Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Краш"-аа өөртөө татах тухайд америк охидын өгөх 12 зөвлөгөө


Өмнөд Солонгосын "Koreaboo" сайт дээр гарсан "Крашаа өөртөө татах тухайд солонгос охидын өгөх 10 зөвлөгөө" нийтлэлийг болон "Крашаа өөртөө татах тухайд япон залуусын өгөх 10 зөвлөгөө" нийтлэлүүдийг бид сонирхуулж байсан билээ. Харин энэ удаа америк охидын зөвлөгөөг уншаад үзвэл ямар вэ? Өөр улс орны хүмүүс хэдий ч хайр дурлалын тал дээр адилхан зөвлөгөө үйлчлэх болов уу?


1. Өөрийгөө харуулж, мэдрүүл. 

Мэдээж үнэхээр их айх нь зүйн хэрэг. Гэхдээ л эхний үйлдлийг яагаад чи хийж болохгүй гэж? Арай нөгөө хүнээ чиний бодлыг уншиж, түрүүлж үйлдэл хийнэ гэж хүлээгээд байгаа юм биш биз дээ? Ядаж л тэднийг ямар нэг зүйлд хамт оролцох, хичээлээ давтах зэргээр ямар нэг зүйлд уриад үз. Чамайг талтай байгааг анзаараад тэр илүү нээлттэй болж, та хоёрын дунд боломж үүсэх ч юм билүү. Зүгээр л ямар нэг зүйл хий. Хүлээхээ боль.

2. Сонс!

Өөрийнхөө тухай ярих гоё л доо. Гэхдээ тэр хүн чинь чиний найз олон хүний өмнө унаж байсан түүхийг ч юм уу тэгтлээ шимтэн сонсохгүй байж болно. Тиймээс түүнийг аль болох сонс. Өөрийнхөө тухай түүхийг хуваалцаж болох ч түүнийхийг илүүтэй анхаарч сонсож, ойлгохыг хичээгээрэй. Асуулт асууж, хариу үйлдэл үзүүлж, хэлсэн чухал зүйлийг нь, санал болгосон кино, хөгжмийг нь тэмдэглэж ав. 

3. Краш чинь юунд хамгийн дуртайг мэдэж ав.

Магадгүй тэр амьтанд туслах арга хэмжээнд идэвхтэй оролцдог, эсвэл номын клубд тогтмол очдог байж мэднэ. Тэр хүнтэй чухал, дотно яриа өрнүүлмээр байвал дуртай, сонирхдог зүйлийнх нь тухай мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хэнд ч гэсэн сонирхдог зүйлийг нь мэддэг, хүндэлдэг хүн таалагддаг шүү дээ.

4. Харц тулгар.

Харц тулгарахгүй, харцаараа холбогдохгүй байж ер болохгүй. Миний зөвлөгөө гэвэл, та нөгөө талд байгаа таалагддаг хүн рүүгээ сайн хар. Ярилцаж байх үедээ харцаа салгах хэрэггүй. Мэдээж амаа том ангайгаад хоолоо идэх гэж байхад нь тасралтгүй хараад байж болохгүй л дээ. Яг тааруулж, чухал ярианы үед харцаа салгахгүй байх хэрэгтэй. Бас нөгөө буланд байлаа ч түүн рүү харж, харц тулгарах мөчийг өөртөө олго. 

5. Халуун уух юм авч өг.

Би өөрөө үүнийг оролдож үзээгүй л дээ. Гэхдээ Йелийн их сургуулийн нэгэн судалгаагаар халуун бүлээн юм бариад хэн нэгэнтэй ярилцаж, уулзаж байвал тэр хүнтэйгээ илүү холбогдож, илүү ойр дотно мэдрэмж авдаг гэдгийг нотолсон байна. Тиймээс туршаад үзэхэд илүүдэхгүй шүү. 

6. Сэтгэлээ илчлэхээс бүү ай.

Би 4 удаа хүнтэй үерхэж байсан. Тэр болгоноо эргээд дурсахаар хэн нэгэн нь түрүүлж зоригтойгоор сэтгэлээ илчилснээр л эхэлж, бас сайхан өрнөж байсан. Маш их зориг шаардах ч гэсэн би 4 удаа чадсан юм бол чи ч бас чадна л гэсэн үг.

7. Өөрөөрөө бай.

Сээтэн хаях үедээ гаргадаг хамгийн том алдаа бол өөрөөсөө өөр хүн байх гэж оролдох хэмээн боддог. Тэр хүнд чинь таалагдах байх гээд өөр хүн шиг байвал бүх зүйл буруудаж мэднэ. Дараа нь бүх зүйл бүтлээ ч гэсэн тэр танд биш таны гаргасан хуурмаг төрхөнд болсон байх болно. Ийм харилцаа удаан байхгүй.

8. Тэдний өмнө утсаа бүү оролд.

Тэр хүнийхээ хажууд утсаа битгий оролдоорой. Тэдэнтэй өнгөрүүлэх цаг мөч бүр үнэтэй учраас түүнийг амьд харилцаагаар дүүргэх хэрэгтэй. Бас хөндий мэдрэмж төрүүлж магадгүй учраас утсаа оролдох нь боломжийг үгүй хийж ч болох юм. 

9. Найзуудтайгаа түүний тухай ярилц.

Нөхцөл байдал хэр байгааг ойлгоход тэд тусална. Хамгийн сайн найздаа та юу ярьж байгаа, яаж харилцсан, нөхцөл байдал ямар байгаа тухай яриарай. Таны хараагүй байсан зүйлийг тэд олж харж ч мэдэх юм шүү дээ.

10. Хуучин харилцаагаа бүү дурс. 

Ямар ч тохиолдолд тэдний дэргэд хуучин харилцаагаа бүү сөх. Таны сайн хүн өөрийнхөө сайн байсан хүнийхээ тухай яриад байвал ямар санагдах вэ? 

11. Тэдний юуг үнэлж, юу нь таалагддагийг хэлэх 

Ямар нэг зүйлийг хийхдээ тэр хүн чинь маш их сэтгэл гаргадаг, эсвэл гоё гартай, гоё хоолойтой, тэр хүний хийсэн ямар нэг үйлдэл таныг сэтгэлийг хөдөлгөсөн гээд юу ч байж болно. Гол нь үүнийгээ санаа зоволгүй хэлэх хэрэгтэй. Түүнд таатай байх нь гарцаагүй. 

12. Өөрийн үнэ цэнийг бүү алд.

Та түүнд үнэхээр сэтгэлтэй байлаа гээд өөрийгөө дорд үзэх ёстой гэсэн үг биш. Юу ч болсон та өөртөө хамгийн их хайртай байж, өөрийгөө шаналгах зүйл хийхгүй байгаарай. Над шиг хүнийг яаж тоосон юм бол гэх хандлага биш танд ч бас сэтгэл татах зүйл байдаг гэдгийг бүрэн ойлгоорой. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй шүү!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
5
58
1
2
1
0
4

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрхэмбаяр 2023.11.30 103.227.177.13

Үнхээр гоё юм байна баярлаа

0 Хариулах


Индэ 2020.10.22 172.69.252.149

Бас зарим 1 зүйл хэрэгтэй юм байна

0 Хариулах


Www 2020.09.17 162.158.166.188

Wow dajgui zowolgoo ogtson bna shuu so ohid zowhon body contact uusgeh talaar l heleed bsan

0 Хариулах


Зочин 2020.09.16 172.69.252.149

Teeer, america huuhnuud iiim oor. Solongos huuhnuudee shawi uhaantai

0 Хариулах