UBLife Logo
Нийгэм

Гол, мөрнүүдийн усны одоогийн түвшин болон долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ub.life
Ub.life
Гол, мөрнүүдийн усны одоогийн түвшин болон долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны долдугаар сарын 17-23-ныг дуусталх цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээлж байна.

Улаанбаатар хот орчмоор маргааш буюу долдугаар сарын 17-нд бага зэргийн бороо орно. Мөн долдугаар сарын 18, 23-нд дуу цахилгаантай бороо орно. Агаарын температур шөнөдөө 11-16 хэм, 18, 19-нд өдөртөө бага зэрэг сэрүүсэж 21-26 хэм, бусад хугацаанд 26-31 хэм дулаан байна.

Хөдөө орон нутгийн цаг агаарын урьдчилсан төлөв болон гол, нууруудын усны түвшин ямар байгаатай танилцана уу.  

Бороо: Долдугаар сарын 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-нд баруун төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ.

Ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-60 см давсан байна.

Гол, мөрнүүдийн түвшин: 7 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Орхон, Идэр, Урдтамир, Хойдтамир болон Хангайн нурууны өврөөс эхтэй Байдраг, Түйн, Таац, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 20-120 см-ээр нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-60 см давсан байгаа ба Орхон, Хөгшин орхон гол Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшинг 5-10 см даван үерлэж байгаа бол Орхон гол Бат-Өлзий сум, Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн аюултай түвшинг 1-5 см даван үерлэж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.