
Зарим арилжааны банкууд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг буруу зориулалтаар зарцуулсан нь Монголбанкны шалгалтаар илэрчээ. Тэгвэл зарим нь өөрийн эх үүсвэрээс иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгосон тохиолдол ч гарчээ. Тиймээс арилжааны банкуудад явуулсан шалгалтын дүнд үндэслэж, гарсан зөрчлүүдэд Монголбанкнаас дүгнэлт хийж байгаа гэнэ. Түүнчлэн Засгийн газраас ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн 80 хүртэлх ам метр талбайтай орон сууцанд олгодог журмыг өөрчилж, 100 ам метр болгоно гэж мэдэгдсэн. Монголбанк харин энэ мэдэгдлийн эсрэг байр суурьтай байна. Тэд ипотекийн зээлийн нөхцөлийг сулруулбал санхүүжилт хийх боломжгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс 8 хувийн хүүтэй ипотекийн зээл үргэлжлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Сонирхуулахад, ипотекийн 5 хувийн хүүтэй зээлийг зогсоохоор болсон байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Ипотекийн 5 хувийн хүүтэй зээлийг ЗОГСООХООР БОЛЖЭЭ