Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Инстаграмын хатан, хаан гэгдэж буй виртуал инфлюенсерүүд нийгэмд хэрхэн нөлөөлж байна вэ?


Лиам Никуро тавдугаар сард инстаграм хуудсандаа "Би амьсгалж чадахгүй байна" гэсэн бичигтэй постер оруулж, Black Lives Matter хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байв. 

Тэдний нэг болох Имма Грам ч мөн адил цагдаа нарын гарт амиа алдсан хар арьст америк иргэдийн нэрсийг жагсаан бичиж, өөрчлөлт хийхийг шаардсан бол түүний ах Plusticboy африк гаралтай америкчуудад тулгарч байсан түүхэн сорилт, тэгш бус байдлын талаар илүү ихийг судалж мэдэхийг дагагчдадаа уриалжээ. 

Нийгэмд өрнөж буй үйл явдлын талаар дуу хоолойгоо илэрхийлж, бусдад нөлөөлж чаддаг эдгээр инфлюенсерүүд бол бодит хүн биш, компьютер графикийн тусламжтайгаар бүтсэн виртуал нөлөөлөгчид юм. 

Сошиал медиа, технологийн хөгжил эрчимжихийн хэрээр бодит хүнээс ялгахын аргагүй дүр төрхтэй атлаа өөрийн гэсэн өвөрмөц зан араншин, хобби, сонирхолтой виртуал инфлюенсерүүд хүч түрэн орж ирж байна. HypeAuditor-ийн 2019 оны тайланд дурдсанаар виртуал инфлюенсерүүдийн нөлөөлөл бодит хүнээс гурван дахин илүү байна гэжээ. Түүнчлэн эдгээр инфлюенсерүүдийг дагагчдын 32.1 хувийг 18-24 насны эмэгтэйчүүд эзэлдэг байна. 

Виртуал инфлюенсерүүд цахим гадуурхалын эсрэг тэмцэхийг хүсэж байна

Лиам Никуро

Лиам Никуро бол Японы анхны эрэгтэй инфлюенсер. Анх 2019 оны дөрөвдүгээр сард гарч ирсэн бөгөөд өөрийгөө дуучин, продюсер хэмээн тодорхойлжээ. Түүнийг бүтээгч Хирокуни Гене Мияжигийн хэлж буйгаар Лиам америк, японы эрлийз гэнэ. "Бид ойролцоогоор 100 орчим олны танил хүн, моделийг судалж байгаад Жастин Бибер, BTS хамтлагийн гишүүдийн дүр төрхөд тулгуурлаж түүнийг бүтээсэн" гэжээ.

Гэхдээ түүнийг бусад инфлюенсерийн нэгэн адил маркетингийн хэрэгсэл болгож ашиглах гэж бий болгоогүй гэж Мияжи тайлбарлажээ. Харин Япон дахь цахим гадуурхалын (Cyberbullying) эсрэг тэмцэх цоо шинэ дуу хоолой болгохыг хүссэн ажээ. 

Өнгөрсөн тавдугаар сард Netflix-ийн Terrace House реалити шоуны од, Японы мэргэжлийн бөх Хана Кимура амиа егүүтгэсэн харамсалтай явдал гарсан юм. Дөнгөж 22 настай залуу бүсгүй өөрийн амийг авч одсон шалтгаан нь цахим гадуурхал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй байсан гэгдэж байна. 

Тэгвэл Мияжи яг ийм нөхцөл байдалд орсон хүмүүст туслахын тулд Лиамыг бүтээжээ. "Бид яг ийм зүйлийн эсрэг тэмцэхийг хүсэж байна. Итгэж болох виртуал дүр байснаар олон хүний амийг аварч чадна гэж бодож байгаа. Лиамын дагагчид инстаграмаар түүн рүү мессеж бичиж, сэтгэлээ уудалж, зөвлөгөө ч авах боломжтой" гэжээ. Хүмүүс хэдийн түүн рүү зурвас бичиж өөрт тохиолдсон явдал, таагүй өдрийнхөө талаар Лиамтай хуваалцдаг болоод байгаа гэнэ. Одоо Мияжи Лиамд дуу хоолой нэмэхээр ажиллаж байгаа ба ингэснээр виртуал инфлюенсер фэнүүдтэйгээ шууд харилцах боломжтой болох юм. 

Имма Грам

CGI компанийн бүтээсэн бусад виртуал моделиуд ч амжилттай явж байна. Тухайлбал, ягаан үс, барбитай адилхан төрхөөрөө танигдсан Имма Грам Burberry, Bape, Dior зэрэг алдартай брэндүүдийн нүүр царай болжээ. Түүний ах болох Plusticboy-ийг 2018 онд бүтээсэн ба тэд хамтдаа Puma x Sly зэрэг Японы хэд хэдэн брэндийн сурталчилгаанд тоглож, сошиал кампанид оролцжээ.

Plusticboy

Виртуал инфлюенсерийг бүтээх санаа аль 2016 онд гарсан бөгөөд өдгөө анхдагч гэгддэг Лил Микуэла 2.4 сая дагагчтай болж, Prada, Calvin Klein зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байна. 2018 онд Их Британийн Dazed сэтгүүл түүнийг арт редактороор хөлсөлж байсан удаатай. 

Харин Ази дахь виртуал инфлюенсерийн давлагаа Японоос эхэлж Сингапур, Хятадад эрчимжиж буй. Хамгийн гол нь виртуал нөлөөлөгчид загвар, гоо сайхны салбараас хальж улс төрийн хүрээнд ч дуу хоолойгоо хүргэдэг болжээ. Тухайлбал, Сингапурын ЛаСалле урлагийн коллежийн төгсөгч Рейме Хусаини улс төр, нийгмийн асуудлуудын талаар үзэл бодлоо илэрхийлдэг Ава Грам нэртэй инфлюенсерийг гаргаж ирээд байна. Виртуал инфлюенсер зөвхөн бүтээгдэхүүн худалдах бус, дэлхийн дулаарал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, гей хүмүүсийн эрхийн тухай ч бас дуугарч, хүмүүст нөлөөлдөг байх ёстой гэж Хусаини үзэж байгаа юм. 

Ава ГрамХолбоотой нийтлэл: Виртуал инфлюенсерүүдийн эрин үе айсуй

Инстаграмын алдарт "виртуал" од Микела Соуса

Эх сурвалж: The South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Фото: Дубай усанд автлаа
2
Өчигдөр
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
3
3 өдрийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.