Дайн дажинтай эх орноо орхиж, Европыг зорих цагаач, дүрвэгчдийн тоо тасрахгүй байна. Хууль ёсны, хууль бус янз бүрийн аргаар тэд хил давах гэж оролдсоор л. Саяхан Испанийн Мелилья хотын хилийн боомт дээр дээрээ матрас ачсан сэжигтэй машиныг хилчид зогсоон шалгажээ.
Матрасыг задлахад дотроос нь хоёр африк залуу гарч ирсэн байна. Испанийн хэвлэлээр "Хууль бус цагаачдыг хил нэвтрүүлэх олон арга бий. Харин энэ арга анх удаа хэрэглэгдсэн байх. Гэхдээ тэднийг хил давуулдаг гэмт бүлэглэлүүд матрас дахин ашиглах магадлал өндөр" гэж мэдээлжээ.
Энэ бичлэгийг Испанийн сенатор Жон Инарриту твиттер хуудсандаа оруулж, "Улстөрийн цагаачлал хүсэх боломж олдохгүй бол дүрвэгчид цаашдаа ч ийм байдалд орсоор байх болно" гэж бичжээ.
Матрасанд удаан байсан ч хоёр залуугийн биеийн байдал зүгээр, эмнэлгийн тусламж шаардлагагүй байлаа. Харин жолооч зугтан одсон байна.