UBLife Logo
Загвар

Фото: Канны кино наадмын хамгийн зохиогүй, муу хувцаслалтууд

Фото: Канны кино наадмын хамгийн зохиогүй, муу хувцаслалтууд

Канны кино наадам энэ сарын 12-нд эхэллээ. Наадмын улаан хивсний ёслол олны анхаарлыг их татдаг ч 2025 оноос улаан хивсэн дээр хэт задгай хувцастай гарч болохгүй, эрчүүд смокинг, пиджак, эмэгтэйчүүд ёслолын даашинз, костюм өмсөх ёстой гэсэн дүрэм гаргасан билээ. Нүцгэлэхээ хориглуулсан ч одод улаан хивсэн дээрээ омог бардам гарцгаасан. Уламжлал ёсоор магтуулах нэгэн байхад, шүүмжлүүлэх од ч олон байлаа. Энэ удаад хатуу шүүмжлэлд өртсөн хэдэн одыг танилцуулъя.

Хэтрүүлсэн Скай Хэнки

АНУ-ын тэрбумтан Дон Хэнкигийн сүйт бүсгүй Скай улаан хивсэн дээр “Dolce & Gabbana”-тай гарч ирсэн. Гэхдээ тэр даашинз нь зар сурталчилгааны самбар мэт байлаа. Доод талд нь “Dolce & Gabbana” гэсэн бичиг, дээр нь “Roma”, бүр дээшээ алтан навчны дүрс, за тэгээд бүгдийг нь гараар хийсэн гэх чимэглэлүүд байлаа. Энэ бүх бренд бүтээгдэхүүнүүд муу гэж байгаа юм биш, харин хэт олон байсанд учир байгаа юм. Гоёл чимэглэл нь эзнээ залгих гэдэг энэ ажгуу.

Өнгөрсөн зууны Хайди Клум

Супер модель хүнийг загвараар шүүмжилнэ гэж баймааргүй. Гэвч шинжээчид түүнийг 2000-аад оны төгсөлтийн үдэшлэгийн даашинзтай ирлээ гэж хэлсэн. Том цэцэг, урд талын зангилаа нь бүсэлхийг нь өргөн болгон харуулсан гэнэ.

Фредерик Бель
Рут Негга

 

Гинта
Жессика Чайжая
Лена Ленина
Анаис Демустье
Алия Бхатт
Лилли Круг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...