Уг үйл явдал Истанбулд болсон Эсмодын ОУ-ын загварын шоуны үеэр болсон юм. Гудамжны нэгэн муур гэнэтхэн хаанаас ч юм гарч ирээд тайзан дээр жинхэнэ дураараа дургиж өгсөн гэхэд хилсдэхгүй.
Мөн огт төсөөлөөгүй байсан энэ үйл явдал хүрэлцэн ирсэн хүмүүсийг ихэд хөгжөөсөн билээ.
Загвар зохион бүтээгч Гоксен Хакки Али "Тэр муур хаанаас гарч ирсэн тухай мэдэхгүй ч түүний зорилго тодорхой байсан. Тэр хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийн анхаарлыг өөртөө татан алмайруулахыг хүссэн" хэмээжээ.
Мөн тэр муур загвар өмсөгчид рүү бяцхан халдлага хийж байсан нь үнэхээр инээдтэй.
Тэгээд ч зогсохгүй моделиудын оронд тайзан дээр алхаж, хэрхэн "catwalk" хийдгийг заажээ.
Бүтэн бичлэгийг эндээс үзнэ үү: