авсан саналуудыг оруулж ирж машинд уншуулах ёстой. Үүнийг ажиглагчид буруугаар ойлгож хаанаас, ямар саналын хуудас аваад ирэв гээд гайхаж байна. Энэ бол сонгуулийн журмын дагуу явагдаж буй үйл ажиллагаа юм. Түүнчлэн өмнөх сонгуулиудыг харж байхад санал авах байрууд өдрийн цагаар ачаалал ихтэй байдаг. Харин энэ жил сонгогчид эртлэн ирж саналаа өгч байгаа нь өдрийн ачааллыг бууруулж, эрүүл ахуй, аюулгүй байдлын зөвлөмжийг чанд мөрдөхөд тус болж байна" гэлээ. 

Холбоотой нийтлэл: Санал өгөх өдөр танд хэрэгтэй 5 мэдээлэл

Хүмүүс аль цагт хамгийн их саналаа өгдөг вэ?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.