1. Ари, Бидо нарын хурим

"Маск" продакшны жүжигчин Д.Бямбадорж, Б.Ариучимэг нарын хурим энэ оны онцлох дуулианы нэг байлаа. Тэдний үлгэрийн мэт хуримын гэрэл зургууд нийгмийн сүлжээг хэдэн долоо хоногийн турш шуугиулж чадсан юм.

2. Т. Бархүү ба И. Одончимэг

Энэ онд МУГЖ И.Одончимэгийн 50 насны төрсөн өдөр боллоо. Түүний төрсөн өдрөөр Т.Бархүү сүйн бөгж бэлэглэсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Т. Бархүү өөрийн цахим хуудастаа “Хань минь чамдаа би ямар хайртай гэж сананаа... Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ... Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодноо...Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй ээ... Хайрт Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн баяр хүргэсэн.
3. The Mongolian Family

АНУ-д амьдардаг монгол хос болох Марлаа, Тэмүүжин нарын "The Mongolian Family" влог бичлэгүүд youtube сүлжээнд олонд танигдаад уджээ. Энэ онд ч тэд гэр бүлийн халуун дулаан өнгө аястай, сонирхолтой бичлэгүүдээрээ биднийг уйдаасангүй.
4. Төгс ба Цэнгүүний үерхэл
Загвар өмсөгч С.Төгс, "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Ч.Цэнгүүн нар энэ онд үерхэж эхэлсэн нь багагүй шуугиан дагууллаа. Тэдний хамт хөтлөн явуулдаг "Tsenguun & Tugs" видео блог залуусын үзэх дуртай бичлэгүүд болоод байна.
5. Jack&Puje

"Лантуун дохио" ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлан "Ид шидийн орон" төслөөрөө олон нийтийн анхаарлыг хүүхдийн эрхийн асуудалд хандуулж чадсан. Ч.Ганжавхлан энэ онд найз бүсгүй Ц.Пүрэвжаргалтайгаа хуримын ёслолоо хийсэн бөгөөд тэдний гудамж талбай, автобусанд даруулсан онцгой дүр төрх бүхий гэрэл зургууд олны анхаарлыг татсан билээ.

6. Б. Шижирбатын гэрлэх санал

Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд" шоуны эцсийн шатны үзүүлбэрийнхээ төгсгөлд гэрлэх санал тавьж гэнэтийн бэлэг барьлаа. Олон жил үерхэж буй найз бүсгүйдээ ийн санал тавьсан нь үзэгчдийг төдийгүй тэмцээний шүүгчдийг гайхшруулж чадсан юм.
7. Rokit Bay аав болсон нь
