Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

СУДАЛГАА: Ковид-19 өвчинтэй холбоотой хуурамч мэдээллийн улмаас 800 орчим хүн амиа алдаж, 5876 хүн эмнэлэгт хүргэгджээ


Ковид-19 өвчинтэй холбоотой янз бүрийн хуурамч мэдээлэл, цуу яриа, хуйвалдааны онол 25 өөр хэлээр, дэлхийн 87 оронд тархаж улмаар бэртэл гэмтэл, нас баралтад хүргэж байгаа талаар сүүлийн үеийн судалгааны үр дүн гарчээ. American Journal of Tropical Medicine and Hygiene анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд Бангладеш, Австрали, Тайланд, Япон зэрэг орны мэргэжилтнүүд хамтран оролцсон бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 5-ны хооронд сошиал медиа болон вэб сайтуудад нийтлэгдсэн коронавирустэй холбоотой төрөл бүрийн хуурамч мэдээлэл, цуу яриа, хуйвалдааны онолуудад дүн шинжилгээ хийжээ.

Судалгааны баг 25 өөр хэлээр, 87 оронд гарсан Ковид-19 өвчинтэй холбоотой 2,311 мэдээллийг задлан шинжилсэн ба тэдгээрийн 89 хувь нь цуу яриа, 7.8 хувь нь хуйвалдааны онол, 3.5 хувь нь стигма буюу нийгмийн гадуурхалтай холбоотой мэдээлэл байжээ. Тухайлбал, "Өндгийг коронавирусээр халдварлуулсан",  "Цайруулагч бодис уувал вирусийг устгах боломжтой", "Бүх өвчин Хятадаас гардаг", "Энэ бол вакцин худалдахын тулд Билл ба Мелинда Гейтсийн сангаас зориудаар гаргасан био зэвсэг" гэх мэт хуурамч мэдээлэл өргөн тархжээ. Мөн эдгээр хуурамч мэдээлэл нь ихэнхдээ Энэтхэг, АНУ, Хятад, Испани, Индонез, Бразил улсаас эхэлж тарсан болохыг судалгааны баг тогтоосон байна. 

Үүнээс гадна дээрх мэдээллүүдийг ангилж үзвэл 24 хувь нь Ковид-19 өвчин ба коронавирусийн халдвар, нас баралттай холбоотой, 21 хувь нь халдварт өвчнийг хязгаарлах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, 19 хувь нь эмчилгээ, 15 хувь нь вирусийн гарал үүсэл болон өвчний шалтгаан, 20 хувь нь бусад гэсэн ангилалд багтжээ. 

Судалгаанд дурдсанаар, сошиал медиа болон вэб сайтуудад нийтлэгдсэн хуурамч мэдээллийн улмаас 800 орчим хүн амиа алдаж, 5876 хүн эмнэлэгт хэвтэж, 60 хүн коронавирусийг эмчлэх зорилгоор метанол уусны улмаас хараагүй болсон гэх дүгнэлт гарсан байна. 

Холбоотой мэдээлэл: Хуурамч мэдээлэл тараадаг 7 ТӨРЛИЙН ХҮН

Коронавирус: Хуурамч мэдээлэл хэрхэн вайрел болдог вэ?

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.