Японы нийслэл Токио хотноо өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн өндөрлөлөө. Сүүлийн өдрийн өмнө долоон бөхөд Эзэн хааны цом авах боломж байлаа. Гэхдээ комүсүби Вакатакакагэ Фүжирёогаг унагааснаар озэки Киришима, комүсүби Вакатакакагэ хоёрын хэн нэг нь түрүүлэх нь тодорхой болсон. Киришима Үраг ялснаар хоёр бөх халз барилдаан хийлээ. Харамсалтай Вакатакакагэ тачиай дээр л озэкиг илүүрхэн дайрснаар хоёр дахь түрүүгээ авлаа. Анхны түрүүгээ 4 жилийн өмнө авч байсан бөгөөд хоёр түрүүний хооронд гарсан зайгаар тэр түүхэнд 3-т бичигдэж эхэллээ.

Хэдий унасан ч Киришима ирэх долоодугаар сард Нагояд ёкозүна цолны төлөө барилдах болно. Монголоос төрсөн озэки болгон ёкозүна болж байгаа билээ. Гэхдээ холбооноос нэг болзол тавьсан нь Нагояд хоёр ёкозүна, озэки Котозакүра, Сэкивакэ Аонишики нар барилдан, тэдэнтэй өрсөлдөж түрүүлбэл аварга цол олгох юм.

Харин “Төмөр хүн” Тамаваши 2 даваа, 13 унаатайгаар жюүрёод унахаар боллоо. 13 жилийн дараа жюүрёод барилдахаар болсон түүний дээд зиндаанд дараалан барилдсан, давсан рекордууд зогсож, нэгэн түүх өндөрлөлөө. Гэхдээ манай бөх ирэх башёд сайн барилдаж, дээд зиндаандаа хурдан эргэн ирнэ гэж зарласан тул ямар ч гэсэн зодог тайлахгүй нь тодорхой байна. Монголчууд энэ тэмцээний хоёр зиндаад нь түрүүлсэн билээ. Санданмэд түрүүлсэн Асахифүжи мэргэжилд ороод нэг ч уналгүй, 21 дараалан ялаад байна. Дээд зиндааны бөхчүүд ирэх сарын 13-14-нд Францын Парис хотод тэмцээнтэй.
2026 оны Зуны тэмцээний аваргууд
Макүүчи зиндаа
Зүүн комүсүби Вакатакакагэ 12-3
Арашио дэвжээ, 31 нас
Фүкүшима муэ, 2017 оны 3-р сараас барилдсан
Жюүрёо
Зүүн - 6 Казүма 12-3
Кисэ дэвжээ, 24 настай
Осака муж, 2024 оны 7-р сараас барилдсан.
Макүшита
Баруун – 20 Икаригата 6-1
Исэноүми дэвжээ, 19 настай
Киото хот, 2025 оны 1-р сараас барилдсан.

Санданмэ
Зүүн – 6 Асахифүжи 7-0 Б.Очирсайхан
Исэноүми дэвжээ, 24 настай
Монгол, 2025 оны 11-р сараас барилдсан.
Жонидан
Баруун – 37 Шёосэй 7-,
Накамүра дэвжээ, 18 настай
Ойта муж, 2026 оны 1-р сараас барилдсан.

Жонокүчи
Зүүн – 15, Хакүгэцүро 7-0 А.Сүхбат
Асахияма дэвжээ, 24 настай
Монгол, 2026 оны 3-р сараас барилдсан.

2026 оны Зуны тэмцээний тусгай шагналтнууд
Шүкүншёо Гарамгай барилдааны шагнал
Байхгүй.
Кантошёо Дайчин барилдааны шагнал
Зүүн – 2 Ёшинофүжи 11-4
Исэгахама дэвжээ, 24 настай
Күмамото муж, 2024 оны 5-р сараас барилдсан.
Баруун – 10 Хакүнофүжи 11-4
Исэгахама дэвжээ, 22 настай
Тоттори муж, 2023 оны 1-р сараас барилдсан.
Гиношёо Уран барилдааны шагнал
Зүүн комүсүби Вакатакакагэ 12-3
Арашио дэвжээ, 21 настай
Фүкүшима муж, 2017 оны 3-р сараас барилдсан.
