Баяр ёслол, ялангуяа шинэ жилийн баярын дараа гэрт хоосон шил маш их үлддэг. Архи, дарс, коньяк, виски, шар айраг гээд л өглөө хараад аль болох түргэн гаргаж хаямаар санагдаж байна уу? Бүү яар. Хоосон шил танай гэрийг чимэж, өрөөний нэгэн чамин тавилга болон хувирна гэдэгт итгээрэй. Нөгөө талаас байгаль орчинд ч ээлтэй шүү.
Ширээний чийдэн, өрөөний гэрэл
Хамгийн эхний арга бол ширээний чийдэн хийх. Шилээ бүлээн усанд хийгээд хаягтай цаасыг нь арилгана. Зөөлөн даавуугаар гялалзтал нь арчаад дотор нь сүлд модны гэрэл хийнэ. Хэд хэдийг зэрэгцүүлээд тавихад аль ч баярын үед ширээ чимэхэд тохиромжтой. Энэ гэрлэн дээрээ жижигхэн абажур тавихад тур чигээрээ урлагийн бүтээл гэсэн үг. Абажураа даавуу, ханын цаасны өөдсөөр л хийчихэж болно.
Минималист тавилга
Нэг өнгийн олон тооны шилэнд мөчир, цэцэг хийн тавихад тун гоёмсог харагддаг. Дээр хэлсэн аргаар шилний хаягийг авах хэрэгтэй. Харин энэ удаад шилээ будаж, янз бүрийн хээ угалзаар чимвэл дээр.
Чимэглэлээс гадна алт, эрдэнийн зүйлсээ хадгалах тавиур ч хийж болно.
Хоосон шилээ ингэж ашиглах нь байгальд ээлтэй, санхүүд хэмнэлттэй, танд өөрт ашигтай байгаа биз.